CAFE DECORATION
Бүх төрлийн хүмүүс кафед орж ирдэг. Зоогийн газруудаас ялгаатай нь хүмүүс зөөврийн компьютерийнхээ ард сууж эсвэл ном уншин сууж хүссэн зүйлээ чөлөөтэй хийх боломжийг олгодог. Кафе нь бүх насны бүлгүүдийг хамардаг бөгөөд боломжийн үнэтэй мөн ном унших, ганцаараа тухлах уур амьсгалыг бүрдүүлдэг. Тиймээс кафены интерьер дизайн чухал буюу үнэ цэнэтэй болж, хүмүүс тухайн кафед хэрхэн хандахыг тодорхойлж өгдөг. Уур амьсгалыг бүрдүүлэх гол хүчин зүйл бол мэдээж чимэглэл юм.
ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТҮҮХ
ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТҮҮХ
•Анхны кафе нь 1660 онд Францад нээгдсэн гэж үздэг.Англи, Франц улсуудад үүсч хөгжсөн түүхтэй.
ISLAMIC WORLD
Анх qahveh khaneh нэртэй анхны кофе байшингууд Исламын ертөнцөд гарч ирэв. Тэд 15-р зуунд Арабын хойг дахь Макка хотод гарч, дараа нь 16-р зуунд Османы эзэнт гүрний нийслэл Истанбулд тархжээ. Цайны газрууд кофе уух, харилцан ярилцах, шатар, Backgammon зэрэг ширээний тоглоом тоглох, үлгэр, хөгжим сонсох, мэдээ, улс төрийн талаар ярилцах дуртай хүмүүсийн цуглардаг газар болжээ.
ENGLAND
Англид анхны кофены газрыг 1651 онд Оксфордод Хармиун Вартиан хэмээх Армен эр Санкт-Питер дахь сүмийн ойролцоо байгуулжээ. 1654 онд байгуулагдсан Оксфордын Queen’s Lane кофены газар нь Гранд Кафе нэртэйгээр байрладаг байна.
ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛ ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ
Чимэглэл бидний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүмүүс ихэвчлэн нэг газрыг сонгож байнгын зочилж үргэлж захиалдаг ижил зүйлсээ захиалж заншсан байдаг. Энэ мэдээж кафе гадаад, дотоод өнгө төрхтэй холбоотой байдаг.
Ямар нэгэн өрөө тасалгааны доторх гоёл чимэглэлийн элемэнтүүд нь бидний сэтгэл санааны байдал болон өдөр тутмын амьдралын шаардлагад бидний гаргах зан характерт хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлж чаддаг. Жишээ нь: хана таазны өнгө, уран зураг, буйдан сандлын байршил, мөн өрөөний гэрэл нь хэр зөв хэмжээгээр гэрэл өгөх зэргээс хамааран хүний сэтгэл зүйд нөлөөлдөг. хэт олон өнгө холилдох, тод өнгө ашиглах зэрэг нь стресс тогтворгүй мэдрэмжийг өгдөг бол гэгээлэг, байгалийн өнгө нь тайвшрал, тайван байдлыг бий болгодог.
МОНГОЛ ГАДААД ЖИШЭЭ

Café 32 [3]

No Doza café [4]

Manhattan mocha [5]

2D coffee shop [6]
Café 32– Ногоон хана ургамлаар гол чимэглэлээ хийсэн. Энэ нь илүү тав тух бүхий орчин, байгальтайгаа ууссан интерьорын шийдлийг тусгажээ.
No Doza Café– Байгалийн өнгө ашигласан. Гэрэлтүүлгээр орчноо бүрдүүлж энгийн тухтай мэдрэмжийг төрүүлж байна.
Manhattan mocha– Номын байрлал, өнгө, ханан дээрх зураг болон деталь хэсгүүд нь ертөнцийг гэсгээлгээр илүү өнгөлөгөөр харж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр шийдэл байна.
2D Кафе- Япон, Тайван, Солонгос, Вьетнам, Монгол, Энэтхэг гэх мэт маш олон улсад нээгдсэн сонирхолтой интерьорын шийдэл бүхий газар юм. Дотоод засал нь хүний нүдийг хуурахын тулд зарим ухаалаг заль мэхийг ашигладаг. Энэхүү чимэглэл нь бүхэлдээ нэг өнгийн цагаан шал, ширээ, сандлыг төлөвлөсөн мэт. Гэвч үнэндээ хоёр өнгөтэй байдаг. Хавтгай гадаргуу нь цагаан өнгөтэй байхад ирмэгүүд нь бүгд зөөлөн, тэгш бус хар судалтай, ноорог зургийн хэв маягтай. Моно-хроматик хар цагаан тохиргоог хийснээр манга комик самбарт дөнгөж ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрөх болно.
Харьцуулсан зураг


Гадаад [7] Монгол [8]
Гадаад жишээ – Container
Хэмжээ нь 15м2 хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг, сууж болон түр хугацаанд үйлчлүүлэх дан кофе авах зэрэг үйлчилгээнд илүү тохирсон.Зөөвөрлөх боломжтой.






