Design a site like this with WordPress.com
Get started

HOLLYWOOD GLAM INTERIOR

Hollywood glam буюу Hollywood regency заримдаа Regency modern гэж нэрлэгддэг. Hollywood glam стиль нь 1930 – аад онд буюу Hollywood -ын ” Алтан үе “- ээс эхлэлтэй бөгөөд киноны зураг авалтууд тансаг, дур булаам байсан бөгөөд тухайн үеийн кино одод гэр орноо ижил төстэй байдлаар чимэглэж эхлэв. Энэ урсгалыг 1930- аад онд DOROTHY DRAPER болон WILLIAM HAINES нар үндэслэсэн бөгөөд Калифорнийн “ Golden era ” киноны байшин болон эдлэн газруудаар тодорхойлогдон гарч иржээ. Энэ нь интерьер дизайн болон ландшафтын архитектурыг тодорхойлдог. Дизайны онцлог нь ихэвчлэн тод өнгө болон контрастыг металл болон шилэн гадаргуун дээр тусгаж өгсөн байдаг ба гоёмсог чамин үнэтэй хирнээ тав тухтай байдлыг илэрхийлдэг.

DOROTHY DRAPER 1889 онд Америкийн түүхэн дэх хамгийн онцгой нийгмийн нэг болох Такседо Паркт баян чинээлэг гэр бүлд төрсөн . Тэрээр 1923 онд АНУ- ын анхны интерьер дизайны компани болох “ Dorothy Draper & Company ”-г байгуулан интерьер дизайны салбарыг анх мэргэжлийн түвшинд хүргэсэн. Уран бүтээлчийн хувьд тэрээр орчин үеийн бөгөөд салбарынхаа анхдагчдын нэг байсан. Тэрээр том хэмжээний олон нийтийн орон зай болон орчин үеийн архитектурт онцгой анхаарал холбогдолтой ” Modern Baroque ” загварыг зохион бүтээжээ. Тэрээр олон нийтийн орон зайг Гайхалтай төлөвлөдөг байсан бөгөөд үүний нэг нь Нью – Йоркийн Метрополитан урлагийн музейн ресторан юм.

DOROTHY DRAPER хувьд олон нийтийн орон зай нь хүмүүст гоо үзэсгэлэн, сонгодог байдал ба тааламжтай орчин бий болгож өгөх зорилготой байсан. Түүний өөртөө итгэлтэй байдал болон мэдрэмж нь зочид буудлын төслийг дизайны бүхий л талаас нь буюу хоолны цэс, Дэвтрийн хавтас, ажилчдын дүрэмт хувцасны загвар гээд бүгдийг хянаж төлөвлөдөг байв. Түүний бүтээлүүдийн ихэнх нь одоог хүртэл орон сууцны байшин, зочид буудлуудын лобби зэрэгт хэвээр хадгалагдсан байдаг.

Hollywood glam бол бүх нарийн ширийн зүйлс нь тансаг байдлыг илэрхийлдэг бөгөөд хүмүүст тансаг гоё байх ёстой гэсэн мэдрэмж төрүүлдэг. Hollywood glam дизайны хэв маяг нь дур булаам, гял цал байдлыг маш ихээр агуулдгаараа онцлогтой. Дотоод засал чимэглэлийн дизайн нь бүхэлдээ тансаг болон дур булаам байдалтай холбоотой. Металлаг өнгөлгөө, ялангуяа алтлаг, гуулиар хийсэн өнгөлгөө нь орон зайд ихэвчлэн байдаг. Тавилгын хувьд хилэн, гантиг, үслэг эдлэл, эсвэл илүү орчин үеийн гялалзсан лак зэргийг ашигладаг. Амьтны хээг хивсэнцэр юм уу урлагийн бүтээл эсвэл дэрэн дээр оруулж өгсөн байдаг. Тэгш хэмтэй байдал нь энэ хэв маягт албан тасалгааны уур амьсгал оруулахад тусалдаг бол гуулин чимэглэлүүд нь дулаан, тансаг байдлыг нэмэгдүүлдэг.

