Хэрэв хэн нэгэн нь гэрлийг хэрхэн яаж удирдах, мөн хамгийн их байлгахыг мэддэг хүн бол Стивен Холл юм. Түүнийг “ гэрлийн эзэн” хэмээн нэрлэдэг.

Стивен холл нь 1947 оны 12-р сарын 9-нд төрсөн бөгөөд Бремертон, Манчестер, Вашингтонд өссөн.Вашингтоны Архитектур, Хот төлөвлөлтийн коллежийг төгссөн бөгөөд дараа нь Ром, Лондонд сурсан. Стивен Холл нь архитектор мэргэжлээс гадна АНУ-ын нэртэй сургуулиудад багшилж эхэлсэн.
Түүнд гүн ухаантан Морис Мерлео-Понти, архитекторч-онолч Жухани Палласмаа нар нөлөөлсөн.Түүний ажиллаж байсан төсөл бүр нэг талаараа урлагтай холбоотой байдаг. Стивен Холл архитектур, материал, гэрэл, цаг хугацаа, дүрслэх урлаг, тайзны урлаг, физик, хөгжимийн уялдаа холбоонд анхаарал хандуулж төслөө боловсруулдаг. Энэ нь Стивен Холлын бүтээлийг амжилтанд хүргэх түлхүүр болж өгсөн.
Түүний төлөвлөлтийн тухай:
Тодорхой орон зайн шинж чанарыг эрэлхийлэхийн тулд өдрийн гэрэл нь Стивен Холлын бүтээлд үргэлж чухал үүрэг гүйцэтгэдэг. Стивен Холлын дизайн типологи, феномологийн хандлагаараа алдартай. Тэдгээр дизайны эрхэм зорилго нь “ Өрөөний орон зайн үзэгдэл, цонхоор орж ирж буй нарны туяа, хана, шалан дээрхи материалын өнгө, тусгал нь хоорондоо салшгүй холбоотой”. Материалууд нь хөгжмийн зэмсэгүүдийн нэгэн адил резонасс, диссонанс зэргээр дамжуулан харилцан ойлголцдог гэж үздэг.
Орон зайн төгс загвар гаргахад дараах зүйлсийг анхаардаг.
– Гэрэлтүүлэг
– Орон зайн мэдрэмж
– Чимээ
– Өнгө
– Үнэр
Стивен Холлын хувьд гэрэлтүүлэгийг маш их ашигладаг ба гэрлээр сонирхолтой тусгал, интерьерийн шийдлүүдийг гаргаж өгдөг.Хүнийг тайван чөлөөтэй, нээлттэй ярихад тухайн өрөөний гэрэлтүүлэг нөлөөлж чадах бол уу? Бүдэг бүүдгэр гэрэлтүүлэг хүнд илүү тайвшруулсан мэдрэмж төрүүлдэг бол өрөөний гэрэлтүүлэг гэгээтэй байх тусам харилцагчийн сэтгэл татам байдлыг нэмэгдүүлж хувь хүнийг илүү нээлттэй болгодог.Гэрэлтүүлэг бол дотоод заслын хамгийн чухал элементүүдийн нэг. Зай талбай ихтэй байгаад хэчнээн хичээж тохижуулсан ч гэрэл муу тусдаг бол огт гайхалтай харагдахгүй. Тиймээс гэрэл маш чухал. Хана руу туссан гэрэл интерьерт өнгө нэмдэг бол чамин туслах гэрлүүд дулаахан тухтай санагдуулдаг. Ингэхдээ сонирхолтой хэлбэр бүхий этгээд гэрлийг ашиглавал тун донжтой болж өгдөг.


Гэрэлтүүлгийн дизайн нь зөвхөн сайн гэрэлтүүлгийн тухай биш, мөн хүрээлэн буй орчны бидэнд нөлөөлж буй зүйлийн талаар юм. “Гэрэлтүүлгийн дизайн” гэдэг нь нарийн төвөгтэй, олон талт ойлголт юм. Үүний дагуу гэрэлтүүлгийн дизайн нь бие биенээ дагаж мөрдөх гурван салбараас бүрдэнэ.
1.Ерөнхий гэрэлтүүлгийн зураг төсөл, гэрэлтүүлгийн дизайн… Энэ нь бусад бүх зүйл байрладаг физиологийн үндэслэлтэй дэвсгэрийг бий болгодог. Барилга угсралтын адилаар энэ бол хийлийн дөрвөл, рок хамтлаг хоёулаа ижил тэнцүү амжилттай тоглож чаддаг тайзны болон акустик бүхий танхим юм.
2.Хөнгөн архитектур Байрны үзэл баримтлалын чиглэлийг онцолж, оршин суугчдын ертөнцийг үзэх үзлийг илэрхийлдэг. Хөнгөн архитектур нь гадаад, дотоод, дотоод байж болно. Орчин үеийн болон өндөр технологийн гэх мэт зарим дотоод хэв маягийг зохих гэрэлтүүлэггүйгээр ерөнхийдөө хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Гэрэлгүйгээр интерьер нь илэрхийлэх чадвараа алддаг.
3.Мөн эцэст нь интерьер дэх гэрэлтүүлгийн дизайн, дотоод гэрэлтүүлгийн дизайн – тавилга, чимэглэлийн аналоги. Энэ нь өмчлөгчийн хувийн шинж чанарыг илэрхийлдэг. Эхний хоёроос ялгаатай нь тавилга, баримал, уран зургийг өөрчилж, зөөж болдогтой адил интерьер гэрэлтүүлгийн загвар нь уян хатан байдаг.
Ex of In House

Ex of In House нь тухайн орон нутгийн экологитой нягт уялдаатай орон зайн дотоод энерги рүү чиглэсэн. Энэхүү байшин нь 2014 оны 6-р сараас хойш Стивен Холл Архитектурт хийгдэж буй “IN” -ийн хайгуул, судалгааны ажлын бүтээн байгуулалт юм. Хотын захад орших байшин бөгөөд байгалийн ландшафтад нэгтгэсэн.Байшингийн геометр хэмжээст дотоод орон зай нь трапецуудтай огтлолцох бөмбөрцөг орон зайгаас үүсдэг мөн босоо динамик орон зайн давхцалтай. Хоёрдугаар түвшин нь нээлттэй орон зайтай. унтлагын өрөө байрлах бөгөөд тайван унтах боломжтой, гал тогоогоо төвд байрлуулж, өөр хэрэглээний хэв маягийг бий болгосон.



Чулуужсан түлшний оронд байшинг газрын гүнээс халаадаг. Сүлжээний цахилгааны оронд байшин нь нарнаас цахилгаан авдаг. Нимгэн хальсан SoloPower фото цахилгаан эсүүд нь Sonnen зайны эрчим хүчний хадгалалтын системд холбогдсон тул байшинг эрчим хүчнээс хараат бус байлгах боломжийг олгодог. Бүх гэрлийн хэрэгсэл нь PLA эрдэнэ шишийн цардуул дээр суурилсан биопластик хэлбэрээр 3D хэлбэрээр хэвлэгддэг.



Шил, модыг тухайн орон нутгаасаа авдаг. Энэхүү байшинг түүхий эд материалаар хийсэн бөгөөд цонх, хаалганы хүрээ, шат зэргийг хатуу зандан модоор хийсэн, ханыг хусан фанераар урласан. Бөмбөрцөг огтлолцох зайг муруй, нимгэн модон давхаргаар урласан. Бүхий л байгалийн модон фанель доторлогоог ашигласан. Энэ нь байгаль дахь амьд мэдрэмжийг төрүүлж өгдөг. Wabi-sabi гоо зүй ба зарчмуудын онцлог шинж чанарууд нь тэгш бус байдал, энгийн байдал, хэмнэлт, даруу байдал, дотно байдал, байгалийн объект, байгалийн хүчийг хоёуланг нь үнэлдэг.
Хьюстоны дүрслэх урлагийн музей
The Nancy and Rich Kinder Building at the Museum of Fine Arts, Houston, from above. Photo © Richard Barnes, courtesy of the Museum of Fine Arts, Houston
АНУ Техас муж Хьюстоны дүрслэх урлагийн музей 2017 онд барилгын ажил эхэлж 2020 оны 11 сард нээлтээ хийсэн. Нийт 22018 метр квадрат талбайг хамарна. Барилгын дотор талд үзэсгэлэнгийн талбай, цэцэрлэг, галлерей, 215 хүний суудалтай үзвэр болон лекцын танхим, газар доорхи 53685 метр квадрат зогсоол, зогсоолоос ирэх танхим, явган хүний хоёр хонгил, хурлийн өрөө, кафе, ресторан зэргээс бүрдэнэ.


Барилгын гадна талын өнгөлгөөнд PVB давхраатай шилэн хоолойгоор бүрэгдсэн. Энэ нь салхины ачааллыг даах, хямд төсвөөр баригдах боломж олгосон. Мөн агааржуулалттай шилэн хоолой ба бетон цутгамал хананы хооронд хөндий байх бөгөөд тэр хөндийгөөр халуун агаар дээшлэн гарах нөхцөлийг хангадаг. Хойд ба баруун фасадны цаана цонхнууд байрлана. Энэ цонхнууд өдрийн цагаар тунгалаг бус харагдах боловч шөнийн цагаар цонхнууд тунгалаг харагддаг.



Стивен Холл нь барилгын дээврийг хийхдээ Техасын үүлийг дүрслэн хийсэн. Дээврийн муруйг доош чигтэй хийсэн нь байгалийн гэрлийг дотогш уян хатан байдлаар оруулж өгдөг. Барилга нь хоёр түвшинд хэвтээ байдлаар зохион байгуулагдсан. Барилгын дотор тааз муруй хэлбэртэй бөгөөд муруй таазны доод тал нь гэрлийн тусгал болж галлерей тус бүр дээр гэрлийг барьж өгдөг. Эдгээр муруй таазгууд нь галлерейн зайг өвөрмөц байдлаар хэлбэржүүлж өгдөг. Мөн галлерейн дамжин өнгөрөх хөдөлгөөнийг дээрээс ирэх гэрлийн гэрлийн урсаглаар зохицуулж өгдөг.
Ground Floor Plan, courtesy Steven Holl Architects, click to enlarge
Second Floor Plan, courtesy Steven Holl Architects, click to enlarge
Section AA, courtesy Steven Holl Architects, click to enlarge
HUNTER POINT LIBRARY
АНУ Нью Йоюрк хот ист мөрний зүүн эрэг дээр байрладаг. Нийт 2044 метр кв талбайг эзэлнээ. Стиввен холл эхний санаагаа усан будгаар 9 жилийн өмнө 2010 онд зурж байжээ. 2015 оноос барилгын ажил эхэлж 2019 оны 9 сард бүрэн ашиглалтанд орсон. Гадна фасад, хана нь цутгамал бөгөөд энэ барилгын үндсэн даацын элемент болж өгнө. Ингэснээр даацын баганаас ангид болж дотор талд том орон зай бий болгож өгнө. Мөн гадна тал нь мөнгөлөг өнгөтэй энэ нь тухайн орчинд байгаа барилгуудаас ялгарч өглөө болон үдэш сэтгэл татам гялалздаг. Барилгыг чимэж байгаа хэсэг гоёмсог органик хэлбэртэй цонхнууд юм. Энэ нь бетонон хүнд барилгыг зөөллөж өгдөг мөн барилгын дотор талын аль ч түвшингээс гаднах цэцэрлэгт хүрээлэн, зүүн мөрөн, НҮБ-ын барилга, Манхэттэний тэнгэр баганадсан барилгуудыг харах боломжийг өгдөг.




Дотор интерьер
Дотор босоо элемент болох хана, ширээ, тавиур, зэрэг нь хулсан модоор бүрсэн. Шал нь өнгөлсөн бетоноор хучигдсан. Хулсан модон тавилга нь зочдод нэн хэрэгцээтэй тайван орон зайг бий болгож дотор талд байгалийн мэдрэмжийг төрүүлдэг. Органик хэлбэртэй том цонх нь барилгын бүх талаас байгалийн гэрэлтүүлэг орж ирэх боломж өгдөг бөгөөд байгалийн гэрэлтүүлэг орж ирснээр орон зайг хөдөлгөөнд оруулж өгдөг. Мөн хоёр давхарлуу гарах шат нь цонхны ёроолоор явах бөгөөд нэгээс хоёр давхрын хооронд байрлах завсрын шаталсан танхимуудыг холбож өгдөг.