Агуулга
- Сэдэв сонгосон үндэслэл
- Скандинав архитектур гэж юу вэ?
- Скандинавын архитектурын үүсэл хөгжил
- Скандинавын архитектур яагаад чухал вэ?
- Скандинавын архитектурын онцлог шинж
- Скандинав хэв маяг, элементүүд
- Скандинавын архитектур, Монгол дахь жишээ барилга
- Скандинавын төлөөлөгч архитектор, барилга
- Бусад дизайнд үзүүлсэн нөлөө
- Дүгнэлт
Сэдэв сонгосон үндэслэл
Скандинав архитектурыг сэдэв болгон сонгох болсон үндэслэл нь бид социолист буюу хуучин Оросын хэв маяг, загвараас салаад тийм ч удаагүй байгаа ба хотын зарим хэсэгт бага хэмжээтэй ч гэсэн ажиглагдсан хэвээр л байна. Гэхдээ сүүлийн үед бидний амьдралын хэв маяг, орчин, тренд гэх мэт зүйлсээс шалтгаалан барилга, дизайнд хэд хэдэн загвар дизайны урсгалууд хүчтэй түрэн орж ирж байгаагийн нэг нь Скандинав архитектур ба дизайн юм. Энэхүү бичвэрээр бид скандинав архитектурын онцлог давуу шинж чанар, дутагдалтай тал болон сүүлийн үед яагаад олны анхаарлыг татаж байгаа талаар судлах болно.
Скандинав архитектур гэж юу вэ?
Бид тухайн архитектурын талаар ойлгохын тулд хамгийн түрүүнд тус архитектур хамаарах бүс нутгийг ойлгох хэрэгтэй болох нь зүйн хэрэг. Тэгхээр скандинав архитектур нь баруун хойд европ тэр дундаа Норвегь, Дани, Швед гэх улсуудыг нийлүүлэн скандинавын хойг хэмээн нэрлэгдэх газрын уламжлалт (вернакуляр) архитектур юм.
Цаг уур, газар зүйн хувьд Скандинав нь олон янзын өнгө төрхтэй байдаг. Норвегийн фьордууд (мөсөн голын үлдэц гүн хавцлын нарийн гол), Скандинавын уулс, Дани дахь хавтгай нам дор газар, Швед, Норвегийн архипелагууд(олон жижиг арал) анхаарал татдаг. Шведэд олон сая жилийн өмнө дууссан мөстлөгийн үлдэц болох олон нуур, мөсөн голууд байдаг.
Скандинавын өмнөд бүс нутаг, мөн хамгийн олон хүн ам суурьшсан бүс нутаг нь зонхилох сэрүүн уур амьсгалтай. Скандинав нь Арктикийн тойргийн хойд талаар үргэлжлэх боловч Персийн булангийн дулаан уур амьсгалын урсгалын нөлөөгөр өргөргийн хувьд харьцангуй зөөлөн цаг агаартай байдаг. Мөн Скандинавын ихэнх уулс нь Альпийн тундрын эрс тэс уур амьсгалтай байдаг.
Скандинав архитектурт өөрийн илэрхийлэмжийг бүрдүүлдэг зохицолдолгоо бий яг л бусад хэв маягуудтай адилаар.
Үүнд:
- Байгаль болон хүний зохицон амьдрах огтлолцол
- Энгийн дизайн
- Байгалийн гэрлийг ашиглах
- Байгалийн материалын бүтээлч хэрэглээ
- Зөв зохион байгуулалт ба тав тух гэхчлэн ойлголтууд нь тус хэв маягийн уламжлалт материалуудтай хослон энгийн хэрнээ тав тухтай орчинг бүрдүүлэн яг бидний одоогийн бетонон ширэнгээс зугтах хүслийн огтлолцол болон таарч амьдралын хэв маягт томоохон эерэг өөрчлөлт авчирч байна.
Скандинав архитектурын үүсэл хөгжил
Тус хэв маягийн эхлэл нь түүхэнд харгис хэрцгий дайчин байдлаараа алдаршсан Викинг үндэстний амьдарч буй газартайгаа зохицолдуулан бий болгосон уламжлалт архитектураас үүсэлтэй.
Энэ хэв маяг нь үргэлж одооных шиг анхаарлын төвд байсангүй. Арван есдүгээр зууны сүүлч хүртэл Скандинавын хойгт цайз, сүм хийдүүд болон бусад томоохон барилгуудыг ихэвчлэн гадаадаас зээлсэн түүхэн хэв маягаар барьдаг байсан тул тухайн хэв маягийг архитектурын хөнгөн элемент гэж үздэг байв. Бусад барилгуудын ихэнх нь архитектурын албан ёсны сургалтанд хамрагдаагүй хүмүүс барьсан нутгийн модон, чулуун, тоосгоны байгууламж вернакуляр архитектур байв. Хэдийгээр тэд тийм ч их анзаарагддагггүй байсан боловч тэд хойд хэсэгт тулгамдсан асуудлууд, тухайлбал, харанхуй, өвлийн хүйтэн өдрүүдэд байгалийн гэрэл, дулааныг хамгийн их байлгах зэрэг практик шийдлүүдийг өөрийн хэв маягт шингээж чадсан байв.
Скандинавын дизайн нь 20-р зууны эхэн үед бүрэлдэн одоогийн өнгө төрхийн эхний хэлбэрийг олсон ба энгийн, минималист үйл ажиллагааны онцлог шинж чанар бүхий дизайн бөгөөд 19 дүгээр зууны дунд үеээс Нордикийн таван улс болох Дани, Финлянд, Норвеги, Швед, Исланд зэрэгт цэцэглэн хөгжсөн урсгал юм. Үүний эхлэл болсон Стоколмын нийтийн номын сан нь 1928 онд архитектор Гуннар Асплундын зурагаар бий болсон ба 1930 оны Стоколмын үзэсгэлэнгээр тэрээр Лэ Корбузерын Баухаусаас нөлөөлөл аван уг стилийг улам төгөлдөржүүлжээ.
1951-1970 оны хооронд Скандинавын шилдэг архитекторуудад Lunning Prize (Нью-Йоркийн Женсений агентлагийн эзэн Фредерик Ланинг анх санаачлан байгуулсан) шагналыг хүртээсэн ба 1950 он хүртэл Скандинавын дизайн нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, алдар хүндийн түвшинд хүрч чадаагүй байсан юм. Энэхүү шагнал нь Скандинавын дизайны үзэл баримтлал, дүр төрхийг дотоодод болон гадаадад таниулан суртачлахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Цаг хугацаа өнгөрөхөд дизайны чанар нь ихэвчлэн эдийн засаг, улс төрийн тэргүүлэх чиглэлд захирагдах болсон. “Шведийн барилгууд ихэвчлэн сайн ажилладаг боловч ялангуяа шинэлэг, хөгжилтэй байдаг нь ховор байдаг” хэмээн архитектор Пер Крафт 2007 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Түүний хэлсэн нь ч үнэний ортой биз тус хэв маяг нь энгийн, цэвэрхэн дүр төрхийг тун гарамгай илэрхийлэн мэдрүүлдэг боловч хөгшин Европ болон Ази архитектуртай харьцуулхад тун уйтгартай санагдаж болох тал анзаарагдаж байгаа юм.
Эх сурвалж:
-https://honka.com/en/blog/2017/03/20/scandinavian-architecture-for-natural-living/#:~:text=Scandinavian%20architecture%20means,-Integration%20with%20nature&text=A%20house%20made%20of%20pine,the%20beauty%20of%20Scandinavian%20architecture.
-https://www.scandinaviastandard.com/a-brief-history-of-scandinavian-architecture/
-http://myriammahiques.blogspot.com/2012/02/representations-of-heorot-hrothgars.html
Скандинавын архитектур яагаад чухал вэ?
Орчин үед Скандинавын минимализмын элементүүд бидний амьдралын бүхий л салбарт нэвтрэн орсон байдаг.
Скандинавын дизайны баримталж буй гол зарчим бол хүрээлэн буй орчинтойгоо зохицож, удаан эдэлгээтэй, хүнд ээлтэй төлөвлөлтийг бий болгох явдал юм. Энэ нь чанартай эд зүйлсээр дүүргэсэн энгийн гэр орчныг сурталчлах ба хэт их хэрэглээтэй, хэт ачаалалтай амьдралын хэв маягийг сайжруулах зэрэг үзэл баримтлалыг баримталдаг байна.
Эх сурвалж:
https://mn.kitchenstudios.net/2010-scandinavian-style-in-the-interior-of-an-apartment-an.html
Scandinavian дизайны онцлог шинж
Эдгээр гол элементүүдийн нь Скандинавын дизайныг бусад ижил төстэй хэв маягаас ялгахад тусална.
Байгалийн гэрэл– Хойд Скандинав, Нордикийн олон оронд өвлийн улиралд нарны гэрэл хомс байдаг ба байгалийн гэрэл өрөөнд бага үзэгддэг тул гэрэлтүүлгийг дээврийн цонх, шилэн хана, задгай зайгаар олж авах боломжтой.
Дээврийн цонх, шилэн хана, задгай зай төлөвлөсөн жишээ
Төвийг сахисан өнгөний схем– Өнгөний хувьд цайвар, төвийг сахисан шинжтэй бөгөөд энэ нь орон зайн байгалийн гэрлийг сайжруулахад тусалдаг. Өнгөний хувьд зөөлөн, даруухан, дулаахан, энгийн бөгөөд цэмцгэр байдлаараа бусад хэв маягаас ялгардаг. Өвөл маш урт, харанхуй байдаг учир орон зайг гэрэлтүүлэхэд туслах зорилгоор Скандинавын дотоод засалд ихэвчлэн цагаан өнгийг сонгодог. Энэ нь орон зайг бүхэлд нь эв нэгдэлтэй, жигд, гэрэл гэгээтэй харагдуулдаг байна.
Эрчим хүчийг үр ашигтай зарцуулах– Хүмүүс болон хүрээлэн буй орчинд ээлтэй байх нь Скандинавын дизайнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Байшин, барилгууд нь орчин үеийн эрчим хүчний системээр тоноглогдсон бөгөөд барилгыг аль болох үр ашигтай дулааны хүчээр хангаж ихэвчлэн шинэ технологиор сайжруулахыг эрмэлздэг байна.
Сондгой хэлбэрүүд– Скандинавын дизайнерууд, архитекторууд барилга байгууламжийн гоо зүйг золиослохгүйгээр үйл ажиллагааг нь хадгалж чаддаг байхаар шийддэг ба янз бүрийн хэлбэр дүрсээр тоглохоос айдаггүй. Эдгээр хэлбэрүүд нь уг дизайныг орчин үеийн бусад загваруудаас ялгахад тусалдаг.
Aarhus Denmark, The Iceberg
Эх сурвалж: https://www.thespruce.com/scandinavian-architecture-5070203
Скандинав хэв маяг, элементүүд
Тавилга: Скандинавын дизайн нь модон элементийг зөвхөн шаланд бус бусад тавилгандаа ч ашигладаг байна. Скандинавын дизайны интерьер ихэнхдээ модон кофены ширээ, сандалтай байдаг хэдий ч сүүлийн үед метал болон модон элементийг хослуулах чиг хандлага ажиглагдах болсон байна. Жишээлбэл, модон таазанд зэсэн гэрлэн бүрхүүл нь нийт өрөөний орон зайд гялтгар, гялгар өнгийг оруулдаг байна.
Уг хэв маягийн ихэнх загвар нь байгалийн материалыг, ялангуяа ноос, маалинган нэхмэл эдлэл, арьс шир, шил, цайвар мод зэргийг илүүд үздэг байна.
Дотор засал
Scandinavian Collection–Алдартай тавилга жишээ:
BT 21 дугаартай сандал, зандан модон бариултай
Даавуугаар бүрсэн суудалтай ба арын түшлэгтэй
Хэмжээ : 50x50x72 см
Дизайнер : Vestervig Eriksen
Үйлдвэрлэгч : Ах дүү Tromborg-ийн тавилга
Гарал үүсэл : Дани, 1950-1960 он
Фанетт загварын цайны сандал
Хэмжээ : 50×52 см
Дизайнер : Ilmar Tapiovaara
Үйлдвэрлэгч : EdsbyVerken
Гарал үүсэл : Финлянд, 1960 он
Хэв маяг : Scandinavian
Тоглоомын ширээ
Хэмжээ : 80x80x72 см
Дизайнер : Finn Yuhl
Үйлдвэрлэгч : Baker Furniture
Гарал үүсэл : Дани, 1950 он
Хэв маяг : Scandinavian
Хажуугийн 2 хавтастай хоолны ширээ
Хэмжээ : 170×80 см, дэлгэгдээд 242×80 см
Дизайнер : Johannes Andersen
Гарал үүсэл : Дани, 1950 он
Хэв маяг : Scandinavian
2 хаалгатай, тавиуртай, модон шүүгээ
Хэмжээ : өндөр-170 см, 100×35 см
Дизайнер : Gillis Lundgren
Үйлдвэрлэгч : Ikea
Гарал үүсэл : Швед, 1960 он
Хэв маяг : Scandinavian
2 гүйдэг хаалгатай, 4 шургуулгатай, модон шүүгээ
Хэмжээ : өндөр-82 см, 154×49 см
Үйлдвэрлэгч : Danish furniture manufacturer
Гарал үүсэл : Дани, 1960 он
Хэв маяг : Scandinavian
Гэрэлтүүлэг: Гэрэлтүүлэг нь Скандинавийн дизайнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэрэл нь амьдралын эх үүсвэр гэж тооцогддог учраас бүхий л орон зайд хангалттай гэрэл өгөхийн тулд төрөл бүрийн гэрэл, гэрэлтүүлэг ашигладаг байна. Скандинав загварын гол чимэглэл бол гэрэл. Ингэхдээ олон өнгөөр бус дан өнгөөр асдаг гэрлийг ашигладаг. Мөн ерөнхий гэрэлтүүлэг нь гэрлийн бүрхүүлгүй энгийн чийдэн байх нь элбэг.
Scandinavian Collection – Жишээ:
Металлаар хийсэн таазны чийдэн
Хэмжээ : диаметр-24 см
Дизайнер : Borje Claes
Гарал үүсэл : Швед, 1960 он
Хэв маяг : Scandinavian
Гуулин болон сийлсэн шилэн шалны дэнлүү
Хэмжээ : өндөр-182 см, диаметр-54 см
Үйлдвэрлэгч : Glosner &co
Гарал үүсэл : Дани, 1940 он
Хэв маяг : Scandinavian
Гуулин модон ширээний дэнлүү
Хэмжээ : өндөр-70 см, диаметр-30 см
Үйлдвэрлэгч : Nordiska Kompaniet
Гарал үүсэл : Дани, 1960 он
Хэв маяг : Scandinavian
Цонх: Скандинавийн орнууд дотоод орчинг бүхэлд нь гэгээлэг байлгахын тулд цонхыг том төлөвлөж өгдөг. Энэ нь байгалийн гэрэл цонхоор чөлөөтэй нэвтрэх боломж олгодог ба цайвар өнгийн торон хөшиг эсвэл богино хөшиг сонгодог.
Тухайн нутгийн хүмүүс хана болон шаландаа хивс хивсэнцэр дэвсэх тийм ч дуртай биш хэдий ч ор болон зочны өрөөний буйдангийн доор зөөлөн материалтай цайвар өнгийн дэвсгэр дэвсдэг.
Скандинавын төлөвлөлтийн орон зай нь өрөө тасалгаанд аль болох их гэрлийг урих зорилготой байдаг учир, цонхоо бүрхүүлгүй нүцгэн үлдээх хандлагатай байдаг.
Эх сурвалж: https://www.mydomaine.com/scandinavian-interior-design-ideas
Шал: Скандинавийн дизайнд ихэнх шал нь гол дуу цайвар өнгийн хатуу модоор хийгдсэн байдаг байна. Цайвар шал нь өрөөг илүү гэрэл, гэгээтэй болгож харагдуулахаас гадна хүмүүсийг илүү урьсан, найрсаг уур амьсгалыг төрүүлдэг байна. Шалыг цайвар өнгийн материалаар хийж болхоос гадна цайвар өнгөөр будаж болно. Шалны материалын хувьд ихэвчлэн модон байдаг ба угаалгын өрөө болон гал тогооны өрөөний шал нь плита, кирамик материалаар хийж өгдөг.
Хана: Скандинавийн дизайны өнгөний сонголтонд саарал, цагаан, бор, хар өнгө ордог байна. Зочны өрөөгөө чимэглэхдээ гэртээ илүү цэвэрхэн, уусмал нөлөө оруулахын тулд завсрын өнгө ашигладаг байна. Ихэнх Скандинавийн байшинд дотор ханаа цагаанаар будсан байдаг бөгөөд тавилга, чимэглэл нь улам тодорч харагдах зорилготой юм. Хамгийн чухал шинж чанарын нэг бол орон зайг эмх замбараатай, цэвэрхэн байлгах.
Ханандаа олон өнгө ороогүй цайвар эсвэл хар цагаан өнгийн жаазтай зураг өлгөх ба тухайн өрөөг илүү тодотгож харуулдаг. Гэртээ илүү амьд, гоёмсог өнгө оруулж байгалийн элемент нэмэхийн тулд тасалгааны ургамал, цэцэг тарьдаг. Энэ нь Скандинавийн гудамжаар дүүрэн цэцэгчид шинэхэн төрөл бүрийн өнгөтэй цэцгийг зарж байдагтай холбоотой юм.
Эх сурвалж: https://journal.projectnord.com/blog/category/Scandinavian+Interiors
Scandinavian архитектур- Монгол дахь жишээ барилга
2018 онд ашиглалтад орсон ресторан, лоунж, клуб хаусны зориулалттай “Highland Park Mongolia” барилгыг байгалийн үзэсгэлэн, холын харууц зэргийг хослуулан төлөвлөсөн бөгөөд барилга нь хэвгий өндөрлөг газар зайсан толгойг гол тэнхлэгээ болгон байралдаг учир орчин газартаа зохицсон хэлбэр дизайн бүхий, байгалийн гэрэл
түлхүү ашиглах, хотын төвийн харууцыг өнгөн харуулах цонхыг төлөвлөж өгсөн. Уг ондоо Highland Park нь Mongolian Property Awards байгууллагаас Шилдэг Байгалийн Архитектур дизайн болон Шилдэг Эко Барилга төрлүүдэд тус тус шагнал авсан. Төслийг Монгол архитектор, инженерүүд гүйцэтгэсэн юм.
Минималист хэв маягаар төлөвлөгдсөн уг барилга нь нарны гэрлийг тусгах дээврийн цонх, шөнийн тэнгэр харах шилэн дээвэр, задгай усан сан, задгай ванн, усан хүрхрээ бүхий усан толь, ил гал түлж тойрч суух буйдан гэх мэт онцгой шийдлүүдтэй.
Архитектор Д.Дөлгөөн энэхүү бүтээлийнхээ талаар “Барилга дотор ороод баригдсан газрын онцлог төрх давуу талыг нууцлаг гэнэтийн байдлаар хүмүүст харуулахыг зорьсон. Мөн тухайн объект байгууламжид очсон сэтгэгдэл хэзээ ч мартагдахааргүй романтик мэдрэмжийг төрүүлэх, үзэж буй хүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийг зорьж төлөвлөлтөө хийсэн” хэмээн ярьсан юм.
Харагдац
Ерөнхий төлөвлөгөө
Эх сурвалж: https://www.barilga.mn/n/11723/?fbclid=IwAR07W2UW8gp7IbNWkZw9RJhQyrPTk8FeXNtGG_YZECgRDJjVZrrhCtAPGik
Скандинавын төлөөлөгч архитектор
Sverre Aaker Sondresen
/1976 онд төрсөн/
Sverre Aaker Sondresen архитектор 1976 онд төрсөн. Бергений Архитектурын сургуулийг 2002 онд төгссөн. Түүний дипломын ажил 2003 онд Норск Форм дээр тавигдсан бөгөөд Норвегийн Архитектур Тойм сэтгүүлд хэвлэгдсэн. 2002 оноос хойш Архитектурын сургуулийн багш, дипломын удирдагч. NTNU (Trondheim) -д зочин багш, томилогдсон шалгуулагч 2008-2014. 2004-2005 онуудад Хаммерфестийн бүс Норвегийн Төрийн орон сууцны банкинд ерөнхий архитектороор ажилласан. Ola Roald Architecture-ийн архитектор 2005-2010. Тэрээр 2011 онд E vivos Hanch-Hansen-тэй хамтран өөрийн ARK-TELLUS дадлыг байгуулжээ. Тэрээр Норвеги, Дани, Финландад хэд хэдэн нийтлэл бичиж, архитектур, сурган хүмүүжүүлэх чиглэлээр лекц уншсан. Бүх үе шатанд том, жижиг төслүүдэд архитектороор ажиллаж байсан туршлагатай.
Eivind Hanch-Hansen
/1958 онд төрсөн/
Eivind Hanch-Hansen архитектор1958 онд төрсөн, Аскимд өссөн. Тонсберг хотод амьдардаг. Тэрээр NTNU 1979-85-д архитектурын чиглэлээр суралцсан. Лунд-Свээн-Утхайм Аркитектконтор 1984-86, AS Kristiansen & Bernhardt Arkitekter 1987-1998 (хамтран эзэмшигч 1989-98). 1999-2006 онд Сандефьорд дахь Nærø Interiørarkitekter болон Lund Hagem Arkitekter AS-д гүйцэтгэх захирал / архитектор. I.a-д зориулсан бие даасан ажилтай 2006-11 оны дадлага. Ola Roald Arkitektur AS Үндэсний өвийн зөвлөлд Байгаль орчныг хамгаалах тоймоор 2008-2011 онд Вестфольд, ВФК Соёлын Өвийн зөвлөх зөвлөхөөр 2009-12. 2011 оноос хойш Sverre Aaker Sondresen-тэй хамтран ARK-TELLUS AS-д дадлага хийжээ. 2005 оноос хойш Сондресентэй хамтран сургуулийн Архитектурын багш. Архитектурын оффисын менежментийг бүх үе шат, томоохон төслүүдийн архитектороор ажиллаж байсан туршлагатай.
Скандинавын төлөөлөгч “ARK-TELLUS” архитектурын компани
Ark-Tellus нь 2011 онд E vivos Hanch-Hansen, Sverre Aaker Sondresen нар байгуулсан.
Энэхүү компани нь Ослогоос баруун урд зүгт байрлах Тонсберг хотод байрладаг. Hanch-Hansen,Sverre Aaker Sondrese Архитекторууд орон сууц барих талаар асар их туршлагатай. Тэдний бүх хэмжээтэй төслүүд болон судалгааны ажил нь барилгын тектоник хэлэлцүүлэгт үндэслэсэн бөгөөд тодорхой газар бүрийн байршил, байгалийн шинж чанарыг ашиглан Скандинавын архитектурын хэв маягийг барилгадаа тусгадаг. Мөн архитектурын хэв маягтаа Ландшафт ба хүрээлэн буй орчныг ихээхэн чухалчилдаг. Төсөл бүртээ байгалийн унаган дүр төрхийг хадгалан авч үлддэгээрээ онцлогтой юм.
Барилга: Cabin Risør
- “ARK-TELLUS” архитектурын компаний төсөл “Villa Rosane” барилга
“Villa Rosane” барилга нь 1920-иод онд баригдсан барилга юм. Энэ нь Жюгенд маягийн вилла хэв маягийн барилга байсан боловч 1920 оноос хойш олон удаа сэргээн засварлалт хийсэн. Барилгын томоохон хэсгүүд эвдэрч, томоохон сэргээн босголтын ажил хийгдсэн шаардлагатай болсоноос үүдэн оршин суугчид сонгодог хотхонуудаас бүрдэх байгаль орчинтд ээлтэй сэргээн босголтын ажлыг хийхийг хүссэн. Сэргээн засварлалт хийхдээ барилгын ерөнхий дүр төрхийг алдагдуулахгүй орц, ерөнхий төлөвлөгөө, дотоод заслыг хадгалан авч үлдсэн бөгөөд 2-р давхарыг буулгаж дээвэрт цэлгэр өрөө төлөвлөсөн юм. Барилгын гадна материалыг хуш модоор хийж, гадна ба доторх орон зайн хоорондын холбоог илүү сайн төлөвлөсөн юм.
Эх сурвалж: Scandinavian architects book
Скандинавын төлөөлөгч Архитектор
GUDMUNDUR JONSSON архитектор нь 1953 оны 12-р сарын 11-нд Исландад төрсөн Норвегид амьдардаг Исландын архитектор юм. Тэрээр 1979 оны намар Ослогийн Архитектур, Дизайн Сургуульд (1975-1981), Италийн ILAUD (Архитектур, Хот Байгуулалтын Олон Улсын Лаборатори) -д суралцаж, Лунд & Слатто, Элиассен, Ламерц-Нильсен нартай Осло хотод дадлага хийжээ. 1981-1987 оноос хойш Гудмундур Джонссон Аркитектконторыг байгуулав. Түүний хамгийн анхаарал татсан төсөл нь Рорвик дахь Норвегийн далайн эргийн соёл, аж үйлдвэрийн төв, Хардангервидда Насжоналпарксентэр, Гейранжер дахь Норск Фьорцентэр, Рорвик дахь Сёстерскипет, Исландын Акурейри дахь номын сан юм. Түүний бүх бүтээлээс хамгийн алдартай нь Осло дахь Ибсенмузет ба Лиллехаммерийн Майхауген дахь Норгешисториск юм.
Gudmundur Jonsson архитектурын компани нь Исландын Концертын ордны Скандинавын тэмцээнд түрүүлсний дараа 1987 оны 6-р сард байгуулагдсан. Тус оффис нь архитектур, интерьер дизайн, үзэсгэлэн, хот байгуулалт, дизайны чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг 5 ажилтантай. Гудмундур Жонссоны Архитектурын газар нь газарзүйн хувьд өргөн цар хүрээтэй, үндэсний болон олон улсын хэмжээнд төсөл хэрэгжүүлдэг. Зарим үндэсний төслүүд f.ex-ийг тоолж үздэг. Хардангервидда үндэсний цэцэрлэгт хүрээлэн, НОРВЕГ далайн соёлын төв, Гейрангер дахь Норвегийн FJORD төв, Вейдеманн галерейтай хамт. Вашингтонд Исландын элчин сайдын яам, Шведийн Малмё дахь орлогч ордон, Исландын Акурейри дахь номын сан, Исланд дахь бусад төслүүд. Төслийн гол агуулга нь гэр бүлийн байшингийн хамт соёлын барилга, үзэсгэлэн юм. Түүнчлэн оффисын барилга, зочид буудлын төслүүдийг мөн дурдах нь зүйтэй.
Gudmundur Lonsson- ийн Scandinavian архитектурын төлөөлөгч CASA G барилга
Casa G барилгын концепт нь оршин буй ландшафтыг барилгатай илүү уялдуулахад оршино. Шинж чанар архитектурын элемент бүрт ландшафтын байдал нь ялгаатай. Өмнө зүгт далайн үзэмж ба арлууд, хойд талаараа онцлог гурвалжин уул, зүүн талаараа мөсөн гол, баруун талаараа гол, хавцал эдгээр элементүүд нь төслийн төлөвлөлтөнд чухал байр суурь эзэлсэн юм. Хойд зүгт барилгын орц ,барилгын төлөвлөлтийн бүхийл талаас далайн эргийг харж болдог. Хойд зүг уулын чиглэлрүү харах байдал нь ландшафтын шинж тодотгон байгалийн үзэмжийг хүнд мэдрүүлдэг.
Скандинавын төлөөлөгч барилга
Borgund Stave Church in Norway
- Архитектор: Мэдэгдээгүй
- Байршил: Нордегийн Боргунд, Вестланд, Лардал хот
- Бүтээц: Босоо модон “тулгуур сүм” гэж нэрлэдэг.
- Төрөл: Сүм
- Материал: Мод
- Загвар: Сүм
- Төслийн жил: МЭ 1180-1250 оны хооронд
Боргунд гудамжны сүм бол Норвегийн Согн Ог Фьордане мужийн Лардаль хотын захиргаанд байдаг ба Боргунд тосгонд байрладаг дундад зууны сүмийн зориулалттай барилга юм. Энэ нь Согн гэж нэрлэгддэг гурвалсан модон сүмийн жагсаалтад багтдаг. Норвеги дахь одоо байгаа 28 сүмээс хамгийн сайн хадгалагдсан нь юм.
Дундад зууны Скандинавын архитектурын анхний сүм болох Borgund Stave Church нь арын хэсэгтээ сэргээн засварлалт хийсэн. Түүний босоо модон самбар таяган тулгуур нь түүний ханын түшиц болдог тул “модон сүм” гэж нэрлэдэг. Мөн булангийн дөрвөн тулгуурыг чулуун суурин дээр тулгуурлан шороогоор холбосон ба үлдсэн тавиуруудыг шалны босгоос дээш өргөөд, тус бүр нь хажуу талдаа ховил, ховилтой бэхлэгдэж ханыг тулдаг.
‘Borgund’-ийн дөрвөн талаас нь аркадаар тусгаарлагдсан өндөр төв тэнхлэгтэй. Гонхны хэлбэрээр нэмэлт амбулатори нь барилгын гадна талыг тойрч, хавтангийн дээвэр дор хамгаалагдсан байдаг. Энэ сүмийн төлөвлөлт дөрөв дэх гарны оронд нэг үзүүрт нь апсис зүүсэн хоёр бүрхүүлтэй Грекийн загалмайтай төстэй юм. Сүмийн орох хаалгануудад нь загалмай байдаг.
Хавтангаар хучсан хэвтээ самбараас бүрдэх эгц налуу дээврийг тогтворжуулдаг. Дээврийн бүтэцтэй ижил урттай самбараар хучдаг байна.
Байгуулалт:
Огтлол:
Скандинавын төлөөлөгч барилга
Manshausen Island Resort in Norway
- Архитектор: Snorre Stinessen
- Байршил: Норвегийн хойд эргийн ойролцоох Маншаузен арал
- Бүтээц: Ган бүтээц
- Төрөл: Амралтын газар
- Материал: Мод
- Загвар: Сууц
- Төслийн жил: 2015 онд баригдсан
Маншаузен арал нь Норвегийн хойд эргийн ойролцоох Стейгений арлуудад байрладаг. Гайхамшигт уулс болон Баренцын тэнгисийн хоорондох арлын байрлал нь өөрөө алдарт туйл судлаач Борге. Энэхүү барилга нь амралтын газарын зориулалттай ашиглагддаг. Энэ бүсэд дэлхийн хамгийн том бүргэдчин амьдардаг бөгөөд загасчлах нь гайхалтай юм. Хойд талаараа Лофотены нуруу давамгайлдаг. Маншаузен арал нь түүхэндээ Умард Норвегийн загас агнуурын салбарын хамгийн том худалдааны цэгүүдийн нэг байсан. Арал дээр 18-р зууны жижиг фермийн байшин байдаг.
Энэхүү цогцолборыг арлын газарзүйн байршил, одоо байгаа хоёр үндсэн байгууламжийг харгалзан төлөвлөж,хуучин фермийн байшин, чулуун тулгуураар барисан юм. Хуучин ферм нь арлын жижиг хамгаалалттай өвслөг тэгш тал дээр байрладаг бөгөөд түүнийг сайтар сэргээн засварласан боловч хойд хэсэгт нь Лофотены үүдэнд байрлана.
Интерьерийн шийдэл нь гал тогоо, хоолны өрөө, номын сан зэрэг орон зайнуудаас бүрдэнэ. Бүхээг нь чулуун тулгуур дээр байрласан, далай дээгүүр хэсэгчлэн консолдон, чулуулгийн тогтоц дахь байгалийн тавцан дээр байрлана. Энэхүү барилга нь хатуу модон хийцийг ашиглан байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэхийг зорин арал дээр барилга барих логистик арга, барилгын ажлын богино хугацааг ашиглан цаг уурын нөхцлийг нарийн тооцоолон бариндсан барилга юм.
Хатуу модон хийц нь хоёр үе давхаргад хийгдсэн бөгөөд гадна бүрхүүл нь шинэс дотор байх бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд аяндаа мөнгөлөг саарал өнгөтэй болно. Шиллэгийг уг төслийн дагуу захиалгаар хийдэг бөгөөд том шилийг барилгын гаднах хэсэгт наалддаг тул салхи руу тэгш гадаргууг хангахын зэрэгцээ байгалийн болон гадна талын элементүүдийг саадгүй харах боломжийг олгодог.
Бүхээг нь зочдод тохь тухыг бий болгоход зориулагдсан. Далай, ландшафт, өөрчлөгдөж буй гэрэл, цаг агаар, өөр өөр улирал. Мөн зочдын функциональ шаардлагыг хангахыг хичээдэг бөгөөд үүнд ачаа тээш, хувцас, тоноглол, тохилог угаалгын өрөө, гал тогоо / хоолны өрөөтэй багтана. Бүхээгт хоёроос дөрвөн хүн, эсвэл таван хүний гэр бүл багтах боломжтой. Мастер өрөөний орыг шилэн хананаас зайтай байрлуулж зочин гаднах орчныг харан сэтгэл ханамж мэдрэх боломжтой.
1-р давхрын байгуулалт
Огтлол 1-1
Нүүр тал 1-1
Нүүр тал 1-2
Бусад архитектур ба дизайнд үзүүлсэн нөлөө
Английн орчин үеийн архитектур Өнөөдөр Их Британид байгаа олон барилга байгууламж, өргөтгөлүүдийг Скандинавын архитектурын зарчмуудыг бодолцон бүтээсэн. Эдгээр барилгууд нь хавтгай дээвэртэй олон тоон цонхтой байх бөгөөд тооноос илүү чанарт анхаарлаа төвлөрүүлж, гэрлийг хамгийн их тусгахаар төлөвлөсөн болно. Амьдралын энгийн хэв маягийг үзүүлсэн эдгээр барилгуудын интерьерүүдээс “скандинавийн хэв маягийн” нөлөө тод харагдаж байна. Хөнгөн модыг ашиглах, ноос, хөвөн, үслэг эдлэл зэрэг байгалийн материалыг ашигласан байдаг. Их Британийн барилгууд өргөн цар хүрээтэй төлөвлөгөө, дэгжин тавилга, цонхны дизайн, тавилгад чухал ач холбогдол өгдөг. Гэр бүлд тохирохуйц, орчин үеийн бидний амьдралын завгүй байдлаас ангижрах тайван орчинг бий болгодог тул энэ чиглэл түгээмэл болж байгаа.