Урсгал чиг хандлага

Hollywood glam нь замбараагүй бус олон хэв маягуудын холимог юм- неоклассик, дундад зууны үе, аrt deco зэргийг харж болно . Дизайн нь Art Deco ба Mid – Century Modern хэв маягуудын хоорондын зөрүүг цаг хугацаа, хэв маягаараа холбодог. Hollywood glam – ын чимэглэл нь Art Deco стильд байдаг хээ , өнгөний зарчмыг агуулдаг хэдий ч орчин үеийн хэв маягийг тодотгосон шугам , дүрсийг илүү ихээр агуулдаг. Загвар нь Холливудын нөлөөгөөр драматик шинжийг тодотгох максималист шинжтэй. Давхар гэрэлтүүлэг нь тохиромжтой уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө хэт том хэмжээтэй гэрэлтүүлгийн элемент, сонгодог маягийн болон Египет, Классик Грек, Барокко, Art deco элементүүдийг агуулдаг.

Өнгө

Өнгийг энгийн байлгах. Хоёроос гурван өнгө сонгож, чимэглэл, бүтэц, хэв маяг дээр нь төвлөрөх. Нил ягаан болон саарал өнгө нь Hollywood glam- д өргөн хэрэглэгддэг бөгөөд алтлаг эсвэл металлан гадаргууг үүнийг тодосгоход ашигладаг. Хар ба цагаанаар дагнаж бага зэрэг нэмэлт өнгө нэмснээр илүү гайхалтай болно. Уламжлалт Hollywood glаm унтлагын өрөөний хувьд ч гэсэн илүү тухтай орчин бүрдүүлэхийн тулд сувдан цагаан болон цайвар, зөөлөн өнгө ашигладаг. Хар, цагаан алаг шал нь төгс нэмэлт болдог.

Тавилга

Энэхүү интерьер дизайны хэв маяг нь тансаг хилэн дэр, зөөлөн даавуу, эртний эдлэл гэх мэт Виктор- ийн үеийн элементүүдийг агуулдаг төдийгүй тавилга нь тансаг бөгөөд өнгөний хувьд тод, нил ягаан, улаан, оюу, алтлаг гуулин өнгө зонхилно. Ихэнх хэв маяг загвар нь Виктор – ийн эртний эдлэл, тансаг, хилэн элементүүд, гайхамшигтай гоёл чимэглэлийн элементүүдээс бүрддэг. Mid Century Modern – ээс ялгаатай нь энд олон янзын хүчин зүйлийн холимог агуулсан онцлогтой . Шилэн хэсгүүд нь тансаг, Hollywood glam – ын гол онцлог нь шалнаас тааз хүрсэн өндөр чанарын цонхны хавтангууд байдаг.

Орчин үеийн HOLLYWOOD GLAM ба HOLLYWOOD GLAM

Орчин үеийн HOLLYWOOD GLAM:

  • Илүү орчин үеийн, контемпорари, шилжилтийн үеийн тавилга, элементүүдийг ашигладаг
  • Орчин үеийн нөлөөгөөр минималист шинж чанартай
  • Гэрэлтүүлгийн элементүүд нь болор лааны суурь эхлээд 20- р зууны дунд үе, орчин үе хүртэлтх эдлэлүүд байдаг
  • Тохь тухтай, энгийн байхыг зорьдог

HOLLYWOOD GLAM:

  • Модерн гламтай ижил боловч илүү сонгодог тавилгуудыг агуулж болно
  • HOLLYWOOD- ийн нөлөөгөөр максималист шинж чанартай
  • Гэрэлтүүлгийн элементүүд хэт том хэмжээтэй
  • Египет, Классик Грек, Барокко, Арт деко элементүүдийг агуулдаг
  • Дур булаам байдал, тансаг байдлыг зорьдог

Орчин үеийн элементүүд:

  • геометрийн дүрсүүд
  • цайвар шал
  • хар, цагаан, саарал өнгийн хивс
  • хананд тогтоосон цагаан шүүгээ
  • нарийн шил
  • контемпорари хэсэглэлүүд
  • Цайвар өнгийн сонголт
  • минималист төрх
  • орчин үеийн кофены ширээний загвар

HOLLYWOOD GLAM элементүүд:

  • хананы мокайк хавтан
  • гялалзсан өнгөлгөө
  • сонгодог шалны загвар
  • гантиг шал
  • алт, мөнгөлөг металл өнгөлгөө
  • ханыг гэрэлтүүлгийн суурь дээрх талстууд
  • хилэн бүрээс, дэрний бүрээс
  • үнэт чулууны өнгө
  • сонгодог шалны дүрс

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: