
Монгол орны хувьд хүн амын бүтэц,нийгмийн шаардлагын хувьд нэн шаардлагатай барилгын нэг бол цэцэрлэгийн барилга юм . Харин байгаа норм, дүрэм, стандартдаа тохируулан барих уу, эсвэл арай өөр өнцгөөс харж барихуу гэдгийг шийдэх шаардлагатай. Цэцэрлэг бол байшин биш харин бидний ирээдүй үр хойчийн маань хүмүүжих онцгой барилга байгууламж юм.
Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө нь эдийн засагт хамгийн өндөр өгөөжтэйг Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман Games Heckman, Prof.Univ.of Chicago) тодорхойлсон байдаг. Хүний тархины хөгжлийн хамгийн эрчимтэй үе болох зургаа хүртэлх насанд хоол тэжээл, хайр халамж, энэрэнгүй сэтгэл дутагдвал хожим нь засаж залруулах боломж бага, бас маш өндөр зардалтай юм. Иймээс сургууль, цэцэрлэгийг одоо хамаарч байгаа сургууль цэцэрлэг орон сууц, олон нийтийн барилга гэсэн хэсгээс тусад нь авч үзэж орон сууцны барилга, онцгой барилга байгууламжийн хэмжээнд авч үзэх шаардлагатай байгаа юм.
Барилга байгууламжийг төрөл болон зориулалтаар нь орон сууц спорт, соёл урлаг, сүм хийд, олон нийтийн үйлдвэрийн, тусгай зориулалтын, онцгой нөхцлийн, усны барилга байгууламж гэх мэтээр ангилдаг.
Сургууль цэцэрлэгийн барилга нь орон сууц, олон нийтийн барилга гэсэн төрөлдөө багтах ба “Олон нийт иргэний барилга” буюу БНбД31.03.03 дүрэмд зааснаар А.Сургалт хүмүүжил, соёл-гэгээрэл, үзвэрийн барилга гэсэн бүлэгт хамааруулан ойлгоно.
Энэ бүлэгт хамаарах барилгуудын нэг онцлог нь амьдрах зориулалтын бус ажиллах, сурах, үзвэр үйлчилгээний зориулалттай буюу 24 цагаар хүн байх зориулалтгүй төлөвлөгддөг тул орон сууцны барилгад тавигдах ерөнхий шаардлагууд уг барилгуудад төлөвлөгддөггүй.
Үйл ажиллагааны түүх:
Монгол улс дахь цэцэрлэгийн барилгын үүсэл“Хүүхдийн байшин” буюу цэцэрлэг байгуулагдсан түүх
Сургуулийн өмнөх насны хүүхдийг боловсролын ажилд хамруулах явдал ардын засаг тогтсоноос нэлээд хожуу эхэлсэн юм. 1932 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар хотын гэгээрлийн хэлтсийн шууд харьяанд байх 8 төрлийн ажилд “Хүүхдийн байшин” гэсэн заалт оруулсан нь хүүхдийн цэцэрлэгийн тухай байсан бөгөөд тэр үед цэцэрлэгийг ийнхүү нэрлэдэг байжээ. Эхэн үедээ цэцэрлэгийн хүүхдийн ирц нь тогтворгүй цөөн хүүхэдтэй байжээ.


“Өнгөрсөн оны эхээр 40 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан бол одоо 23 хүүхэдтэй болов. 40 хүүхдийн нэлээд нь орос хүүхэд. Эцэг эх нь гар дээрээ авснаас хүүхэд цөөхөн болов. Сүү олдох нь бага, үнэ нь их, бусад зүйл зүгээр” хэмээн хотын Гэгээрлийн хэлтсээс 1933 онд гаргасан тайланд дурдсан байна. Улаанбаатар хотын нэгдүгээр цэцэрлэг 1932 онд одоогийн I сургуулийн хойно орос маягийн цонхтой, тухайн үедээ нэлээд тохилогт тооцогдох томоохон мяндаг тушаалтай ламын амьдарч байсан байшинд нүүн оржээ. Уг цэцэрлэг хотын гэгээрлийн хэлтсийн харьяанд байсан учир хангамж сайтай нэг үнээ, 10 гаруй тахиатай байв. Анхны цэцэрлэгүүдэд юм хайчилж наах, хөл гарын сургууль хийх, өнгө, зүг чиг заах, хүмүүсийн зураг үзүүлж түүх намтар ярих, малын хүйс, нас зэргийг заахаас гадна мандолин, бөмбөр зэрэг хөгжим тоглохыг заадаг байв. 1940-өөд оны үед цагаан шаврыг загасны тос, сонингийн цаастай хольж, баримлын хичээл хийлгэдэг болжээ.
Үйл ажиллагааг үүсгэдэг үндсэн нөхцөлүүд,онцлог
Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болгох,хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох,хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшихэд туслах,хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж, мэдээлэх чадвартай болох, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслахад чиглэнэ.
Тус чадваруудыг эзэмших, сурч хүмүүжхэд интерьер нь маш чухал үүрэгтэй байдаг.Хүүхэдүүд чөлөөтөй, сонирхолтой орон зайд гүйлдэж байгалтай илүү ойр харьцах нь хүүхдийг бие бялдарын хувьд илүү чийрэгжүүлж, орон зайн хувьд илүү мэдрэмжтэй болгож өсгөхөд туслах юм.
Интерьерийг функциональ схемын хувьд гадна, дотно ногоон байгууламжтай илүү ойртуулж, эко орчинд тоглох, сурах тохиромжтой талбайг оруулж шийдэх хэрэгтэй.



Сургууль цэцэрлэгийн барилгын интерьер төлөвлөхдөө тавилга, цонх.тоглоом зэрэг элемэнтүүдийг сонгохдоо аль болох эко байгалийн гаралтай материал ашиглах нь зөв сонголт болох юм. Модон материалаар голдуу цэцэрлэгийн интерьер хийх нь хүүхдийн эрүүл мэндэд тустайгаас гадна илүү тохилог дулаахан мэдрэмж авах давуу талтай байдаг

Цэцэрлэгийн барилгын интерьер нь гоё сайхан байхаас илүүтэйгээр хүүхдэд ээлтэй, тааламжтай, сонирхолтой, хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй байвал илүү хүртээмжтэй байх болно
Гадны орны судалгаа
Бүгд найрамдах Япон улсын Муцу хотод байрлах Ёшино цэцэрлэг.

Тус барилгын бүтээцийг бүхэлд модоор хийсэн нь хүүхдэд ээлтэй бөгөөд давхар эх орныхоо уламжлалт хэв маягыг хадгалаж чадсан.Модон байгууламж нь маш уян хатан чанартайгаас гадна хөнгөн, хямд өртөгтөй гэх мэт маш олон давуу талуудтай байдаг.

Япон улсад байдаг маш олон жилийн настай алдартай барилгууд ихэнх нь модон хийцлэлтэй байдаг.
Ёшино цэцэрлэгийг орчин үеийн техник тихнологи ашиглан барисан учир 8 балл хүртэл газар хөдлөлтийг тэсэх чадвартай.
Мод нь төмөр эсвэл бетоноос ялгаатай нь хүрхэд тааламжтайгаас гадна интерьерт ашиглахад дулаан тааламжтай сэтгэгдэл төрүүлж чаддаг. Мөн модон тулгуур багана хийхэд интерьерт саад болохгүй харин ч эсэргээрээ маш чухал элмент болж чаддаг. Мод нь хуучрах тусам улам үзэмжтэй болдог маш гайхалтай давуу тал юмаа.

Ёшино цэцэрлэгийн хувьд интерьер нь гадна орчинтойгоо маш нарийн холбогдсон нь давуу тал нь болж байдаг. Ингэснээр хүүхдүүд илүү чөлөөтөй орон зайг өөртөө үүсгэж илүү их байгалтай харьцаж их хөдөлгөөн хийснээр бие бялдарын хувьд чийрэгжиж чадаж байна. Энэ нь орчин үед хүүхэд хөдөлгөөний тутагдалд орох, таргалах дархлаа муудах зэрэг олон сөрөг хүчин зүйлээс энгийн аргаар сэргийлж байгаа нь өнөөгийн манай улсын цэцэрлэгийн барилга норм ба дүрэм түүний интерьерт маш их дутагдаж байгаа асуудал юм.

Цэцэрлэгийн үндсэн үүрэг бол хүүхэд бие даан суралцах, бие даах, суралцах, хөгжих, эрүүл аюулгүй байх,хооллох, унтах, тоглох байдаг. Үүнийг шинэ үеийн хүүхдийн хөгжил, орчин үеийн техник тихнологи, норм стандарттай нягт уяалдуулан ухаалгаар шийдэх нь интерьер архитекторуудын ирээдүй хойчдоо өгж чадах маш том бэлэг юм.