Монгол жишээ – Нитро Б / Nitro B /
Бидны мэдэхээр Чойжин ламын сүм музейн хойно байрладаг. Ихэвчлэн оюутан залуус гар урлал сонирхдог хүмүүс зорьж үйлчлүүлдэг. Чимэглэл нь энгийн хирнээ тухтай мэт санагдана. Мэдээж container ашиглан тохьжуулсан.
CAFÉ интерьерт түлхүү ашиглагддаг
ургамлууд
CAFE-д ургамал ашигласнаар амьд биетээр чимэглэлийг болон хүрээлэн буй орчинг бий болгож байдаг.








ГЭРЭЛТҮҮЛЭГ
Гэрэлтүүлэг нь тухайн кафе жижиг том байх нь хамаагүй харин ямар нэгэн мэдрэмж, ая тухтай мэдрэмжийг төрүүлдэг. Тухайн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг тодотгож, хэрэглэгчидын сонирхол татахүйц болгодог. Жишээ: Кафе, рестораны газруудын гол анхаарах татахуйц хэсэг нь кассны хэсэг байдаг. Энэ хэсэг нь тухайн брэндийг тусгасан таних тэмдэг, кассны ойр орчмын хананы сонирхолтой элемент гэх мэт зүйлсийг онцлог гэрэлтүүлэг амьлуулж байдаг.
Шинэ орчинг бий болгоно
•Гэрэлтүүлэг нь шинэ дүр төрхийг бий болгодог. Анхны сэтгэгдэлийг эерэг болгодог ашигтай, гол элементүүдийг онцолж, орон зайг бий болгож тусгай орчин үүсгэж уур амьсгалын сайжрулдаг.
ХЭМНЭЛТ
•Кафе болон бусад дэлгүүр, худалдааны газруудын нийт цахилгааны зардлын 30%-ыг зөвхөн гэрэлтүүлэг эзэлдэг байна. Энэ их цахилгааны эх үүсвэрийг бууруулаж боломжтой. Хуучин гэрэлтүүлийн эх үүсвэрийг LED болгон сольсоноор цахилгаааны хэрэглээг 50% хүртэл хэмнэх боломжтой.
Эерэг орчин
•Томоохон супермаркетууд эсвэл худалдааны төвүүдийн ойролцоо кафе, ресторанууд ихэвчлэн байрладаг харин хэрэглэгчид дэлгүүр хэсэхээс өмнө эсвэл дараа нь энерги авах зорилгоор ордог. Эдгээр газрууд уур амьгалыг бий болгодог гол шалтгаан бол дотоод засал болон гэрэлтүүлгүүд юм. Үүнээс тохь тухтай, урам зориг өгөх, тайван орчин үүсдэг.
ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛИЙН ТӨРӨЛ
Кафе нь хоорондоо харилцан адилгүй орчин, өөр өөр уур амьсгалийг бүрдүүлж мөн өөр төрлийн хүмүүсийг нэг дор цуглуулж байдаг. үүнийй нэг шалтгаан гэвэл тэдний харилцан адилгүй засал чимэглэл мөн доторх уур амьсгал юм.

Modern хэв маяг нь орчин үеийн тренд болж буй загвараар орчиноо бүрдүүлэхэд хамаг учир нь оршино.
Industrial дотоод заслын хувьд ямар нэг элементийг сонгож жишээ нь: хана тааз шал гэх мэт элементийг өнгө будаг нэмэхгүйгээр ашигладаг.
Vintage хэв маяг бол мэдээж хуучны тавилга, өмнөх үеийн хэв маягийг гаргах зорилготой.

Funky ямар нэг тод өнгийг түлхүү гол элементээ болгон ашигладаг.
Minimal төрлийн хувьд овор ихтэй зүйлээс татгалзан, орон зайд үүрэггүй элементээс татгалзах.
Hipster ихэвчлэн тухайн газрын уран бүтээлч артистуудыг дэмжих зорилготой түүнийгээ даган тайз гэрэлтүүлгийг хийж өгдөг. Хэв маяг нь funky, industrial холимог ч байдаг.
Гүйцэтгэсэн
B151320041 О.Пүрэв-очир
В151320015 Э.Есөн-эрдэнэ
B151320102 Т.Түвшинжаргал
B141320030 Б.Байгал-Эрдэнэ
В151320048 Г.Оюунтөгөлдөр