
Neoclassical /Грек хэлээр /
νέος nèos -шинэ
κλασικός klasikόs-дээд зэрэглэлийн, сонгодог
Neoclassical- Шинэ сонгодог, шинэ дээд зэрэглэлийн гэсэн утгатай.


Неоклассик нь эртний сонгодог /classical/ гоёл чимэглэл, дүрслэх урлаг, утга зохиол, театр, хөгжим болон архитектур гэх мэт салбаруудын хэв маягаас санаа аван түүн дээр тулгуурлан гарч ирсэн барууны соёлын хөдөлгөөн. 18-19-р зууны үед Европ ба Америкт неоклассик нь Романтизмтай өрсөлдөхүйц дизайны чиг хандлагын нэг болсон.

Неоклассик бол сонгодог интерьерүүдийг орчин үеийн болгон өөрчилсөн хэв маяг юм. Энэхүү хэв маяг нь дэгжин, гоёмсог, хээнцэр боловч өмнөх үеийн чиг хандлагуудаас харьцангуй бага хэрэглэлүүдтэй хөнгөн тайван санагдахуйц мэдрэмж төрүүлдэгээрээ онцлог.
Классик, минимализм, лаконизмын элементүүдийг хослуулан гаргаж ирдэг. Неоклассик тавилга нь дэгжин, сүр жавхланг шинэлэг сүүлийн үеийн чиг хандлагатай хослуулах боломжийг олгодог. Ийм уян хатан хэв маягийн тавилга нь неоклассик интерьерт бүрэн нийцдэг бөгөөд аль ч өрөөний загварт төгс тохирдог.

Неоклассик интерьер дизайны шинж чанар

- Эмх цэгцтэй
- Тансаг зэрэглэлийн
- Олон төрлийн хэв маягын хослол
- Тэгш хэм, порпоциональ хэлбэр
- Сонгодог чимэглэл
- Цэцгийн сэдэв
- Байгалийн материал
Орон зай
Неоклассик уур амьсгалыг бий болгоход цэлгэр өрөө хамгийн тохиромжтой.
Өндөр тааз, том цонхнууд нь дээд зэргийн тансаг байдлыг илэрхийлдэг тул неоклассик интерьер дизайнд чухал нөлөө үзүүлдэг.

Өнгөний схем

Ерөнхий өнгө нь бараан, цайвар өнгөний аль нь ч байж болох ч ихэвчлэн завсарын өнгөнүүдийг ашигладаг./цагаан, шаргал, саарал, хүрэн бор, элсний өнгө гэх мэт/

Хэт дүнсгэр харагдахаас сэргийлж гоёл чимэглэлд голчлон хурц тод болон ханасан өнгөнүүдийг ашиглана. (burgundy, маргад, индранил, гич, чидун).

Сонгодог өнгөлгөө
Ихэнхдээ өрөөн доторх ханыг цэцгийн хээ, ханын цаас, энгийн геометрийн хэлбэрийн хавтан эсвэл хэв хашмалаар чимэглэдэг. Шал нь паркетан байх ба энэ нь неоклассик хэв маягийн түгээмэл шийдэл юм.


Таазыг тэгш цагаан хэвээр үлдээж, нэмэлтээр хүрээ/cornice/ эсвэл сарнай,цэцгийн /rosette/ хэлбэртэй цэвэрхэн сийлбэрээр чимэглэнэ. Задгай зуухны хаалганы хүрээг энгийн эсвэл сийлбэртэй модон материалаар хийж дээр нь толь тавьж чимэглэсэн байдаг
Тавилга
Тавилга нь энгийн бөгөөд тэгш хэмтэй байх ба ихэвчлэн модон болон металл хийцтэй байдаг. Тавилгыг гоёл чимэглэл болгон ашигладаг учир хийц, материалын хувьд гоёмсог байна.

Чимэглэл


Дэр, хивсэнцэр, хананы зурган дээр цэцгийн хээ угалз түгээмэл ашиглаж ваар болон баримлыг чимэглэлд өргөнөөр хэрэглэдэг.
Материал


Дамаск торго, brocade, маалинган даавуу, хилэн зэрэг тансаг хээнцэр даавуунуудыг голчлон ашигладаг.

