Бохемиан буюу бохо загвар нь анх 19-р зуунаас Франц болон Америкт уран бүтээлчид дэлгэрүүлж байжээ. Гэхдэ энэ нь анх интерьерийн хэв маягаас бус бохемианизм гэх амьдралын хэв маяг болон анх үүсэж байжээ.
БОХЕМИЙНИЗМЫН ТОДОРХОЙЛОЛТ
Бохемианизм нь эд баялагт дурладаггүй зөвхөн уран бүтээл туурвиж түүгээрээ чөлөөтэй амьдрах дуртай хүмүүсийг хэлдэг байжээ. Цаг хугацаа явахын эрхэд энэ нь уран бүтээлчдийн сууцны интерьерийн загвар болсон байдаг.
Энэ нь тэгээд ямар загвар юм бэ? гэвэл
Ерөнхийд нь тодорхойлбол:
Тайван
Чөлөөтэй
Дүрэмгүй гэж тодорхойлдог байна.

Түрүүн дурдсанчлан уран бүтээлчдээс үүдэлтэй байсан учир зөвхөн тухайн уран бүтээлчийг л илэрхийлдэг орон зайг бохеамиан интерер гэж хэлж хэлж болдог.
Жишээлбэл хэрвээ та уран зураач бол зурсан уран зургаар дүүрэн байх аль эсвэл зохиолч бол таны дуртай зохиолууд болон түүнтэй холбоотой эд юмсаар байгаа тэр л орон зайг ямар ч дүрэмгүйгээр чимэглэсэн байж болно.
БОХЕМИАН/БОХЕМАНИЗМЫН ХЭВ МАЯГ ГЭЖ?
Хэрвээ та бохемиан амьдралын хэв маягийг сонирхож байвал доорх тодорхойлолтыг нэг хараарай.
- МАКСИМАЛИСТ- МИНИМАЛ /MAXIMALIST-MORE IS MORE PRINCIPAL/
- УРЛАГИЙН БҮТЭЭЛ ШИНГЭСЭН /ART-FILLED/
- АЯЛАГЧ ШИГ БАЙДАЛТАЙ / HAS REFERENCE TO TRAVEL/
- ОЛОН УЛСЫН ЦУГЛУУЛГАТАЙ /ECLECTIC AND GLOBAL IN LOOK/
- БАЙГАЛЬТАЙ ИЛҮҮ ОЙР БАЙХ ДУРТАЙ /LOVE AND RESPECT FOR NATURE /
- СҮНСЛЭГ
Ингээд харвал энэ загварыг илэрхийлсэн интерьрийг харвал доорхи сэтгэгдлийг нь нийтлэг төрүүлдэг.
Үүнд:
- Ургамал ихээр байх нь байгаль амьдарч бүй сэтгэгдэл төрүүлэм.
- Эмх замбараагүй бүрэн гүйцэд тохижиж амжаагүй мэт харагдана.
- Дүрэмд баригддаггүй
- Эд хөрөнгөнд огт дурлагч биш оронд нь хуучин эдлэл ашигласан нь дээр гэж үздэг.
Харин одоо цаг үед хэд хэдэн нийтлэг бохемиан загварын төрлүүд байдаг болсон.
Үүнд:
- Бохо чик
- Модерн бохо
- Цагаан бохо
- Хар цагаан бохо
- Харанхуй бохо
КЛАССИК БОХО

- Ерөнхий Бохог илэрхийлдэг
- Цагаан ашиглахгүйгээр тод биш бууралттай өнгө ашигласан.
- Чулуу ба чулуун чимэглэлүүд ашигласан.
- Олон материал ашигласан
БОХО ЧИК

- Арай чамин загвартай
- Илүү материаллаг бас гялтганасан төмөр материалтай
- Өнгөлөг
- Илүү гүйцэтгэлтэй харагддаг
- Хананд панель хийж илүү классик харагдуулдаг
МОДЕРН БОХО

- Орчин үеийн хэлбэр
- Цагаан өнгө ихээр ашигласан
- Олон жижиг тавилга чимэглэл үүд ашигласан
- Давхарлагдсан элемент
ЦАГААН БОХО

- Цагаан өнгө ихээр ашигласан
- Байгалийн материал ашигласан
- Материалын бүтэц ихээр ашиглах
ХАР ЦАГААН БОХО

- MAXIMALIST, MINIMALIST, RUSTIC-ийн дундын
- Зөвхөн хөр цагаан өнгө ашиглах
ХАРАНХУЙ БОХО

- Харанхуй орчинд гүн мэдрэмж сэтгэгдэл үлдээдэг төрөл
- RUSTIC, CHIC, GLAMAROUS тэй материал элементээсээ хамаараад төстэй санагдуулдаг
ЯМАР ЭЛЕМЕНТ АШИГЛАХ ВЭ?
Түрүүн дурдсанчлан “МАКСИМАЛИСТ” шүү дээ тэгэхээр доорх бүх элемент нь хамгийн ихээр олон давхарласан байх.
ХИВС
Хивс бол хээ угалзтай адил Бохогийн голлох элэмент юм. Өрөөнд маш дулаахан тав тухтай мэт мэдрэмж төрүүлдэг.Хивсний өнгө нь ихэвчлэн олон өнгөнөөс бүрдэсэн байдагч тогтсон хэв загвар өнгө гэж байдаггүй
ХУУЧИН ТАВИЛГА

Бохо нь Францын хувьсгалийн дараа гарч ирсэн ба тухайн үед эдийн засгийн хямрал гүн ноёрхсон байсан тул хүмүүс шинэ гэхээсээ илүү өөрт байгаа зүйлсээ ашиглахыг илүүд үздэг байв.
ХЭЭ УГАЛЗ

Хээ угалз бол бохо урсгалын илэрхийлэл болсон үндсэн голлох элемент ба ихэвчлэн даавуун эдлэлүүд дээр харагддаг. Мөн хана, хаалгыг төдийлөн хээгээр чимэглээд байдаггүй.
ГЭРЭЛТҮҮЛЭГЧ

Бохогийн хувьд гэрэлтүүлгийн тогтсон хэв загвар гэж байдаггүй. Хүсвэл туузан, бөмбөлөг, шалны гээд олон төрлийн гэрэлтүүлгийг ашиглаж болдог.
Ургамалыг өрөөний хэв чигмэглэл болгон ашиглах нь:
Бохо хэв шинж нь анх европод францын хувьсгалын дараах эдийн засгийн хямралын үед бий болсон ба тухайн үед ард иргэд ихээр ядууран доройтсон тул өөрт байгаа зүйлсээр гэр орон болон хувцас хэрэглэлээ чимж эхэлсэн байдаг. Анх үүссэн цагаас эхлэн тасалгааны ургамал нь Бохо хэв маягийн үндсэн элемент болон одоо хүртэл ашиглагддаг.
Нэхмэл эдлэл
Бохо хэв загварын өрөөг нэхмэл эдлэлээр чимэглэх тохиолдол элбэг.Энд дундаас “Macrame”-ийг түлхүү ашигласан байдаг. Mareme бол хээ угалз зангидах урлаг бөгөөд өрөөнд зөөлөн дулаахан мэдрэмжийг.
Жижиг детиалууд
ДЭР ДААВУУН ЭДЛЭЛ ХӨНЖИЛ
Хөнжил, дэр, даавуун эдлэл, зэрэг доогуур түвшны елементүүдийг өрөөны энд тэнд тараан байрлуулсан байх нь зөвхөн өөрт тав тух бүхий мэдрэмжийг төрүүлэх зорилготой аж. Үүнээс гэдна дийлэнх жижиг детиалуудыг гараар нэхэж хийсэн байх нь элбэг.