
Интерьер дизайны тогтвортой байдал:
Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөнд бидний өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнтэй нягт холбоотой. Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн мэдээлснээр барилга байгууламж, барилгын төслүүд нь нийт нүүрстөрөгч ялгаруулалтын 39% -ийг бүрдүүлдэг. Барилгын хийц бүтээц материалууд байгальд ээлтэй байхаас гадна интерьерийн материалууд ч байгальд ээлтэй байх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд хувь хүмүүс, архитектор, инжинер, дизайнерууд, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримтлан төлөвлөлтөндөө тусгах болсон. Тиймээс интерьер дизайны төслүүд интерьерийн материалууд дэлхийд хэрхэн нөлөөлөх талаар бодож байгальд ээлтэй материал ашиглан төлөвлөлт хийх хэрэгтэй.
Тогтвортой интерьер дизайн хийхэд анхаарах зүйлс
Дизайн бүтээгдэхүүн эсвэл материалыг үйлдвэрлэх нь байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь үүнийг хийж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хичнээн их энерги шаардагддаг вэ?

Бүтээгдэхүүнийг ашиглаж дуусахад хаашаа явдаг вэ?

Эрчим хүчний хэмнэллтэй байх:
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, үрэлгэн байдлыг багасгах нь бүх интерьер дизайны гол цөм байх ёстой. Энэ нь хивс, хөшиг, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг суурилуулахтай холбоотой байж болно
Материал болон бүтээгдэхүүний наслалт:
Урт хугацааны туршид ашиглах боломжтой, чанартай материалаас хийсэн бүтээгдэхүүн сонгох
Бүтээгдэхүүний бодит өртөг: Интерьер дизайны бүтээгдэхүүн худалдан авахад мөнгөн дүнгээс гадна зардлын талаар бодох хэрэгтэй. Хүчин зүйл тус бүрийг нарийвчлан төлөвлөх нь байгаль орчинд ээлтэй сонголт хийхэд тусална.
http://www.unsustainablemagazine.com
Байгаль орчинд ээлтэй материалын жагсаалт
Шил
Шил нь дахин боловсруулж ашиглах боломжтойгоос гадна хэв маяг орон зайн үүрэг зориулалт, хэлбэр хэмжээ үл хамааран төлөвлөх боломжтой материал юм.
pinterest pinterest pinterest google.com pinterest
Хулс
Хулс нь уян хатан, бат бөх , маш хурдан ургадаг материал.

Хуванцар
Дахин боловсруулсан хуванцар нь шахмал хэлбэртэй ашиглаж болох бөгөөд тавилга, хана, шал гэх мэт олон төрлөөр ашиглах боломжтой.

Нийлмэл модон материал
Дахин боловсруулсан нийлмэл модон материал нь уян хатан, бат бөх, даацын элемент, тавилга гэх мэт олон төрлөөр ашиглах боломжтой.

Үйсэн материал
Үйсийг царс модны холтосноос гаргаж авдаг есөн жилд нэг удаа нөхөн сэргээгддэг. Холтосыг авахад модыг огт гэмтээхгүй. Интерьерт тавилга, хана, шал, хавтан, дулаалга гэх мэт бүхий л төрлөөр ашиглах боломжтой.

Тоосго
Тоосгыг шар шавар ашиглаж хийдэг бөгөөд бат бөх удаан эдэлгээтэй материал юм.

Дахин боловсруулсан шил
Хаягдал шилийг биндэртэй хольж хавтан, тавцан, хана гэх мэт төрлөөр ашиглах боломжтой.

Нарны гэрэл
Нарны гэрэл нь материал биш боловч
интерьерийн хамгийн хүчтэй элемент
юм.

Маалинган даавуу
Маалинга нь хортон шавьж устгах бодисгүйгээр ургадаг, удаан эдэлгээтэй, агаар нэвтрүүлдэг, хүний биед харшил өгдөггүй материал.

Таар
Шуудай хийхэд ашигладаг хямд үнэтэй, хурдан ургадаг, материал. Таараар хийсэн хивс удаан эдэлгээтэйгээс гадна дулаан тусгаарладаг.

Бетон
Бетоны дүүргэгчээс авхуулаад барьцалдуулагч хүртэл органик материал байдаг. Мөн эрчим хүчний хэрэглээг багасгах боломжтой.

Байгалийн чулуу
Травертан эсвэл гантиг чулуу нь батбөх
удаан эдэлгээтэй, маш олон төрлийн өнгө, хээний өргөн сонголттой материал юм.

Судалгааны ажилд үндэслэн байгальд ээлтэй материал ашигласан интерьерийн гүйцэтгэл
