Design a site like this with WordPress.com
Get started

FENG SHUI

Feng shui 风水 /風水/ нь 3000 гаруй жилийн өмнө үүссэн бөгөөд хүний амьдрах, ажиллах орон зайг байгальтай уялдуулан, амьдралын зөв хэв маягийг олоход тусладаг эртний Хятадын философи юм.

  1. FENG SHUI ФИЛОСОФИУД

Qi /氣/- биеийн энерги

Bagua /八卦/ – 8 эрдэнэс

Yin and Yang /阴阳/- эсрэг тэсрэг байдал

The five elements /五行/- 5 элемэнт

Qi /氣/- биеийн энерги

Qi нь биеийн энерги гэж орчуулсан Хятад үг юм. Qi бүх зүйлд байдаг бөгөөд энэ нь дуусахад тухайн бие махбодь эвдэрч сүйрдэг гэж үздэг. Үүнд бидний амьдрах орчин ч хамаарна. Qi бохирдож идэвхигүй болсноор тухайн бүсд амьдардаг хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг байна.

  • Bagua /八卦/ – 8 эрдэнэс 

Багуа бол бидний амьдралын найман эрдэнэсийн бэлгэдэл юм. Энэ нь 3000 жилийн өмнөхтэй адил хүч чадал, мэргэн ухааныг өнөөдрийг хүртэл хадгалж үлджээ. Багуагийн есөн салбар (гуа) байдаг. Хүрээлэн буй найман гуа нь бидний амьдралын гадна талуудыг илэрхийлдэг.

  • Карьер
  • Мэдлэг ба Сүнслэг байдал
  • Эрүүл мэнд ба Гэр бүл
  • Эд баялаг ба хөгжил цэцэглэлт
  • Алдар ба нэр хүнд
  • Хайр ба Гэрлэлт
  • Хүүхэд ба Бүтээлч байдал
  • Туслах хүмүүс ба Аялал жуулчлал юм.

Ес дэх гуа нь Багуагийн төвд байрладаг. Үүнийг бидний дотоод цөм буюу төв гэж үздэг.

  • Yin and Yang /阴阳/- эсрэг тэсрэг байдал

Хятадын гүн ухаанд Yin ба Yang нь байгаль ертөнцөд эсрэг хүчүүд хоорондоо харилцан бие биенээ нөхөж, уялдаатай хамааралтай болохыг илтгэдэг ойлголтууд юм. Жишээлбэл гэрэл ба харанхуй, өндөр нам, халуун хүйтэн, гал ба ус, амьдрал ба үхэл, эрэгтэй, эмэгтэй, нар сар гэх мэт. Хүрээлэн буй орчинд хоёр тал байгалийн тэнцвэртэй байх ёстой тул Feng Shui-д билгийн тооллыг харгалзан үздэг.

  • The five elements /五行/- 5 элемэнт
  • Ус /水/-урам зориг, сэтгэл хөдлөл
  • Гал /火/- манлайлал, зоригтой байдал
  • Мод /木/- өсөлт, бүтээлч байдал
  • Металл /金/- анхаарал төвлөрөл
  • Хөрс /土/- хүч чадал, тогтвортой байдал

2. HOME FENG SHUI

   Хувийн амьдралдаа Фэнг Шүг хэрэгжүүлэхэд орчныхоо өөрт ивээлтэй зүг, өнцөг, азын цэгүүдийг олох хэрэгтэй. Ингэхийн тулд төрсөн жилээрээ өөрийн Куа дугаарыг мэдэх ёстой.

   Найман зүгээ байрлуулж хуваасны дараа аль өрөө, ямар тавилга аль зүгт , ямар энергийн нөлөөнд оршиж буйг мэдэж болно.

3. ӨНГӨ

Гэр оронд зонхилох өнгө маш чухал нөлөөтэй. Найман зүг зовхис тус бүрдээ өөрийн харгалзах өнгөтэй. Иймээс тухайн зүгийн энергийг идэвхжүүлэхдээ холбогдох өнгийг ашиглах хэрэгтэй. •Фэнг шүгийн үзэлд хар өнгө усыг харин цагаан өнгө алт ба төмрийг төлаалдөг. Иймд хар өнгийг дээвэрт хэзээ ч хэрэглэдгүй ба хананы өнгө ч хар байдаггүй байна. Голцуу цагаан өнгөтэй байхыг эрхэмлэдэг.

БуланЗонхилох өнгөХоёрдогч өнгөХориглох өнгө
ӨмнөУлаан, шаргалШар, ногоонХар, цэнхэр
ХойдХар, цэнхэрЦагаан МөнгөлөгШар, хул
ЗүүнНогоон, борХар, цэнхэрЦагаан, мөнгөлөг
БаруунЦагаан, сааралМөнгөлөг, шарУлаан, шаргал
Зүүн өмнөЦайвар ногоонЦагаан цэнхэрСаарал, цагаан
Баруун өмнөШар, хулУлаан шаргалНогоон, бор
Зүүн хойдШар, хулУлаан, шаргалНогоон, бор
Баруун хойдЦагаан, мөнгөлөгСаарал, шарУлаан, шар

4. УРГАМАЛ

Амьд эрүүл ургамал нь фэнг шүгийн жинхэнэ дүр зургийг илтгэдэг бөгөөд, эдгээр нь гэрт амьд байгалийн чи энерги авчирдаг байна.

  • Зүүн хойд- талын сараана цэцэг – тайвшруулж амраах
  • Зүүн өмнө- хонгорзул цэцэг – харилцаа холбоо , аян замд өлзийтэй байх
  • Баруун өмнө – алаг нүдэн цэцэг – сэтгэл хангалуун байдал
  • Баруун – сарнай цэцэг – романтик байдлыг, алтанзул цэцэг – эд баялаг
  • Баруун хойд – мандарваа цэцэг – мэргэн ухаан Гэрт аль болох кактус тарихаас зайлсхийх хэрэгтэй.
  • 5. ХОРИГЛОХ ЗҮЙЛС

    • Үүд хооллох хэсэгрүү чиглэхгүй байх
    • Үүд унтлагны өрөөтэй ойрхон байрлах
    • Үүд гал тогооруу харахгүй байх
    • Хатсан ургамал
    • Дугуй шат
    • Номын тавиур хаалттай байх
    • Ажлын сандал заавал түшлэгтэй болон гарын тавиуртай байх
    • Хивс ханан дээр өлгөхгүй байх мөн зууван хэлбэртэй, алаг эрээн байж болохгүй
    • Ариун цэврийн өрөөнд зураг, цэцэг, гоёл чимэглэл байрлуулахгүй байх

    Бэлтгэсэн:

    В171320027  Ч.Бадрал В171320068  Г.Мөнхжин

    В171320108  С.Номин-Эрдэнэ В171320108  Б.Минжин

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

    Connecting to %s

    %d bloggers like this: