
Миний бүх бүтээлд гэрэл бол хамгийн чухал хүчин зүйл болдог.
Тадао Андо
Тадао Андо 1941 онд Японы Осака мужийн Минато-ку хотод төрсөн бөгөөд Ашахи хотод өсчээ. Залуу байхдаа тэрээр ачааны машины жолоочоос боксчин хүртэлх олон мэргэжлийг туршиж үзсэн. Токио руу аялах үеэр тэрээр Фрэнк Ллойд Райтын зохион бүтээсэн Imperial зочид буудалд зочилж, уран барилгын гайхамшгийг анх анзаарчээ. Удалгүй тэрээр боксын карьераа хаяж, архитектурын мэргэжлээр бие даан суралцаж эхэлсэн.
Философи
Түүний төлөвлөлт нь тухайн орон нутгийн хэв шинжийг агуулсан, хүн байгаль хоёрын харилцан хамаарал дэмждэг ба сэтгэлзүйд нөлөөлөхдөө гэрэлтүүлэг болон цэвэр материалын шинж чанарыг ашигладгаараа онцлог
Архитектурт гаднах өнгө төрхнөөс илүүтэйгээр дотор нь ороход хүнд мэдрэгдэх мэдрэмж хамгийн чухал гэж үздэг учир мэдрэмжинд илүү их анхааран төлөвлөлтөө хийдэг

Түүний тухай цөөн үгээр…
Тэрээр өөрийн бүтээлдээ үндэснийхээ хэв шинжийг гүн шингээсэн байдаг ба бүх зүйлийг гараараа хийсэн байх ёстой гэж үздэг. Минималист байдал дээр тулгуурлан орон зайн хуваалт болон хөдөлгөөнийг маш нарийн шийдэж өгсөн байдаг нь түүний бүтээлүүдээс ажиглагдана. Мөн архитектур нийгмйиг өөрчилж чадна гэдэгт итгэдэг хүн юм.
АВСАН ШАГНАЛ
- Alvar Aalto Medal, 1985
- Pritzker Architecture Prize, 1995
- Royal Gold Medal, 1997
- AIA Gold Medal, 2002
- UIA Gold Medal, 2005
- James Beard Award for Outstanding Restaurant Design, 2008
Зохиомжийн онцлог
- Энгийн геометрийн дүрс ашигласан
- Тэгш, шулуун төлөвлөлттэй
- Хүрээлэн буй орчинтойгоо нэгдмэл
Материал
- Ус
- Шил
- Бетон
- Гэрлийн элемент
Түүний бүтээлүүдээс

Үл үзэгдэгч байшин
2004 онд бүрэн ашиглалтад орж эзэддээ очсон амины орон сууц нь гол замаас харагдаггүй бөгөөд ногоон байгууламжаар халхлагдсан учир энэхүү өвөрмөц нэрийг авчээ.
Андо архитектор “United Colors of Benetton” ХХК-ын үүсгэн байгуулагч Лучано Бенеттоны хувийн зуны байшингийн архитектур болон интерьерийг төлөвлөхдөө эдэлбэр газрын ландшафтын онцлогийг ашигласан байна.

Төлөвлөлтийн зарчим
Төлөвлөлтийн хамгийн гол шийдэл болсон зочны өрөөний интерьер болон гадна орчныг нэгтгэсэн шийдлийг тусгаж, байгалиас авсан элемент цөөнгүй байдаг.
Мэдээж Тадао Андо архитектор өөрийн нэрийн хуудас болсон материалуудыг ашиглан Европ минималист хэв маягаа Японы модон материалтай хослуулсан. Мөн ашигласан өнгөнүүдийг анзаарвал монохром өнгийг мод болон тод улбар шар өнгийг ашиглан контраст өгөхөөс гадна үйл ажиллагааг зааглаж өгсөн байна. /Зурган дээр даран өнгөт зургийг үзнэ үү./

Зургийг дарсан: Марко Занта 2020он
2 давхрын баруун зүүн блокийг зочны өрөөний дээгүүр гүүрээр холбож мөн шатыг төлөвлөснөөр гэр доторх нийт хөдөлгөөний зангилаа болсон.

Зургийг дарсан: Марко Занта 2020он
Архитектур төлөвлөлтийн хэд хэдэн онцгой шийдлүүд оруулж өгсөн. Эдгээр нь 5м-ийн өндөртэй зочны хаалга, задгай террастай ажлын өрөө нь зуны сэрүүн сууцад илүү тохирсон.

Пунта делла Догана
Пунта делла Догана барилга нь энгийн, оновчтой бүтэцтэй гэдгээрээ онцлог юм. Эзлэхүүн нь Дорсодуро арлын үзүүрийг шууд харуулсан гурвалжин үүсгэдэг бол интерьер нь дараалсан параллель ханатай урт тэгш өнцөгтүүдэд хуваагддаг.
Пунта делла Догана нь 1678 онд Сан Маркод хүрэх усан онгоцнуудад зориулагдсан Гранд суваг ба Жюдекка сувгийн хооронд баригдсан үйлчлүүлэгчдийн барилга юм. Тадао Андо 2008 онд сэргээн засварласан.


Гол үзэсгэлэнгийн том танхимыг хоёр хажуу талд нь дамжин явах зам хэлбэрээр шинэ давхаргыг бий болгосноор тусгаарлаж өгсөн. Энэ нь орон зайн баялгийг босоо ба хэвтээ байдлаар нэмж өгдөг. Мөн орон зайг янз бүрийн функцэд тохирсон өөр өөр давхаргад хувааж болно.
Ашигласан материалууд нь одоо байгаа тоосго, модон материал юм. Шил, ган, бетоныг төлөвлөлтөнд шинээр багахан оруулсан бөгөөд түүхэн байгууламжийн гоо үзэсгэлэнг илүү тодотгож өгчээ.
Материал ба онцлог

Интерьер
Дээврийн гэгээвч нь үзэсгэлэнгийн танхимд хангалттай гэрэл үүсгэхээс гадна хажуугийн ханан дээрх цонхнууд нуурыг гайхалтай харагдуулдаг




Хөрөнгийн биржийн сэргээн засварлалт
“Дотор нь шинэ орон зайг бий болгож, түүний хананд сийлсэн хотын түүхийг хүндэтгэхийн хамтаар би барилгын бүх интерьерийг контемпорари буюу орчин үеийн урлагийн орон зай болгон хувиргах болно. Үндсэн санаа нь өнгөрсөн, одоо болон ирээдүйг холбосон барилга байгууламжийг бүтээх юм.”
Японы архитектор Тадао Андо нь boisse commerce – Paris-ийн түүхэн хөрөнгийн биржийн төв танхимын домын дээвэр нурахад сэргээн засварлах ажлыг хүлээн авсан бөгөөд барилгын шинэ төлөлвлөлтийг францын архитекторуудтай хамтран гүйцэтгэсэн байна.Тадао Андо нь Венецийн punta della dogana-г сэргээн засварлах ажлыг өмнө нь хариуцаж байсан бол тэрээр одоо Bourse de Commerse-ийн төвийн цилиндрийг шинээр бүтээж, үзэсгэлэнгийн шинэ талбайг бүрдүүлсэн.
Товч мэдээлэл
Парисын 1-р хороололд байрласан хөрөнгийн биржийн барилга нь тойрог хэлбэртэй бөгөөд төв хэсэгт нь ротунда байрладаг. Андогийн бетон цилиндр нь есөн метрийн өндөртэй, 30 метрийн диаметртэй цилиндрэн хана хэлбэртэй байдаг. Барилгын дом хэлбэртэй дээвэр нь байгалийн гэрлийг оруулж орон зайг гэрэлтүүлэх боломжийг олгоно
Анх 1763-67 онд хөрөнгийн биржийн барилга болж баригдаж байсан бөгөөд Лес Холлс дүүргийн захад байрлах Bourse de commerce нь 18-р зууны дунд үеэс хойш нийслэлийн өв соёлын нэг хэсэг болсоор ирсэн байна.Парисын 1-р хороололд байрласан хөрөнгийн биржийн барилга нь тойрог хэлбэртэй бөгөөд төв хэсэгт нь ротунда байрладаг. Андогийн бетон цилиндр нь есөн метрийн өндөртэй, 30 метрийн диаметртэй цилиндрэн хана хэлбэртэй байдаг. Барилгын дом хэлбэртэй дээвэр нь байгалийн гэрлийг оруулж орон зайг гэрэлтүүлэх боломжийг олгоно.

“Энэ цилиндр нь купоны доор байрлах үзэсгэлэнгийн төв хэсэгт хэлбэр хэлбэр дүрс өгч, орон зайг олгон, үзвэрийн танхим болон үүдний танхимыг доор байрлуулна” гэж Андо тайлбарласан байна
- Дом хэлбэрийн барилгын дээвэр нурж унасны дараа сэргээн засварлах ажлыг архитектор Тадао Андо хариуцан авсан бөгөөд барилга 2021 онд нээлтээ хийх юм.
- Дууссаны дараа тус барилга нь 280 м² модулийн үзэсгэлэнгийн талбайг бий болгох юм.

Төлөвлөлтийн зарчим
Цилиндр нь шинэ эргэлтийн тойрог замыг бий болгож, зочдыг дээшээ чиглүүлж, түүхэн байгууламжийг үзэх үүднээс урьд өмнө үзэгдээгүй үзэсгэлэнгийн цэгүүдийг бий болгосон.
- Зочид нэгдүгээр давхрын галерейн орон зайгаар үргэлжлүүлэн зорчихоос өмнө доод давхрын хүлээн авах хэсэгт орно.
- Барилгын дээврийн хэсгийг Францын түүхийг дүрсэлж зурсан хэсгийг авч үлдэн сэргээн засварласан байна.
- Энэ нь хүмүүст түүхийг дүрслэн үзүүлэх онцлогтой бөгөөд үзэсгэлэнгийн нэг том онцлог шинж чанар юм.

Барилгын ажлыг 2017 оны зун эхлүүлэхээр төлөвлөж барилгын нээлтийг 2019 оны эхээр хийхээр төлөвлөж байсан ч хойшлогдож 2021 онд нээгдэх болсон байна.Бөмбөрцөг хэлбэрийн шилэн дээвэртэй бөгөөд доод хэсэгтээ түүхэн зураглал бүхий интерьертэй бөгөөд шинээр сэргээн засварлалтан бетонон цилиндрийг төв хэсэгт нь байрлуулсан.
Бетонон хана нь Тадао Андогийн онцлог бөгөөд энэ хана нь барилгын дотор хэсэгт шинэ орон зайг бий болгосон.

Сэргээн засварлалт – niney & marca архитекторууд болон пир-антуан гатиертай хамтран сэргээн засварлалтын ажлыг хийсэн бөгөөд цилиндрийн гаднах хэсэг ба одоо байгаа фасадны хооронд коридорын шинэ зайг бий болгосон.
Шинэ шатны хонгил, гарцууд нь зочдод барилгын бүхэлд нь нэвтрэх боломжийг олгоно. 300 хүний суудалтай танхим байгуулсан бөгөөд үзлэг, хурал, концерт зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж өгөх бол “хар хайрцаг”-ийн хэсэгт театрын видео инсталляци болон бусад туршилтын тоглолтыг зохион байгуулах хэсэг болох юм.
Барилгын сэргээн засварлалтын ажил болон бетонон ханын бүтээн байгуулалтын явцын бичлэгийг энд үзнэ үү.
Дүн шинжилгээ
Тадо Андогийн бүтээсэн дээрх алдартай барилгуудад нийтлэг шинжүүд байгааг багцлаад үзэхийн бол түүний онцлогийг таньж мэдэж болох мэт.
Түүний хэрэглэдэг гол материал бол “бетон”. Бетон нь хэдий хүний сэтгэл зүйд хүнд, нүсэр том, хатуу цуллаг байдлаар харагдаж нөлөөлдөг хэдий ч бетоныг шил, мод, тоосготой төгс хослуулсанаар тэрхүү цуллаг байдал, мэдрэмж нь багасдаг. Гэхдээ хамгийн гол нь тэдгээр цуллаг мэдрэмж өгсөн материалууд болон хүний сэтгэл зүйд нөлөөлөх мэдрэмж хоёрын хоорондын тэнцвэрт байдлыг хадгалж чаддаг зүйл бол “байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, сүүдэрлэлт, гэрлийн ойлт юм” гэдгийг Тадо Андо харуулж байна.
Үүнээс үзэхэд бага зардлаар, гар доорх олдоц ихтэй материалаар хүний амьдарч, мэдэрч болох хамгийн тухтай орчинг бүрдүүлэхийг зорьдог гэх Тадо Андогийн үзэл баримтлал харагдаж байна.
Нийтлэлийг бэлтгэсэн багийн гишүүд
- Б. Энхцэцэг В171320052
- Э. Солонгоо В171320028
- М. Золжаргал В171320030
- Ч. Пүрэвсүрэн В171320067
- Б. Ану В171320038
- Т. Бат-Оргил В171320131
Rate us ❤