Хивс, хивсэнцэр
Хивсийг зөв тохируулан сонгосноор орон зайг өөрчилж бусад чимэглэл элементүүдийг хооронд нь нэгтгэхэд тусалдаг. Хээ нь ихэвчлэн байгалийн байдаг. Жишээ нь цэцгийн хээ.
Мөн геометр дүрсийг ашиглан илүү орчин үеийн өнгө аяс нэмж болно. Шалыг нэлэнхүйд нь бүрхсэн том биш жижиг хивс ашигладгаараа онцлог.

Модерн Неоклассик

Модерн урсгалыг неоклассикал интерьертэй хослуулсан байдал нь илүү нээлттэй чамин тансаг орон зайг мэдрүүлж чаддаг.
Өвөрмөц коцфены ширээний эргэн тойронд байрлах тансаг хэв загварын деталь агуулсан тавилгууд, муруй буйдан + неоклассик загварын тавилгууд, чимэглэлийн хоршил.



Баганан хэлбэртэй хаалганы хүрээ+ модерн загварын
Бусад уламжлалт элементүүдийг байрлуулах. Энэ нь тод цэгүүд болдог.

Монгол дах Неоклассик интерьер дизайны жишээ
Чингис Хаан Зочид Буудал – Өргөө танхим


Орчин үеийн хэв маягтай хивс зочдод дуусашгүй баяр баягалан, урлагийн мэдрэмжийг олгодог.
Хэт нүсэр, хэт чамин классик дизайныг модерн чиг хандлагуудтай хоршуулан нэгтгэснээр уг тренд үүссэн гэж хэлж болох бөгөөд хөнгөн, тухтай, тансаг мэдрэмжийг төрүүлдэг байна.

Зочны өрөөний тохижилт
Зочны өрөөнд байгалийн гэрэл их тусдаг учир хөх өнгийг түлхүү ашигласан. Неоклассик хэв маягийг шингээн чимэглэлүүдээ алтлаг шарлаг өнгийн лааны тавиур гэрлийн чийдэн зэргийг ашигласан.


Гал тогооны хэсгийн тохижилт
Алтлаг декор ашигласнаар интерьер дэх өнгөний балансыг тэнцвэржүүлж, хүйтэн уур амьсгал бүрдэхээс сэргийлсэн.





Хүүхдийн өрөөний неоклассик дизайн


Хүүхэд өөрөө эрсдэл, бартаа саадыг давж туулах байгалийн инстинкттэй, адал явдалд дуртай байх жишээтэй. Хүчин чармайлт гаргаж амжилттай давсан зүйл тэр мөч хүүхдэд урам зориг өгдөг. Тиймээс аль болох хүүхдийн нас биеийн хөгжилд нь тохирсон саад, бэрхшээлийг үүсгэх шаардлагатай. Мөн хүүхдийн нүдийг ядраах, анхаарал сарниулах олон тод өнгө сонгохоос урьтаж цөөн бөгөөд зөөлөн өнгийг сонгон неоклассик хэв маягтай хослуулсан.

Хүүхдийн сонирхол маш амархан буурдаг болохоор хөрвөх чадвартай орчинг бий болгох хүүхдийн тоглоомын хэсэгт авхаалж самбаа шаардах жижиг саад гаргаж өгснөөрөө онцлогтой.
Неоклассик угаалгын өрөөний загвар


Ариун цэврийн өрөөний загварыг дизайны урлагийн тусдаа чиглэл гэж найдвартай тодорхойлж болно. Үүний зэрэгцээ байрны онцлог шинж чанарыг харгалзан материал, бүтэц, гэрэлтүүлгийг зөв хослуулах шаардлагатай. Нээлттэй нэхсэн тороор чимэглэсэн элит хавтан хэлбэртэй тод өргөлт нь ерөнхий сувдан ягаан мужид тансаг харагдаж байна. Хавтанцар нь нарны цацраг дор сувдан эхээр гэрэлтэж, таазны гэрлийн эх үүсвэрээр гялалздаг.


Ариун цэврийн өрөөний жижиг цонхыг хөөрхөн роман сүүдэр, сүүн сүүдэрээр чимэглэсэн байв. Шалыг цөцгий гантиг хавтангаар чимэглэсэн. Чимкентээс ирсэн интерьер дизайнерууд жижиг талбай дээр чадварлаг тоглож, зууван угаалгын өрөөг цонхны дэргэд тохь тухтай байрлуулав.
Засгийн газрын дизайн дахь неоклассик хэв маяг


Уйтгартай англи өрөөнүүдээс ялгаатай нь неоклассик нь ихэвчлэн цайвар өнгө хэрэглэдэг. Байгалийн тайван, гоёл чимэглэл, тавилга нь ажлын явцад сайнаар нөлөөлдөг.
Оффисын хувьд том ширээ, арьс ширний захирлын сандлыг сонгодог. Тавиур болон бусад тавилга нь цайвар болон бараан өнгөтэй байдаг.
Өрөөнд хязгаарлагдмал зураг, хүндэтгэлтэй цаг, үнэтэй бичгийн хэрэгслийн иж бүрдэл, олон талт гэрэлтүүлэг зэргийг нэмж болно.

Неоклассик интерьер дизайны ерөнхий хэв шинжийг доорх бичлэгнээс харах боломжтой.
Ашигласан материал
- https://www.trendir.com/modern-neoclassical-interiors-mixed-with-contemporary-by-britto-charette/
- https://adrianasassoon.me/2017/02/05/french-neoclassical/
- http://www.home-designing.com/3-ultra-modern-takes-on-neoclassical-interior-inspiration
- https://mn.rancholaorquidea.com/5926-features-of-neoclassical-furniture-how-it-looks-and-w.html
- https://archello.com/project/luxury-neoclassical-palace-interior-design
- https://www.ofdesign.net/interior-design/neoclassical-interior-style-the-elegance-of-the-18th-century-3066
- https://nazmiyalantiquerugs.com/blog/neoclassical-interior-design/
- https://en.wikipedia.org/wiki/Neoclassicism#:~:text=Neoclassicism%20(also%20spelled%20Neo%2Dclassicism,and%20culture%20of%20classical%20antiquity.
- https://www.hackrea.com/stories/neoclassical-style-interior-design/
- https://kvartblog.ru/blog/stil-neoklassika-v-interere/
- https://www.smalldesignideas.com/neoclassical-interior-design-style-decoration-and-furnishing-ideas.html
- https://www.hackrea.com/stories/neoclassical-style-interior-design/
- https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fantonovich-design.kz%2Fmn%2Fdizain-kabineta%2Fdizajn-kabineta-43%3Ffbclid%3DIwAR0mn921sPwrY-LOT03ah5uGqY8GWy9Wf9I9h8T4R-TiOabnYxyCoZ3z_Ds&h=AT2DeY2eA4MFF-MlzTUBQYeLOHdGFljPD3OBOV_mpLYcmf2OAhYY7a0E0o5QEjlYc8mURZEmo6v1eKgHd8uJxL7m9OWCd3SUBkPbs7OchwmEtTqfpaF7vB3snI6_a4rVjkVS2r4F1DkzaqI
- https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fmn.remmyscatering.com%2F451-classic-style-floor-tiles-subtleties-of-interior-dec.html%3Ffbclid%3DIwAR04jNelz7SwvoOBd2wDUnpC3rxjRcHAfp6Lu7GuL7ijZ8gH4P1i8ssNB4k&h=AT018t1BXST_yQlgiTwtanhV2RNA-YQ5ahNgWhAWBdBLx1Eskdw7K8AZ8TsqlkDZKNfMb8dEEkRyD8o_6Zp-fQZgKV0q4qpUJoDekHflA7o_YHFtEGGXnq0U0BBowchmHDdPIg
- https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fantonovich-design.kz%2Fmn%2Fdetskie-komnaty%2Fdizajn-detskoj-neoklassika%3Ffbclid%3DIwAR0Wi66FwyGfsH1OLI3H2q1atQwUXHdrsCvPhJ-iBSLdA7fKCPHRotXGiig&h=AT0HM0tMa7GCFPpFJ0VGA82M-0GJVTd3yRArJYiiLXpRW_dJfYtagafd3Pcv7bpnVbe2TF-r9vi3DSvkMbNrGBrdS-A_DPgXiQEwoJK-ST2hkQ-1QD38BenPkKXk_Jc-Hk1yBu_hwX2_5LI
- https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fantonovich-design.kz%2Fmn%2Fdizain-vannoi-komnaty%2Fdizajn-vannoj-neoklassika%3Ffbclid%3DIwAR1v83ds1DYUxHTe5V3TryL3jPZF-HGepszQx_HyMQkoCaTqiUYdCQkTikU&h=AT3GEPuzx_tanQSLFJ__fx12gzo9W08Hv_EQlwTBK4Cl6gxq6L2l3cEpFkKfeQWljmaXfT4h247kFB9RuN8Tq7HzdiOHJnLpNWSpqiiC8qWL12q7Ar2MXhm7gLIPtrI_2ATpxsXPM4_1BlA