Design a site like this with WordPress.com
Get started

УДБЭТ-ийн барилгын интерьер

Энэхүү нийтлэлээрээ Монголын сонгодог урлагийн өргөө болсон Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын барилгын интерьерийн орон зайд хийсэн судалгаагаа товч нийтлэл болгон танилцуулж байна.

Хураангуй

Монголын урлаг соёлын томоохон уурхай болсон УДБЭТ-ийн барилга нь Социолист УБ хотын их бүтээн байгуулалтын үр дүнд сүндэрлэсэн, Оросын неоклассик урсгалын уран барилга юм. Энэхүү барилгын зураг төслийг Германы архитектор Герхард Косель 1945 онд хийж гүйцэтгэн бөгөөд Б.Чимэд тэргүүтэй архитекторууд барилгын чимэглэлийг урласан юм.[1]

УДБЭТ нь1950 оны 12 сарын 30 өдөр тус театрын барилга ашиглалтанд орж Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй. Одоогийн байдлаар:

  • симфони найрал хөгжмийн анги
  • гоцлол дууны анги
  • балет анги
  • найрал дууны анги
  • уран бүтээлийн нэгж, захиргаа, үйлдвэрлэл, тайз, гэрлийн анги гэсэн аж ахуйн нэгжид 280 гаруй уран бүтээлчид ажилладаг.[2]

Түүхэн товчоон

Зураг 2. Он цагийн хамаарал

  1. Барилгын экстерьер

УДБЭТ-ын    барилга нь экстерьерийн хувьд хотын төв талбайг тойрон ансамбль үүсгэх сүндэрлэх баганат барилгуудын нэг юм. Уг барилгын нүүрэн талд байрлах Коринфийн багана нь бусад төрлийн багануудаас илүү чамин хийцлэлтэй баганын капиталтай учир сонгодог урлагын барилгын өнгө төрхөд ихээхэн нийцдэг.  

Хайрцаглалт

Энэ нь ихэвчлэн таазанд байрлах бөгөөд геометрийн дүрсүүдээр таазыг хуваасан чимэглэлийн элемент юм. Уг барилгад хэрэглэгдэхдээ гол орцны гадна талд таазан дээр ромбо хэлбэрийн дүрсээр тэгш хувааж ашиглагдсан байна.

Товойлгон дүрслэх

Товойлгон дүрсэлсэн уран баримал нь хавтгай талбай дээр товойлгон төрөл бүрийн утга санаа, үйл явдал бүхий баримлуудыг хийдэг чимэглэлийн элемент юм.

Хөрөөний ир шиг хээ

Карнизын доор байрлах олон дахин давтагдах цуваа эгнээгээр байрласан жижиг дөрвөлжин элемент бөгөөд Ромын үеийн сонгодог хэв маягийн архитектураас үүсэлтэй.


2. Барилгын эзэлхүүн төлөвлөлт

Орон зайн нийт хүчин чадал 800 хүний багтаамжтай, үзвэрийн танхим нь 500 хүний суудалтай бөгөөд танхимд жилдээ 100 гаруй удаа урлаг соёлын арга хэмжээ, тоглолт болдог.

Театрын барилгын орон зай нь төлөвлөлтийн хувьд сонгодог барилгын төлөвлөлтийн адил тэгш хэмтэй бөгөөд орон зайн функцийн хувьд үйлчлүүлэгчдийн болон аж ахуйн гэсэн 2 хэсгээс бүрддэг.

3. Барилгын интерьер

Барилгын интерьерийн орон зайг онцлон судлаж үзвэл сонгодог хэлбэрийн барилгад үндэсний шинж төрхийг бий болгох зорилгоор монгол хээ угалз, ханын зургийг ашигласан байна.

Зураг. Үзвэрийн танхимын интерьер

3.1. Өнгө ба интерьерийн уур амьсгал

Барилгын интерьерт шар, улаан, цагаан, алтлаг өнгүүдийг түлхүү ашигласан бөгөөд эдгээр өнгүүд нь дараах байдлаар уур амьсгалыг бүрдүүлж байна. Цагаан дэвсгэр дээрх алтлаг шаргал өнгийн уран нарийн хйицлэл нь сонгодог урсгалын том онцлог, ариун тансаг атмосферыг бүрдүүлнэ. Улаан өнгийн хөшиг, хивс, суудлын бүрээс зэрэг нь хүндэтгэлийн шинжийг агуулсан ба танхимд хүчтэй нөлөөлж гол функцыг тодруулж байна. Дээрх өнгүүдийг тодруулан авч үзвэл,

  • Шар өнгө нь интерьерийн уур амьсгалыг дулаан болгож, алтлаг өнгө нь тансаг, үнэ цэнэтэй шинжийг бүрдүүлж байна.
  • Цагаан өнгөөр суурь гадаргуу болон таазыг бүрсэн нь хөнгөн, гэгээлэг сэтгэгдэл төрүүлж, бусад нарийн элементүүдийг тодруулж байна.
  • Улаан өнгө нь хүндэтгэлийн, сүр жавхлант шинжийг илэрхийлж, хурц тод өнгөөр гол функцийг тодруулж байна.[3]

3.2. Интерьерийн голлох элемент

Коринфийн ордер: Үзвэрийн танхимын гол элемент нь навч, ургамлан хээгээр чимэглэгдсэн Коринфийн ордер бөгөөд энэхүү баганууд даацын бус гоёл чимэглэлийн үүрэг гүйцэтгэж буй пиляструуд юм. Баганын эх бие нь цагаан өнгөтэй бөгөөд толгой хэсгийн нарийн хийцлэлийг алтлаг шаргал өнгөөр бүрсэн нь илүү үнэ цэнэтэй харагдуулж байна. Мөн илүү тодруулан харвал лодж хэсгийн багана нь тэгш өнцөгт хэлбэртэй байгаа бол бусад хэсгийн баганууд хагас дугуй хэлбэртэй байгаа бөгөөд эдгээр багануудыг нь ритм үүсгэн байрлуулсан байна.

3.3. Хээ угалз ба түүний бэлгэдэл

Уг театрын барилга маань Оросын архитектурын төлөвлөлттэй хэдий ч үндэсний хэв шинжийг агуулах зорилгоор барилгын нарийн деталь, чимэглэлүүдийг монгол хээ угалзаар чимсэн байна. Эдгээр монгол хээ угалзыг МУ-ын ууган архитектор Б.Чимэд, Ардын зураач Д.Манибадар нарын зохиосон зураг төслөөр барималч С.Чоймбал , Н.Даваацэрэн, Н.Жамбаа нар бүтээсэн.[4]

Зураг. Үзвэрийн гол танхимын тааз

Үүнд, Үүлэн хээг үзвэрийн танхимын оройн хэсэгт дугараг хэлбэртэйгээр байрлуулж, гэрэлтүүлгийн хүрээ болгон урласан бөгөөд энэхүү хээ нь огторгуйг төлөөлөн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан бөгөөд утга агуулга нь хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ. Мөн хязгааргүй эрх чөлөө, баялаг, эцэс төгсгөлгүйг бэлгэдэнэ.[5] Түүнчлэн энэхүү хээг нарийн ажвал монгол гэрийн тоонын хэлбэр, түүгээр нарны гэрэл цацран орж буй мэт зохиомол гэрэлтүүлгийг байрлуулжээ.

Мөн үзвэрийн танхимын гол хаалгыг өлзий хээ угалзаар чимэглэсэн ба уг хээ нь олон янзын хувилбар дүрстэй бөгөөд чимэглэж буй зүйлийнхээ гол дунд сүлжсэн цэцэг хэлбэрээр чимэглэдэг. Үзвэрийн танхимын интерьерт хаан бугуйвч, хатан сүйх, өлзий хээ болон бусад угалзуудыг өргөнөөр ашигласан .


