Design a site like this with WordPress.com
Get started

RUSTIC INTERIOR DESIGN

Растик (rustic) хэв маяг гэж юу вэ ?

Растик хэв маяг (энгийн, бүдүүлэг) нь 16-р зууны Италийн манеризм урлагийн дотоод хэв маягийн чиг хандлагаас сэдэвлэсэн. Растик хэв маяг нь ихэвчлэн хөдөөгийн хотхонууд, ландшафт цэцэрлэгжүүлэлтийн урлаг, гоёл чимэглэл, интерьерт түлхүү хэрэглэгддэг .

Rustic Interior Design Meets Luxury in this Gastrobar in Spain

Растик хэв маяг нь бууралттай өнгө, байгалийн гаралтай материал (мод, чулуу, шавран эдлэл), тав тухтай тавилгын гоо үзэсгэлэнг харуулах төвөггүй энгийн гоо зүй юм. Энэхүү уян хатан дизайны хэв маяг нь ариун цэврийн өрөөнөөс зочны өрөө хүртэлх бараг бүх интерьерүүд дээр хэрэглэгддэг.

Материал

Растик хэв маягийн онцлог шинж чанар нь байгалийн материалыг ашиглах явдал юм. Энд маш олон төрлийн мод, чулуу (тавилга, тааз / хананд хоёулаа), таар, даавуу гэх мэт ордог.

Түүхий эд нь ихэвчлэн түгээмэл байдаг тул бэлтгэсэн модыг ашиглахаас илүүтэйгээр түүхий мод, чулууг олж ашиглах юм.

“Растик дизайн нь үндсэндээ органик элементүүдий байгалийн жамаар нь ашиглах явдал юм”

Кэти Ходжес интерьер дизайнер

Өнгө

Растик хэв маягт байгалийн, гүн өнгөнүүдийг өргөн хэрэглэдэг. Ногоон, хүрэн, саарал зэрэг баялаг шороон өнгөнүүд нь нийтлэг сонголт юм. Растик өнгөнүүдийг өрөөний элементүүдтэй зөв хоршуулж чадвал өрөөний уур амьсгал дулаахан, тайван, найрсаг байдалтай байдаг.

How to create the perfect cottage interior design in your living room

Тавилга

Растик тавилга нь байгалтай нийцүүлсэн байдаг бөгөөд гараар хийгддэг. Энэ нь хийц, хэлбэрийн хувьд энгийн бөгөөд материалыг нь тодруулж өгдөг. Тавилга нь ихэвчлэн хэт том хэмжээтэй, хялбар, тохь тухтай байхаар бүтээгдсэн байдаг. Түүхий дүнз, банз, чулуугаар хийсэн хүнд тавилга түгээмэл байдаг.

Гол онцлог

  • Жинхэнэ мод

Растик дизайн нь өргөн банзан шалнаас эхлээд ширээ хүртэл бүхий л элементүүдийн материалыг тэргүүн эгнээнд тавьдаг

  • Хүнд масслаг

Орчин үеийн болон дундад зууны үе гэх мэт загварлаг хэв маягаас ялгаатай нь растик хэв маяг нь сэтгэл зүйд хүнд мэдрэмж төрүүлдэг

  • Энгийн

Растик нь дизайн биш харин материал дээр төвлөрөх ёстой. Жишээлбэл модон ширээ, сандал нь хүний анхаарлыг хэлбэр дүрсээс нь илүү материал дээр төвлөрүүлдэг байна

Растик хэв маяг нь төгс төгөлдөр байх нь ховор бөгөөд харин төгс бус байдал, уян хатан байдал дээр төвлөрдөг.

Растик хэв маяг интерьер дизайнд:

  • Бүдүүн түүхий мод, банзаар хийсэн тавилга (эсвэл бүдүүлэг хэв загварыг дуурайлгах);
  • Зохиомлоор хөгширсөн, үнэхээр эртний чимэглэлийн элементүүдийн элбэг дэлбэг байдал;
  • Дулаан мэдрэмжийг бий болгодог дулаан байгалийн өнгө, сүүдэртэй хослол;
  • Барзгар, энгийн, нэхмэл эдлэл;
  • Чулуу, стуко, тоосгон хананууд;
  • Их хэмжээний тавилга, гоёл чимэглэлийн материал, гоёл чимэглэлийн зүйлс.

Растик хэв маягын төлөөлөгчид

Киртланд Каттер 1860-1939

Тэрээр Огайо мужийн Ист Рокпорт хотод төрсөн, Жаред Поттер Көртландын ач хүү юм. Тэрээр Нью Йоркийн Урлагийн Оюутны Лигт уран зураг, зургийн чиглэлээр суралцсан. 26 настайдаа Вашингтоны Спокане руу нүүж ирээд авга ахынхаа банкираар ажиллаж эхэлсэн байдаг. 1920-иод он гэхэд Каттер нь архитектурын чанараараа Орегон, Сиетл, Портлэндтай өрсөлдөх газар болох Споканий хэдэн зуун барилгын зураг төслийг боловсруулсан байдаг. Каттерийн ихэнх бүтээлийг түүхэн газруудын улсын болон үндэсний бүртгэлд оруулсан.

Киртланд Каттер 1860-1939

Түүний 1893 оны Чикаго дахь дэлхийн үзэсгэлэнд зориулж төлөвлөсөн Айдахо барилга растик дизайны модон хийцийг голчилсон байдаг. Энэ нь 18 сая орчим хүн зочилсон алдартай барилга байв. Барилгын хийц, дотоод тохижилтууд нь Урлаг, гар хийцийн хөгжлийн анхдагч байв.

Сэрхий Сэйнов (Serhii Seinov)
Сэрхий Сэйнов (Serhii Seinov)

Сэрхий Сэйнов (Serhii Seinov) дизайнер, архитектор-ийн бүтээсэн Канад дахь орон сууц нь растик дизайныг өөртөө шингээсэн хосгүй бүтээлүүдийн нэг болсон.

A корпус

  • Металл тавиурууд нь өрөөний ханан дээр өндөр номын тавиур үүсгэдэг.
  • Ширээний тавцанг нарс модоор хийсэн ба гол хэсэгт бетонон төмөр хүрээтэй ваар тавьж өгснөөр илүү чамин болгож өгсөн.
  • Унтлагын өрөөний засал чимэглэлийг сүлжмэл эдлэл давамгайлдаг ба энэ нь илүү байгалийн болгож өгдөг.
  • Шат нь илүү модерн талруу чигэлсэн байдаг

Б корпус

  • Хуучин зуух нь уламжлалт зуухтай төстэй шинж чанартай боловч орчин үеийн задгай зуух.
  • Гал тогооний гол хэсэг болох ширээг чулуугаар хийсэн ба ширээг гэрэлтүүлэх геометрийн сонирхолтой гэрэлтүүлэг нь улам чимж өгдөг
  • Тавиурнууд нь ил гарсан ба хөнгөн цагааны ар тал нь үйлдвэрлэлийн ур чадварыг нэмэгдүүлдэг.

Растик дизайны жишээ

РАСТИК болон МОДЕРН
РАСТИК болон ЭЛЕГАНТ
РАСТИК болон МИНИМАЛ

Ашигласан материал

Бэлтгэсэн 5-р баг:

  1. М.Тэгшээ В181320163
  2. Т.Энхжил В181320166
  3. Л.Билгүүн В18130162

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: