Амазоны бөмбөрцөг

Amazon Spheres / NBBJ | ArchDaily

Хүн амьдралынхаа 3-ны 1-ийг ажил дээрээ өнгөрөөдөг. АНУ улсад ажил эрхлэлтийн түвшин 57.4%-тай, нийт барилга байгууламжийн 50% нь худалдааны барилга эзэлдэг.  Монгол улсад ажил эрхлэлтийн түвшин 55.4%-тай, нийт барилга байгууламжийн 37.6% нь худалдааны барилга эзэлдэг. /Судалж буй барилга нь АНУ-д байрладаг учир АНУ болон Монгол улсын статистикийг харьцууллаа./ Хотжиж, барилгажилт их явагдахын хэрээр хүн байгальд өнгөрөөх цаг багассаар байгаа билээ. Иймд ажиллах орчиндоо ногоон орчин бий болгосон оффисыг сонгон судалсан билээ.

Ургамлын нөлөө


Ургамал сэтгэл зүйд нөлөөлөх нь

  1. Стресс бууруулах – Байгалийн нөхцөлд цагийг өнгөрөөх нь сэтгэцийн ядаргаа арилгах, зүрхний цохилтыг удаашруулах, цусны даралт ихсэх, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг.
  2. Сэтгэл хямралын шинж тэмдгүүдийг бууруулах – Хот суурин газруудаар зугаалахтай харьцуулбал байгальд аялах нь сэтгэл санааны байдал өсч, сэтгэл гутралын шинж тэмдэг буурах, мөн ой тогтоолт нэмэгдэх, түгшүүрийн шинж тэмдэг буурдаг гэсэн судалгаа байдаг.
  3. Ой тогтоолтыг сайжруулах
  4. Анхаарал дутагдлын эмгэгийн /ADHD/ шинж тэмдэг буурах
  5. Сургууль, ажлын байран дахь ажлын бүтээмж, анхаарал төвлөрөлт сайжрах
  6. Бүтээлч байдал, ур чадварыг сайжруулах
  7. Өндөр оюун ухаан – байгальтай хамааралтай орчин нь тархины хэмжээ, оюун ухааны сорилтыг сайн хийх чадварыг нэмэгдүүлдэг.
  8. Өөрийгөө  үнэлэх үнэлэмж дээшлэх – Судлаачид байгалийн орчинд, ялангуяа усны дэргэд дасгал хийсний дараа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөрийгөө үнэлэх байдал, сэтгэл санааны байдал сайжирсныг харуулсан.
  9. Амьдралын сэтгэл ханамж – Байгальтай харьцдаг хүмүүсийн сэтгэлзүйн байдал сайжирсан нь олон эерэг үр дүн авчирдаг. Үүнд итгэл найдвар, тайтгарал, тайвшрал, аз жаргал, амьдралд сэтгэл ханамжийг бий болгодог болохыг олон судалгаа харуулж байна.

Оффис дахь ургамал сэтгэл зүйд нөлөөлөх нь

  1. Стресс бууруулах – ногоон өнгө нь тайвшруулах нөлөөтэй.
  2. Ажилчдын өвдөх, чөлөө авах зэргийг бууруулдаг- Байгаль орчны элементүүдийг багтаасан оффис нь ийм элемент оруулаагүй ажилчдаас 15% илүү эрүүл, ажлын бүтээмж 6% -иар өндөр байжээ. 1990-ээд оны үед Норвегийн Хөдөө аж ахуйн их сургуулийн хийсэн жижиг судалгаагаар ургамлыг албан тасалгаанд нэвтрүүлсэн нь ядаргаа, анхаарал төвлөрөх асуудал, арьс хуурайших, хамар, нүд цочрох зэрэг эрүүл мэндийн шинж тэмдэг 25% буурсантай холбоотой болохыг тогтоожээ.
  3. Ажлын байрыг илүү сонирхолтой болгодог.
  4. Агаар цэвэршүүлэх – Ургамал нь нүүрстөрөгчийн давхар ислийн түвшинг агааржуулагчтай оффист 10 орчим хувиар, агааржуулалтгүй барилга байгууламжид 25 орчим хувиар бууруулахад тусалдаг
  5. Дуу чимээг багасгах– Ургамал нь дуу чимээг шингээж авснаар анхаарал сарниулах нөлөөг багасгахад тусалдаг. Өрөөний ирмэг, булангуудад байрлуулах нь ашигтай.
  6. Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх – 2015 оны “Хүний орон зай” тайлангаас харахад байгалийн элементүүдийг багтаасан оффисын ажилтнууд бүтээлч чадвар 15% илүү байсан. Анхаарал төвлөрүүлэх онолд байгалийг харах, тэр ч байтугай зүгээр л байгалийн зураг харах нь тархийг өөр боловсруулалтын горимд шилжүүлж, ажилчдыг илүү тайван, илүү төвлөрөхөд тусалдаг.

Оффис дахь ургамал интерьерт нөлөөлөх нь

  1. Архитектурын элементүүдийг зөөллөх – Ургамлын зөөлөн, тайвшруулах чанар нь хатуу гадаргууг зөөллөж, хүйтэн мэдрэмж төрүүлдэггүй. Мөн өнцөгтэй хэсэгт, самбар, вандан сандал, үзвэр үйлчилгээний төв гэх мэт хавтгай гадаргуутай тавилгын хатуу ирмэгийг зөөлрүүлэхийн тулд ургамал ашиглаж болно.
  2. Ургамал өнгө нэмнэ – нүдэнд тусах босоо амьд ханыг бий болгоно.
This image has an empty alt attribute; its file name is d0b0d0b0.jpg

Амазон бөмбөрцөг дотор

Танилцуулга

АНУ-ын Сиатл хотод байрлах Амазоны үндсэн оффисын кампусд 3 бөмбөрцөг хэлбэр “Амазон бөмбөрцөг” байгууламж байрлана. Архитектурын “NBBJ” фирм, Ландшафтын “Site workshop” хийж гүйцэтгэсэн, нийт 67000 м2 талбайтай, 800 хүний багтаамжтай. Ажилчдын ажиллах, уулзалт хийх болон амрах үйл ажиллагаа явагддаг. Мөн жуулчид хүлээн авдаг.

Бүтээцийн хувьд 1 өнцөг нь сунасан хэлбэрийн таван өнцөг давтагдсан бүтээцлэлтэй.

Хүний тархины үйл ажиллагаа нь байгальтай шууд холбоотой байхад илүү сайн ажилладаг болохыг харуулсан сүүлийн үеийн олон судалгаа байдаг.

Бөмбөрцөг нь ажлын байрны шинж чанарыг шинэлэг болгосон бөгөөд ихэвчлэн хотын байгууллагуудад дутагдаж буй зүйл нь байгалийн холбоо байсан. Энд 30 гаруй улс орны ойн бүсээс авчирсан 400 төрөл зүйлийн 40000 гаруй ургамал байдаг. Өдрийн цагаар температур 22 градус, чийгшил 60% байдаг бол оройн цагаар 80-90% чийгшилтэй байна. Хүмүүст тухтай орчинд байлгахаар халуун орны өндөр уулын энгэрт сэрүүн температурт үүлний чийгшлээр амьдардаг ургамалуудыг сонгосон.

This image has an empty alt attribute; its file name is amazon.jpg

Хамгийн өндөр мод

Нийт 40-50 мод байдгаас хамгийн том нь 17 метрийн өндөртэй Ficus rubiginosa нэртэй мод юм. 1969 онд Калифорнийн фермд тарьсан ба Сиэтлийн нар бага тусдаг цаг агаарт дасан зохицуулахын тулд сүүдэрт 1 жил байлгасны эцэст ачааны машинаар зөөж авчирчээ.

This image has an empty alt attribute; its file name is mod.jpg
Зураг эх сурвалж : https://www.seattlespheres.com/

Амьд хана

200 өөр төрөл зүйлийн 25000 гаруй ургамлаас бүрдсэн 371,61мхэмжээтэй торонд сүлжин хийсэн.

Хөрсний доор шим тэжээл, усыг эргэлтэд оруулдаг нарийн усалгааны систем байдаг. Усалгааны хангамжийг хананы дээд хэсэгт шахаж, доод хэсэгт аажмаар нэвчихдээ ургамалуудыг бордож усалдаг. Илүүдэл усыг цуглуулснаар төв усан сан руу буцаж очдог тул процесс дахин эхлэх боломжтой болно. Ногоон хана нь дотоод орон зайн агаарыг цэвэрлэх, барилга байгууламжийг байгалийн хөргөлт, дулаалгаар хангах зэрэг олон давуу талтай.

This image has an empty alt attribute; its file name is hana.jpg
Зураг эх сурвалж : https://www.seattlespheres.com/

Corpse flower / Amorphophallus titanum /

Энэхүү ховор цэцэг нь цэцэглэтлээ ойролцоогоор 7 жил шаардагддаг бөгөөд зөвхөн 48 цаг орчим дэлбээлдэг. Дэлхий дээрх хамгийн том мөчиргүй бүтэцтэй цэцэг ба 2 метрээс дээш ургадаг. Ялзарсан махны үнэр ялгаруулснаар ялаа, хорхойгоор тоос хүртдэг ба үнэрээ тараахын тулд 98 градус хүртэл халдаг.

This image has an empty alt attribute; its file name is c.jpg
Зураг эх сурвалж : https://www.seattlespheres.com/

Spheres-ийн биологийн олон янз байдлыг дэмжих зорилгоор Амазоны цэцэрлэгжүүлэлтийн баг WA, Woodinville дахь ойролцоох хүлэмжинд ажилладаг. Ургамал нь Бөмбөрцөг ба хүлэмжийн хооронд улирлын турш тогтмол солигддог.

Ургамалд муу хорхой шавжийг устгахын тулд зарим шаардлагатай шавжийг бөмбөрцөгт хийдэг. Компани олон хүний эргэн тойронд пестицид цацаж чадахгүй тул энэ процесс зайлшгүй шаардлагатай.

Бөмбөрцөг доторх гэрэлтүүлэг

This image has an empty alt attribute; its file name is gerel.jpg
This image has an empty alt attribute; its file name is 2.jpg
Зураг эх сурвалж : https://www.pinterest.com/

Дээрх бөмбөрцөгөн хэлбэрийн гэрэл нь хүмүүст ч, ургамалд ч тусгайлан тохируулсан байрлуулсан гэрэлтүүлэгүүд юм. 

This image has an empty alt attribute; its file name is 3.jpg
Зураг эх сурвалж : https://www.pinterest.com/

Ургамалд ямар гэрэл хэрэгтэй вэ?

Бөмбөрцөгөн гэрлийг тойрон байрлах тусгай LED гэрэл нь хүнд зориулсан гэхээсээ илүү ургамалд зориулан байрлуулсан юм. Зөвхөн ургамал ургахад зориулагдсан гэрлийн спектр нь нил ягаан өнгийнх байдаг. Бөмбөрцөгүүдийн гэрлийг тохируулахдаа цэцэрлэгжүүлэлтийн баг нь ургамлуудад шаардлагатай гэрлийн спектр байгаа эсэхийг тааруулж, бусад спектрийг хүний ​​тав тухтай орчинд зориулж тохируулдаг.

Ургамлыг тэжээхийн тулд мэдрэгчид 12 цагийн турш өдрийн гэрлийн түвшинг автоматаар тохируулдаг.

  • 2700 K – гэрлийн улаан спектр, цэцэглэлтийн үе шатанд тохиромжтой.
  • 4000 К – гэрлийн давхар спектр, өсөлт, цэцэглэлтийн хувьд.
  • 6400 K – өсөлтийн үе шатанд тохирсон цэнхэр гэрлийн спектр.
  • 14000 К – шороог, суулгац, эх ургамлыг үндэслэхэд тохиромжтой цагаан гэрлийн спектр.

Цэнхэр гэрэл ба хэт ягаан (хүйтэн гэрэл) ургамлын өсөлтөд шаардлагатай.

Улбар шар, улаан, хэт улаан туяа( дулаан гэрэл)– цэцэглэхэд шаардлагатай.

Бөмбөрцөг доторх тавилга

“Шувууны үүр” нь Шинэ дэлхий цэцэрлэгт байрлах хамгийн том мод болох Рубийн хажууд байрладаг. модоор хучигдсан “шувууны үүр” нь газрын түвшингээс 9м өндөрт өргөгдсөн байх ба Амазоны ажилчдад нээлттэй тул энд уулзалт хийх, ажиллах орчин болж өгдөг.

This image has an empty alt attribute; its file name is 4.jpg
Зураг эх сурвалж : https://www.archdaily.com/

This image has an empty alt attribute; its file name is 5.jpg

Мөн тус бөмбөрцөгийг үзэхээр ирсэн жуулчид зочидод зориулсан уулзалтын талбай, ширээ,  сандал байдаг ба эдгээр нийтдээ 800 хүнийг багтаах багтаамжтай юм. Бөмбөрцөгт маш  их хэмжээний чийгшилтэй мөн темпаратурын хувьд энгийн уур амьсгалас өөр учир  гадна орчинд ашиглагддаг тавилгуудыг байрлуулсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 7.jpg
Зураг эх сурвалж : https://www.archdaily.com/

Эх сурвалж

Гүйцэтгэсэн:

Ч.Дэжидмаа B171320034

А.Аззаяа B171320041

А.Сайханзаяа B171320059

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started