Design a site like this with WordPress.com
Get started

CONTEMPORARY INTERIOR DESIGN

КОНТЕМПОРАРИ – Одоо цагийн ирээдүй рүү чиглэсэн урсгал

КОНТЕМПОРАРИ ГЭЖ ЮУ ВЭ?

Контемпорари – одоо цагийн, өнөөгийн

   Контемпорари нь өнөө цаг үеийн урлагуудыг хамаарах ч зарим тохиолдолд 1960-аад оны сүүлээс эхлэх нь бий. Инстолэшн урлаг, видео урлаг, интернет урлаг зэрэг нь уран бүтээлчийн ашиглаж байгаа медиа хэрэглээнээс хамааран олон салбар болж цаг хугацаа, орон зайд хязгаарлагдахгүй хөгжиж байна.

   Контемпорари урлаг нь тухайлсан цаг үе /нийгэм/, өгөгдсөн орон зай /орчин/ болон сэдвийн хүрээнд шаардагдаж байгаа онцгой санаа, хэвшмэл ойлголтыг өөрөөр танилцуулах чармайлт гэсэн ойлголт юм.

КОНТЕМПОРАРИ АРХИТЕКТУР

20-р зууны алдартай архитекторууд буюу Mario Botta, Frank Owen Gehry, Jean Nouvel, Norman Foster, Ieoh Ming Pei болон Renzo Piano нар контемпорари архитектурын эхлэлийг тавьсан.

Фунцийг дагасан хэрэглээнээс илүүтэй хэлбэрээс үүсэх гоо зүй эсвэл уран сайхныг гаргах шаардлага нь контемпорари архитектурт давамгайлсан байдаг. Ингэхдээ биет байдал нь өөрийнхөө шинж чанараар хүнд сэтгэгдэл төрүүлэх эсвэл зарим нэг шаардлагаар санаатай, зорилготойгоор өртүүлэх нь архитектурын илэрхийллийн арга болдог. Архитектур нь хэмжээ, давхрын тоо, харьцаа, өнгө, ашиглагдсан материал, архитектурын хэв маягийн тодорхой элементүүд зэрэг олон шинж чанаруудыг агуулдаг. Биет байдалд хийц бүтээц голлож, газрын хүчийг давсан архитектурыг бий болгох болсон.

Үүнийг даган интерьерт чимэглэл ашиглалгүй, тухайн орон зайн хэрэгцээт хэрэгслийг байршуулж, хүний сэтгэл санаанд элементийн материал болон түүний өнгөөр нөлөөлж эхэлсэн.

КОНТЕМПОРАРИ ИНТЕРЬЕР

Контемпорари интерьер нь  өрөөний шал, хана, тааз, мөн цонхоор дамжин тусах байгалийн гэрэлтүүлэг гээд бүхий л зүйлийг тодорхойлдог. Уламжлалт болон орчин үед эрчийг авч буй загваруудын онцлог шинжүүдийг нэгтгэн тэдний тэнцвэрт байдлыг бий болгосноор тухлаг, тайван, энгийн уур амьсгалыг бүрдүүлдэг.

КОНТЕМПОРАРИ ИНТЕРЬЕР – ХЭВ МАЯГ

Контемпорари хэв маягийн давуу тал нь таар, даавуу зэрэг байгалийн гаралтай материал, геометрийн хэлбэртэй тавилгыг метал болон модтой хослуулснаараа тав тухтай өвөрмөц, эрхэмсэг, онцгой дүр төрхийг бүтээдэг.

КОНТЕМПОРАРИ ИНТЕРЬЕР – ӨНГӨ БА МАТЕРИАЛ

Контемпорари дизайны өнгө нь төвийг сахисан хар, цагаан, саарал, бор гэх мэт байдаг ба үүнийг гол төлөв тавилга, шал, гэрлийн бүрхүүл болон бусад чимэглэлийн зүйлсэд ашигласан байдаг. Ингэснээр контемпорари интерьерийн хэв маягийг илтгэж байгаа юм.

Мод бол контемпорари хэв маягийг илтгэх чухал үзүүлэлт. Дан ганц модоор тохижилтыг хязгаарлалгүй даавуу, арьс шир гэх мэт органик, эко материалыг хамтад нь өргөн хэрэглэдэг. Зарим тохиолдолд тухайн цаг үеэс хамааран метал оруулга, декоруудыг сонгож ашигладаг нь илүү чамин тансаг мэдрэмжийг төрүүлдэг.

КОНТЕМПОРАРИ ИНТЕРЬЕР – ТАВИЛГА

Тохижилтын хувьд тавилгуудад элдэв чимэглэлгүй энгийн, муруй болон шулуун хэлбэртэй геомерийн дүрсүүдийг ашигладаг. Тухайн тавилгын гадаргуу нь гөлгөр болон цулгуй, геометрийн хэлбэрийг зайлшгүй шингээсэн байна. Харин өнгө нь ихэвчлэн хар, цагаан эсвэл бусад төвийг сахисан өнгөтэй байх бөгөөд түүнд ноос, хөвөн, даавуу, арьс, торго, таар зэрэг материалууд ихээр ашиглагдана. Мөн декорууд болох туслах элементүүд нь геометрийн хэлбэртэй байдаг бөгөөд жишээ нь зураг дээрх буйдангийн дэрнүүд ямар нэгэн онцгой чимэглэлгүй, цулгуй, геометрийн дүрсийг өөртөө агуулсан байна.

Тавилгын хийц талаас авч үзвэл сандал, буйдан болон ширээ нь нарийн хөлтэй, унтлагын ор нь бүтээлгэгүй байхаар төлөвлөдөг. Өмнө дурдсанчлан элдэв чимэглэлгүй, олон төрлийн өнгөгүй байж бат бөх, хүчтэй, эрс шийдэмгий дүр төрхийг бий болгож байх ёстой байдаг.

КОНТЕМПОРАРИ ИНТЕРЬЕР – ШАЛ

Шал нь мод, хавтанцар эсвэл винил ашиглан гөлгөр гадаргуутай байхаар төлөвлөдөг бол харин дуу тусгаарлах болон дулаан байлгах зориулалтаар хивс хивсэнцэрийг сонгож болдог байна.

Контемпорари интерьер дизайны төлөөлөгч дизайнерууд

Дэлхийн топ 10 контемпорари интерьрер дизайнерууд

1.Kelly Wearstler

2.Jean-Louis Deniot

3.Peter Marino

4.David Collins

5.Marcel Wanders

6.Kelly Hoppen

7.Philippe Starck

8.Rockwell Group

9.Victoria Hagan

10.Marmol Radziner

ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕР – ФИЛИП СТАРК

Филип Старк (Philippe Starck) 1949 оны 1.18 нд төрсөн.

Тэрээр франц гаралтай үйлдвэрлэлийн архитектор мэргэжилтэй бөгөөд интерьер дизайн, архитектур, сууцны орон зай, тавилга, завь, тээврийн хэрэгсэл гэх мэтчилэн маш олон зүйлсийн дизайныг боловсруулсан гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм.

Түүнийг маш бүтээлч сэтгэхүйтэй дизайнер хүн болоход нь түүний аав ихэд үлгэрлэж нөлөөлсөн ба түүний аав нь инженер хүн байсан байна.

ТҮҮНИЙ АРГА БАРИЛ БОЛООД БҮТЭЭЛ ДЭХ ОНЦЛОГУУД

Филип Старкийн дизайндаа тусгадаг гол онцлог бол ердийн уламжлалт хэв маягийг эвдсэн ер бусын орон зайг бий болгоход орших бөгөөд хамгийн гол баримтладаг ёс зүй нь гоo зүйгээсээ илүү сайн байлгах, бат бөх чанартай байлгахыг нэн тэргүүнд чухалчлан авч үздэг байна. Мөн өөрийн контемпорари дизайн хийцээрээ дэлхийд танигдсан нэгэн билээ.

Контемпорари интерьер дизайны ажлуудаас сонирхуулбал:

“Yoo” зочид буудал болон орон сууцны зориулалттай Worlwide төслийн зочлох хэсгийн интерьер

Уг төсөл дэх дизайны хувьд өнгөний сонголт нь хар цагаан өнгийг хослуулан маш цэгцтэй цэмцгэр орчныг бүрдүүлж,  гэрэлтсэн гоёмсог бүрхүүлийг сонгосон нь тэр хэсэгт ач холбогдол өгөx буюу хүлээн авах уулзалтын хэсгийг тодотгохыг зорьсон байна.

Дүнсгэр саарал өнгийг хурц тод шар өнгөөр эвдэн гарч сонирхолтой хослолыг бий болгожээ.

Marseille дахь Mama shelter зочид буудлын интерьер

Мама зочид буудал нь өнгөрсөн ба одоо үеийн хоршилыг тавилга эд хогшил урлагаар дамжуулан хүмүүсд мэдрүүлж хүмүүс хоорондын харилцааг бий болгох онцлогтой орчинг бүрдүүлж чаджээ.

Нийтдээ 5 өнгөний схем бүхий 6 давхраас бүрдэх ба газар дундын сэдэвтэй 127 өрөөтэй, амьд хөгжмийн тайз, тоглоомын төв, хоолны газрууд, дэлгүүр, хэд хэдэн сууж үйлчлүүлэх хэсгүүдээс бүрддэг бөгөөд үүнийг нь гэр бүл болон танихгүй хүмүүстэй уулзаж амьдралын энгийн зүйлсийг хоорондоо хуваалцах боломжийг бүрдүүлсэн олон орон зайн бүрдэл гэж хэлж болно.

Mama shelter hotel, рестораны хэсэг, байгалийн модыг ашигласан ба цэлгэр том цонхоор гадаад орчинтой харилцах боломжийг олгож Open space үүсгэж саарал болон тод шар өнгийг байгалийн модны өнгөтэй хоршуулж, уйтгартай байдлыг халж, цоглог уур амьсгалыг бүрдүүлж чадсан.

Судалгаанд:

СУДАЛГАА ХИЙСЭН:

В161320010 М.Уянга
В161320063 Ж.Мөнхтуяа
В1613200103 М.Мичидмаа
В1713200164 Б.Эрдэнэжаргал

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: