
Агуулга
- Үүсэл хөгжил
- Гол төлөөлөгч барилга
- Интерьерийнгол төлөөлөгч
- Онцлох материал, деталь
- Өнгө
- Хээ
- Гэрэлтүүлэг
- Арт Деко тавилга
- Сонирхолтой мэдээлэл
- Улаанбаатар хотын Арт Деко
- Ашигласан материал
АРТ ДЭКО ҮҮСЭЛ ХӨГЖИЛ


Арт Дэко нь 1920-оос 1930 он гартал зурвасхан хугацаанд үргэлжилсэн урсгал юм. Арт Дэко хэв шинжийн гол онцлох шинж нь муруй шугам боловч Арт Новагийн мушгирсан галбир бус харин нумарсан, шаталсан буюу хөрөөний ирэн хэлбэрээр илэрхийлэгддэг. Уг урсгал нь бусад урсгалын адил урлагийн олон төрөл болох уран зураг, уран баримал, хувцас загвар, үнэт эдлэл, гоёл чимэглэл болон зурагт хуудас зэрэг өдөр тутмын материаллаг зүйлст нөлөөлж чадсан.
Арт Деко нь тансаг шинж чанартай бөгөөд үүний тод жишээ нь мөнгө, болор, зааны яс, хаш, лак г.м үнэтэй ховор материалуудыг ашигладаг бөгөөд Арт Деко гэх нэрийг 1925 оны ‘Exposition Internationale des Arts Décoratifs et Industriels Modernes’ (Орчин үеийн чимэглэлийн ба үйлдвэрлэлийн урлагийн олон улсын үзэсгэлэн)-ээс авсан.
Арт Деко өөрийн хэв маягийг олж авахдаа Кубын урлагийн геометрийн хэлбэрүүд, Конструктивизм ба Футуризмын хэв маяг, Арт Нова гэх мэт хэв маягуудыг нэгтгэж гарч ирсэн. Арт Деко нь тухайн үеийнхээ Холливудын олон кинонд нөлөөлж байсан.
ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ БАРИЛГА


Арт Дэко урсгалын барилгууд хэлбэрийн давталт болон хоорондын зохицолд чухалчлан анхаарахдаа геометрийн дизайныг түлхүү ашиглах ба үнэ ихтэй, хүний нүдэнд өртөхүйц архитектурын материаллаг баялаг ашигладгаараа онцгой юм.
Арт Дэко нь геометрийн дизайныг нарийвчилж гадаргуугийн чимэгдэлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд Виллиам Ван Алены зураг төслөөр баригдсан “Крайслер барилга” нь уг урсгалын гол төлөөлөгч юм. Барилгын гадна талын өнгөлгөөнд зэвэрдэггүй ган ашиглаж, геометрийн дүрсүүдээр маш баялаг чимэглэсэн.
Ган шовх нарийссан орой нь уг барилга өөрөө өөрөөсөө урган гарч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тухайн үедээ хамгийн өндөр буюу 319 метр өндөр энэ барилгын гадна талыг Арт Дэко маягаар чимэглэхдээ машины эд ангиас санаа авсан байдаг.
ИНТЕРЬЕРИЙН ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ

Еван Овен Виллиамсын 1930-1932 онд гүйцэтгэсэн Английн Лондон хотод байрлах “Дэйли Экспрэс” барилгын дотор засал нь Арт Дэко урсгалын интерьерийн гол төлөөлөгч юм.
Засал, чимэглэл болон тавилгыг Арт Дэко хэв маягаар гүйцэтгэж, чамин тансаг төрхийг илэрхийлснээрээ уг урсгалын хамгийн гол бүтээл болж чадсан.
Арт Деко Архитектурт


Art Deco-ийн барилгууд нь гөлгөр, шугаман хэлбэртэй, загварлаг, ихэвчлэн геометрийн дүрсийг ашигласан чимэглэлтэй байдаг. Art Deco барилгуудын гол фасад нь ихэвчлэн шаталсан хэлбэртэй байдаг. 3 хэмжээст гоёл чимэглэлийн хавтангуудыг орц, цонхны эргэн тойронд эсвэл дээврийн ирмэг дагуу хийдэг. Art Deco загварын барилга нь стуко, бетонон блок, бүрхүүлтэй хавтанцар эсвэл шигтгэмэл хавтан зэрэг боловсруулсан өвөрмөц гөлгөр барилгын материалыг ашигладаг. Заримдаа өнгөт нарийн тууз, шугаман хэлбэрийн хүчтэй мэдрэмж, баганын хуурмаг байдлыг бий болгоход ялгаатай хоёр материалыг ашигладаг.
Чимэглэлийн нарийн деталиудыг барилгын үйл ажиллагаа эсвэл архитекторын санаанд нийцүүлэн янз бүрийн уран сайхны эсвэл чамин хээтэй хослуулж болно. Herringbone, зигзаг болон бусад геометрийн хээ нь Art Deco-ийн барилгуудын чимэглэлийн түгээмэл хэлбэрүүдийн нэг юм. Art Deco стилийг барилгын шинэ техник технологийг ашиглахаас татгалзах түүхэн уламжлалт хэв маяг гэж үздэг тул энэ нь 20-р зуунд шинээр гарч ирсэн хэлбэр болох тэнгэр баганадсан барилгуудын дизайнд онцгой тохиромжтой юм.
ӨНГӨ


Цэнхэр, ногоон, улаан, ягаан, шар гэсэн үндсэн өнгөтэй. Орон зайг зөөлөн дулаан уур амьсгалтай болгохын тулд пастел бор, цайвар шаргал, бетон саарал өнгөнүүдтэй хослуулаж болно. Акцент өнгийг онцлох элемэнтүүдээр ашигласнаар орон зайг илүү тансаг харагдуулдаг.
ОНЦЛОХ МАТЕРИАЛ, ДЕТАЛЬ

Акцент өнгийг ашигласан метал чимэглэлүүд

Лакдсан /өнгөлсөн/ модон тавилга

Метал деталь бүхий шил болон толин гадаргуу

Шалны материалд геометр хэлбэр бүхий хуваалттай плита, хивс, паркет
ХЭЭ


Навч, мөчир, өд, зигзаг, трапецоид, шеврон, ан амьтны хэлбэр дүрс бүхий хээг өргөн хэрэглэдэг. Хээ нь ихэвчлэн үндсэн дэвсгэр өнгө дээр шар болон алтан шар, мөнгөлөг байх нь элбэг. Хар цагаан өнгөтэй хээг орон зайг илүү тодотгох тохиолдолд ашиглана. Хээг тааз, хана, шал, тавилга зэрэгт хэрэглэж болно. Гол деталийг цулгуй өнгөөр үлдээх хэрэгтэй.
ГЭРЭЛТҮҮЛЭГ



Бага зэргийн хээ хуараар чимэглэсэн таазны, ханын, ширээний шаргал тусгалтай бүрхүүлтэй гэрэл гэрэлтүүлэг ашиглах нь элбэг.
Хэлбэрийн хувьд урсгалын гол шинж чанар болох геометр хэлбэр дүрсийг агуулах бөгөөд материал нь шил болон металыг хослуулсан байдаг.
Хоёр дахь зурган дээрх ханын гэрэл буюу Хомраны Мэрилибонь Эдлэн дэх “Коко ханын чийдэн” ба геометрийн дөрвөлжин дүрсийг ашиглан Арт Дэко хэв маягийг шинэлэг байдлаар харуулснаараа онцлог.
АРТ ДЕКО ТАВИЛГА

Шүүгээ/TAMA BAR/
Gallotti & Radiceбрендийн TAMA BAR шүүгээ нь геометрийн босоо хэв маягтай. Ширээний хөл нь өндөр төгсгөл хэсэгтэй гуулин оруулагтай хоорондоо X тэмдгээр холбогдсон. Бариул болон шүүгээний төгсгөлд гуулин оруулагтай. Өнгөний хувьд Акцент өнгийг ашигласан. Модон материалтай.

Түшлэгтэй сандал, буйдан
Porada брендийн Daphne Armchair нь хар ногоон өнгө буюу үндсэн өнгөтэй. Материал нь уламжлалт Арт Деко тавилгуудын адилаар хамбан материалтай.

Knoll брендийн Platner сандал нь Арт Деко дизайны орчин үеийн төлөөлөгч бөгөөд маш их алдартай сандал. Геометр хэлбэр дүрстэй ба материал нь алтаар өнгөлсөн ган саваагаар хийсэн.

Ширээ
Knoll брендийн Platner ширээ нь сандалтайгаа адил алтадсан ган саваагаар геометрийн хэлбэр дүрсийг үүсгэн хийсэн. Материал нь шил, алтадсан ган саваагаар хослуулан хийсэн деталь ихтэй ширээ юм.
GREAT GATSBY & ART DECO

GREAT GATSBY & ART DECO Агуу Гэтсби 2013 онд нээлтээ хийсэн. Кинонд 1926 оны язгууртан болон баян чинээлэг хүмүүсийн тансаг амьдралын хэв маягийг маш сайн харуулаж өгсөн кино юм. Тус киноноос АРТ ДЕКО хэв маягийг маш сайн харж болно.

Interior designer Donna Hoffman


УЛААНБААТАР ХОТ ДАХЬ АРТ ДЭКО

Архитектор Э.Билигт: Модерн дизайны эхлэл ньАрт Деко юм.
Зайсан Хилл цогцолборын гуравдугаар давхарт байрлах хар цагаан хосолсон классик хүрээ хийцлэл болон алтан шар метал оруулгуудтай контемпорари классик стилийн засалтай байсан “Мөнхөд Зунаараа” буюу ÉTÉ Éternel хэмээх рестораны интерьерийг 2020 онд архитектор Э.Билигт Арт Дэко хэв маягтай болгон төлөвлөсөн байна . Зарим деталь нь яг л Арт деко байхад зориулагдсан мэт бөгөөд Захиалагч нь ч гэсэн илүү өнгөлөг, чамин хэрнээ урлагийн мэдрэмж төрүүлэхүйц байлгахыг хүссэн учраас энэ хэв маягийг сонгох болсон хэмээн ярилцлагадаа дурдсан байсан.

Арт Дэко урсгал нь цөөн тавилгатай боловч гялцял, хүнд сэргэг бөгөөд урлагийн бүтээлийг санагдуулам мэдрэмжийг өгдгөөрөө онцлогтой. Монголд ийм хэв маягтай орчин байдаг боловч ихэнхдээ өөр дизайны элементтэй хольчихсон байдаг. Тэгэхээр яг арт деко гэж тодорхойлоход эргэлзээтэй.

Дотроо минимал, модерн, контемпорари, классик урсгалуудын шинжийг агуулдгаараа маш сонирхолтой баялаг хэв маяг. Геометрийн өвөрмөц зохиомж, тод өнгөний хоршил, гялалзсан алтлаг эд зүйл, хамба хилэн материал оролцдог учраас маш дэгжин харагддаг Арт Дэко урсгалыг энэхүү ресторан маш сайн баримтлан тохижилтоо хийсэн байсан.




AНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Бэлтгэсэн 12-р БАГ
Ц.Дөлгөөн , Д.Хонгорзул, С.Сайханбаатар, Ц.Чинболд
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
1.Орчин үеийн архитектурын түүх /Э.Пүрэв-Эрдэнэ/ хуудас 34-35.
5.https://www.impressiveinteriordesign.com/art-deco-interior-design-style-history-and-characteristics/
7.https://filmandfurniture.com/2016/09/art-deco-set-design-of-the-great-gatsby/