Барилгын интерьерт ашиглагдсан зарим хээ угалзын бэлгэдэл

  • Хаан бугуйвч, хатан сүйх: Хаан бугуйвч нь эр хүйсийн билэг тэмдэг, мөнхийн холбоог бэлгэдсэн утгатай. Хатан сүйх нь эм хүйсийн билэг тэмдэг, хувирашгүй үнэнчийг бэлгэдсэн утгатай. Хамтдаа мөнхийн хайр дурлал, үнэнч шударгыг бэлгэддэг.
  • Өлзий хээ: Өргөн дэлгэр эрдэм мэдлэг, арвин баян эд хөрөнгөтэй, аз жаргал буян хишиг дэлгэрэх, урт насалж, удаан жаргахын бэлгэдэлтэй.[6]

Монголын уламжлалт хээ угалзыг барилгад хэрэглэсэн байдал

Үндэсний хээ угалзыг бэлэгдэл, зориулалт, архитектур орон зайтай гайхалтай хослуулан төлөвлөсөн нь барилгын онцлог интерьерийн шийдэл болжээ.

Монголын уламжлалт хээ угалзыг барилгад хэрэглэсэн байдал 1990 оноос өмнөх үеийн 76 барилгын хээ угалзыг төрлөөр нь ангилан:

  • Геометрийн дүрстэй-92 /давхардсан тоогоор/
  • Амьтны дүрстэй-5
  • Ургамлын дүрстэй-16/давхардсан тоогоор/
  • Байгалийн үзэгдэл дүрсэлсэн-2
  • Шашны дүрслэлт хээн чимэгтэй-2 байгааг судалжээ.

4. Гэрэлтүүлэг

4.1. Тайзны гэрэлтүүлэг

Гэрлийн эффект хэзээ ч тайзан дээр хүний нүүрэнд чиглэсэн байж болохгүй, үргэлж тайзны арын хоосон орон зайг дүүргэж тайзны шалан дээр бууж байх ёстой. Хажуугийн гэрэлтүүлгийн энэхүү системийг Америкийн дизайнер Жан Розенталь боловсруулсан.

  • Хажуугийн гэрэлтүүлэг
    1. Бүжигчидын гуяны өндөрт эсвэл ойролцоо унжсан гэрлүүд
    2. Төвийн шугамын буюу толгойн өндрийг чиглүүлсэн гэрлүүд
  • Арын гэрэлтүүлэг ба дээд гэрэлтүүлэг

1.Бүжигчдын гуяны өндөрт эсвэл ойролцоо унжсан гэрлүүд.

 50-70см өндөрт орших гэрэл. Тэдгээр нь ихэвчлэн шалыг орон зайд уусгаж өгөх бүжигчидын салгаж харагдуулах зорилготой 

2.Төвийн шугамын буюу толгойн өндөрийг чиглүүлсэн гэрэлтүүлэг

 Эдгээрийн тусламжтайгаар бүжигчинд тод хагагдах боломжтой болно. Үр нөлөө нь бүжигчинг  илбэдсэн мэт хөвж буй мэт харагдуулах юм.

Зураг. Арын гэрэлтүүлэг ба дээд гэрэлтүүлэг (Пульт)

  Балетын жүжигчид бүжиг ээ хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгө, бүтэц, сүүдрийн өнцөг ашиглан дизайнер тайзны орон зайг илүү бодит харагдуулдаг . Дүрд тохирсон сэтгэл зүйг илтгэх юм.

4.2. Үзвэрийн танхимын гэрэлтүүлэг

Таазны дүүжин гэрэлтүүлэг неоклассик урсгалийн чамин уран нарийн хийцлэлтэй хийсэн нь сонгодог, тансаг уур амьсгал, танхимын гол дүр төрхийг бүтээж буй гол элемэнт юм. Бельэтажны хэсэгт ханын гэрэлтүүлэг, 1-р давхарт ханыг дагасан таазны цэгэн гэрэлтүүлгийг хөдөлгөөн дагаж гаргасан нь танхимыг бүтэн гэрэлтүүлж мөн уран сайхныг аргыг давхар илэрхийлсэн. Энэ нь үзэгчдийн сэтгэл зүйл тансаг чамин орон зайтай таатай мэдрэмжийг төрүүлнэ.

5. Орон зай

Тайз

Зураг. Хунт нуур балет

  Хүн театрт үзвэр үзээд сууж байхдаа тайзыг тайз гэж хардаггүй харин орон зай гэж хардаг. Учир нь  тайзны зураач театрт тавигдах бүтээл болгонд тайзыг хувиргаж өөрчилж  байдаг учир тайз нь интерьерийн бас нэгэн сонирхолтой хэсэг юм.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын  тайз нь Италийн сэргэн мандалтын үеэс хойш Өрнөдөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг тайзны төрөл болох процениум тайзтай. Уг тайзны төрлийг зургийн хүрээ жааз гэж нэрлэж болох юм. Театрын тайз нь орчин үеийн техник хэрэгсэлээр тоноглогдсон ба эргэдэг дугуй тавцангаас бүрддэг.

Тайзны арын хэсэг

Энэ барилгын интерьер нь неоклассик урсгалийн чамин уран нарийн хийцлэлтэй сонгодог, тансаг уур амьсгал дүр төрхийг бүрдүүлдэг ч тайз бол тэс ондоо юм. Тайзнаас бид түүхийг харж болдог. Нийгэм цаг үе урсаж өнгөрхийн хэрээр энэ тайзан дээр олон цаг үеийн дуучид бүжигчид тухайн цаг үеийнхээ дурсгалыг үлдээдэг. Энэ нь интерьерт маш том нөлөө үзүүлж байгаа юм.

Дүгнэлт

Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга нь үе үеийн Монгол улсын сонгодог урлагийн уран бүтээлчдийг бэлдэх үйл ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, гадаад болон дотоодын үзэгчдэд өөрийн орны сонгодог урлагийг тасралтгүй сурталчлан таниулж ирсэн түүхэн ач холбогдолтой. Мөн уг барилга нь 20-р зууны Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн үед баригдаж, тухайн үеийнхээ архитектурын хэв маяг, барилгын хийц бүтээцийн онцлогийг хадгалсан, сонгодог хэлбэрийн барилга юм. Уг барилгын зураг төслийг Герман улсаас ЗХУ-д дүрвэж ирсэн архитектор Герхард Козель боловсруулсан нь тухайн үеийн зөвхөн Орос болон Монгол архитекторуудын зураг төслөөр баригдсан барилгуудаас онцлог ялгаатай. Мөн, тус театрын барилгыг Монгол улс төдийгүй Ази тивд баригдсан дуурийн анхны театр гэж үздэг. Түүхэн дурсгалт барилга байгууламжуудын гол шалгуурууд буюу баригдсан цагаасаа хойш урт хугацаанд оршин тогтносон, нэрт архитекторын уран бүтээл болон үлдсэн, архитектур уран сайхны төлөөлөл болсон зэрэг үзүүлэлтүүдийг уг барилга хангаж байна гэж үзлээ.

Ашигласан материал:

  1. Монцаме агентлаг https://montsame.mn/mn/read/30779
  2. http://www.opera-ballet.mn/aboutus.php
  3. https://montsame.mn/mn/read/30779
  4. https://www.google.com/earth/
  5. https://oeo.mn/mongol-hee-ugalznii-utga-belgedel/
  6. https://oeo.mn/mongol-hee-ugalznii-utga-belgedel/

Гүйцэтгэсэн:

  • B171320022 Э.Хулан
  • B171320031 И.Саруултуяа
  • В171320132 М.Баярчимэг
  • В171320138 А.Энхмаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: