“Гэрэл сүүдрийн тэнцвэртэй байдал нь хүний мэдрэмж, сэтгэл санаа, орон зай, болон өнгөнд нөлөөлдөг”
Байгалийн гэрэлтүүлгийн давуу тал:
- Хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Байгалийн гэрэлтүүлэг тусхад илүү сэргэг, эрч хүчтэй байж анхаарал сайн төвлөрдөг учир ажлын бүтээмж ердийхөөс хэд дахин илүү байдаг байна.
- Илүү тайван орчинг бүрдүүлж, стесс бууруулна.
Техник технологи хурдацтай хөгжиж, хүмүүсийн хэт их нягтрал үүсэж сресс давамгайлах болсон энэ үед аль болох илүү тав тухтай орчинд ажлаа хийхийг эрмэлздэг. Тиймээс ямарч үйл ажиллагаа болж буй орчинд аль болох байгалийн гэрэлтүүлэг их тусах тусам тайван тав тухтай болж сресс бууруулдаг байна.
Зураг.1 Жижиг орон зайд бараан болон цайвар өнгө сонгосон байдал
- Цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулна.
Мэдээж байгалийн гэрэлтүүлэг орох боломж их байх тусам эрчим хүчинд ч хэмнэлттэй байдаг.
- Эрүүл мэндэд маш тустай
Интерьер дизайнд байгалийн гэрэлтүүлгийг аль болох их байхаар төлөвлөхөд анхаарч үзэх хэрэгтэй нэгэн чухал зүйл нь хана, шал, таазны өнгө юм. Үүнээс хамааран тухайн орон зай бодит байдлаас арай том эсхүл хязгаарлагдмал болох нь ихээхэн шалтгаалдаг байна. Өөрөөр хэлбэл жижиг орон зай бүхий өрөөнд бараан болон хүйтэн өнгө сонгох нь бодит байдлыг хэт хязгаарлагдмал болгож цайвар болон дулаан өнгө сонгох нь илүү цэлгэр том харагдуулдаг байна.
Байгалийн гэрэлтүүлгийн төрөл

Зураг.2
- Нарны шууд болон шууд бус тусгал – илүү хурц, шаргал тусгалтай өдрийн нар харин шууд бус тусгал нь хурц биш зөөлөн, хүйтэн тусгал /Зураг. 3, 4/
- Нар жаргах болон нар мандах үеийн тусгал – зүүн болон баруун зүгт тусаж буй энэ үеийн тусгал богино хугацааных байдаг. Эдгээр зүгт цонхтой бол аль болох орж буй гэрлийг илүү болгохын тулд цайвар дулаан өнгийг түлхүү ашиглах хэрэгтэй. /Зураг. 5, 6/

Зураг. 3

Зураг. 4

Зураг. 5

Зураг. 6
Байгалийн гэрэлтүүлгийг ихэсгэх

Зураг7.
- Толь – толийг ашигласнаар байгалийн гэрэлтүүлгийн тусаж буй тусгалын хамрах хүрээг их болгож болдог. /Зураг. 8/
- Шилэн тусгаарлалт – цонхноос хэт гүнзгий өрөө тасалгаа юм уу байгалийн гэрэлтүүлэг орох боломжгүй хэсгийн орон зайн тусгаарлалтыг битүү ханаар биш шилэн болгосноор тухайн өрөөнд байгалийн гэрэлтүүлэг орох боломжтой болно. /Зураг. 9/
- Open-concept – зурагт харагдаж байгаачлан өрөө тасалгаа нь битүү ханаар тусгаарлагдахгүй задгай-нээлттэй орон зай үүсгэснээр байгалийн гэрэлтүүлэг бүх өрөөнд туссанаар илүү цэлгэр том болно. /Зураг. 10/
Зураг.8
Зураг.9
Зураг.10
Байгалийн гэрэлтүүлгийг тохируулах, чиглүүлэх
Байгалийн гэрэлтүүлэг болон нарны тусгалын хурц байдлыг багасгах, тусгалын өнгийг өөрчлөх зэргийг мөн хэд хэдэн аргаар тохируулж болно.
Study model – ашиглан гэрэл сүүдэр болон цонхны байрлал хэрхэн нөлөөллөг талаар дараах бичлэг дээр харуулна.
Зохиомол гэрэлтүүлгийн давуу тал

Зохиомол гэрэлтүүлэг нь дизайны гайхалтай хэрэгсэл болдог. Хүний анхаарал өрөөн доторх хамгийн тод цэг рүү татагддаг тул зохиомол гэрэлтүүлэг ашигладаг. Янз бүрийн гэрлийг чимэглэлийн хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд архитектурын зарим элементийг тодотгож өгдөг. Мөн зохиомол гэрэлтүүлгийн өнгөөр тоглож янз бүрийн уур амьсгал, орчинг бүрдүүлэх боломжтой. /Зураг. 11/
Зохиомол гэрэлтүүлгийн төрлүүд
Энэ нь гэрлийн тусгал ямар нэг гадаргууд сарниж уусахгүй шууд тусахыг хэлнэ. Ажлын хэсэг, гал тогооны тавцан, оффисын ширээ гэх мэт хэсгүүдэд хэрэглэнэ. Шууд тусгалтай гэрэлтүүлэг нь тод сүүдэр үүсгэдэг учраас нүд ядраах магадлалтай. Мөн гялгар, толин гадаргуутай хэсэгт байрлуулах ёсгүй.
Шууд бус тусгалтай гэрэлтүүлэг
Өмнөх аргаас ялгаатай нь гэрлийн эх үүсвэрийг өөр гадаргуу руу чиглүүлдэг бөгөөд ингэснээр гэрлийн зарим хэсэг шингэж, нөгөө хэсэг нь эсрэг чиглэлд тусдаг. Гэрэл нь гадаргууд ойж, хүрээлэн буй орчинд тусдаг гэсэн үг. Шууд бус тусгалтай гэрэлтүүлэг нь маш зөөлөн гэрэл үүсгэдэг. Зочны өрөө, дотуур байр, эмнэлэг, сувилал гэх мэт амралт зугаалгын газарт ихэвчлэн хэрэглэгддэг.
Сарнисан гэрэлтүүлэг
Гэрлийн цацраг нь сарниулагч элементээр дамжина. (Жишээлбэл : сүүн шил, нийлэг хавтан г.м) Ингэснээр гэрлийн цацраг сарниж, бүх чиглэлд жигд тусдаг. Зөөлөн сүүдэр үүснэ.
Хананы гэрэлтүүлэг
Ихэвчлэн туузан эсвэл шигтгэсэн гэрэл ашигладаг бөгөөд фасад, архитектурын элементийг тодотгож өгдөг. Ихэвчлэн олон нийтийн барилга, музеи, галлереин барилга, ландшафт зэрэгт хэрэглэгдэнэ.
Жишээ
Өндөр таазтай мэт мэдрэмж төрүүлнэ.
Нам таазтай мэт мэдрэмж төрүүлнэ.
Бүтээгдэхүүн дээр төвлөрсөн гэрэлтүүлэг нь орон зайн хувьд өргөн, цэлгэр санагдуулна.
Хязгаарлагдмал гэрэлтүүлэг, орон зайн хувьд давчуу мэдрэмж төрүүлнэ.
Бүтээгдэхүүн руу чиглэсэн гэрэлтүүлэг нь худалдан авагчидын анхаарлыг татна.
Үйлчлүүлэгчидийг дэлгүүрт татахын тулд гол сонирхолын цэгүүд дээр гэрэл тусгадаг. Ихэвчлэн үүдэнд эсвэл кассны ойролцоо байрладаг.
МАТЕРИАЛД ҮЗҮҮЛЭХ ГЭРЛИЙН НӨЛӨӨ
Гэрэл ба материал нь хоорондоо салшгүй холбогдож бие биенээ тодорхойлж байдаг бөгөөд тэдгээрийн нэгдэл нь гоо зүй болон хүний сэтгэл зүйд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог.

Янз бүрийн материалын хоорондох ялгааг илүү тодорхой болгохын тулд гэрлийг ашиглаж, өрөөнд гэрлийн тодорхой хуваарилалтыг бий болгох боломжийг олгодог материалын сонголтыг хийдэг. Байгалийн чулуу, мод, гипс гэх мэт хатуу гадаргуу нь гэрлийг бүх чиглэлд жигд тараадаг.
Гэрлийн тусгал өнгө болон хананы нөлөөнд

Цагаан хана 82%

Цайвар шар хана 78%

Хар ногоон эсвэл цэнхэр хана 7% гэрлийг тусгадаг.
Харанхуй өрөөнд гэрлийн хэмжээг нэмэгдүүлэх хамгийн хямд арга бол өрөөний гадаргууг цагаан болгох юм. Харанхуй гадаргуутай өрөөнд өдөр, шөнийн аль алинд нь харанхуй харагддаг бол хөнгөн эсвэл цагаан гадаргуутай тохиолдолд ашигласан гэрлийн эх үүсвэрээс хамаарч нөлөө нь өөрчлөгддөг.
ГЭРЛИЙГ БАГАСГАДАГ МАТЕРИАЛЫН ЖИШЭЭ
Гэрлийн нөлөөг нам гүм болгох, хоорондоо ялгаатай материалыг ижил төстэй харагдуулах эсвэл гэрэл өөрчлөгдөөгүй мэт санагдах материалыг ч бас интерьерд сонгож болно. Японы уламжлалт байшингийн шөжи хананууд гадаа тэнгэр нарлаг эсвэл бүрхэг байхаас үл хамааран орж ирсэн бүх өдрийн гэрлийг сарниулдаг. Гэрлийг эхлээд шүхрийн үүргийг гүйцэтгэдэг том овгор дээвэрүүд сүүдэрлэдэг бөгөөд ингэснээр гэрлээс үүсэх дотоод нөлөө нь тогтмол байдаг.


Ашигласан материал:
- https://en.wikipedia.org/wiki/Cologne_Cathedral
- https://en.wikipedia.org/wiki/Phillips_Exeter_Academy_Library
- https://www.re-thinkingthefuture.com/fresh-perspectives/a1059-10-examples-of-innovative-use-of-natural-light-in-architecture/
- http://homelightingtips.org/natural-lighting-principles/
- https://antonialoweinteriors.com/daylighting-maximising-natural-light
- https://www.archdaily.com/
- https://www.pinterest.com/
- https://artilux.com.au/blog/benefits-of-natural-light-in-your-home/
- http://thedaylightsite.com/light-and-materials/
Мэдээлэлийг бэлтгэсэн: ШУТИС – БАС – ийн 4р курсын оюутан
Д. Баярчимэг B171320016
Э. Энхзул B171320033
Б.Ганцоож В171320047