Скандинав болон Минимализмийг хослуулсан зочны өрөө
Скандинавын минимализм Скандинавын минимализм нь үндсэндээ харагдах байдал нь үзэсгэлэнтэй ба энгийн, тохь тухтай байдлыг хослуулах явдал юм. Скандинавын минимализм 20-р зууны дундуур олон улсын ландшафтад гарч ирсэн. Энэхүү үзэл баримтлал нь Баухаус дизайны хөдөлгөөнөөс санаа авчээ.Скандинавын минималистууд дизайнерууд нэгийн хэвийн давтагдсан загвртай бус хүн тус бүрийг гайхалтай байшинтай болох боломжийг олгохыг эрмэлздэг. Минимализмын үзэл баримтлал хөгжихийн хэрээр Скандинавчууд мэргэжлийн ур чадварын ач холбогдол, тайтгарал, дотоод амар амгалангийн үнэ цэнэд илүү их анхаарч эхэлсэн. Олон жилийн туршид минимализм нь АНУ-аас Их Британи хүртэл янз бүрийн улс орнуудад өргөн тархсан. Скандинавын минимализмыг өвөрмөц нарийн ширийн зүйлээс нь харж бодно .
Минималист дизайнерууд орон зайг хөдөлгөөнтэй, үзэсгэлэнтэй болгохыг хичээдэг бол Скандинав нь эмх замбараагүй байдлыг багасгах чадвартай бүтээлч сэтгэлгээтэй байдаг. Скандинавийн дизайнерууд нь дизайны онцлог шинж чанарыг илүү их анхаарал татахуйц болгодог.
Дэлхий даяар олон хүмүүс Сканди загварын зочны өрөөний шийдлийг шүтэн биширдэг. Хэрэв та Скандинавын дотоод засал чимэглэлийг сонирхож байвал энэхүү хэв маягийн чимэглэл нь минимализм, практикт нөлөөлдөг болохыг та мэддэг байх ёстой юм.
Энэ бол Нордикийн сүнслэг нөлөө бүхий зочны өрөөний минималист дизайны жишээ. Цагаан шаргал эсвэл ягаан бүрхэвчтэй буйдан, хар шалны дэнлүү, гэгээлэг хана, дугуй хар кофений ширээ зэргээс эв нэгдлийг ажиглаж болно.
Сканди загвар нь энгийн хэлбэртэй тавилга, гоёл чимэглэлийн объектуудыг ашиглахад чиглэгддэг. Хиймэл үстэй суудлын бүтээлэг нь Сканди зочны өрөөний загварт сонирхолтой шийдэл болж өгдөг.
Пампас өвс нь Скандинавын интерьер дизайнд маш алдартай. Энэхүү агаартай байгалийн чимэглэлийг хоосон булангууд, ширээн дээр болон байшингийнхаа бусад олон газарт ашиглаж болно. Пампасын өвс нь таны байшингийн бараг хаана ч ашиглаж болох төвийг сахисан гоёл чимэглэлийн элемент юм. Энд гурван ишийг бөмбөрцөг хэлбэртэй шилэн вааранд хийж, Сканди хэв маягийн зочны өрөөний төв хэсгийг бүтээсэн нь илүү тансаг, эмх цэгцтэй, дулаан мэдрэмжийг төрүүлж байна. Энэ бол Скандинавын байшинг даруу өнгөөр чимэглэх бас нэгэн гайхалтай жишээ юм. Эцэст нь бүх зүйл энгийн бөгөөд зорилготой харагдах ёстой.
Эх сурвалж: https://curatedinterior.com/scandinavian-living-rooms/
Цагаан өнгө нь ихэвчлэн Скандинавын дизайны үндсэн өнгө байдаг боловч энэхүү угаалгын өрөөний дур булаам байдал, хувийн шинж чанарыг харуулахын тулд нам дор өнгөөр ялгаж өгснөөр хүйтэн, уйтгартай харагдахаас сэргийлж байгаа хэрэг.
Гантиг шал, модон хавтан: Скандинавчууд гантиг чулууг шал, хана, бусад газарт ашиглах дуртай байдаг. Хэрэв та минималист Нордикийн дүр төрхийг сонговол гантиг чулууг гэрийнхээ угаалгын өрөөний загварт заавал оруулах хэрэгтэй. Ариун цэврийн өрөөний модон хана нь энэ орон зайг илүү орчин үеийн харагдахад тусалсан байна. Зарим нэг хар тоноглолууд нь бага зэргийн ялгаатай байдлыг бий болгож байгаа юм.
Модерн Скандинавын угаалгын өрөөний засал
Эх сурвалж: https://curatedinterior.com/scandinavian-bathrooms/
Дүгнэлт
Скандинавын загвар нь энгийн, үзэсгэлэнтэй, нарийн хийцтэй, байгалийн материалаар хийгдсэн хамгийн гол нь тооноос илүү чанарыг чухалчилдаг учир тайван, тухтай орон зайг бий болгоход тусалдаг. Хүмүүс гэр орноо өдөр тутмын стрессээс гарах газар болгох нь ихсэх тусам Скандинавын орчин үеийн хэв маяг дизайны гарчигт дахин давамгайлж байгаа юм байна. Скандинавын дизайны түүх нь онлайн контент, тавилга, уран баримал, дизайнер, уран бүтээлчдийн өдөр тутам тохиолддог амьдралын олон асуудлын хувьд ч гэсэн мэдээлэл, урам зоригийг өгдөг гүний худаг юм.
Хэт их мэдээллийн дунд амьдарч буй өнөө үед хүмүүс гэртээ илүү зүйл байлгахаас илүүтэйгээр хэрэгтэй зүйлийг байлгахыг эрмэлзэх болсон нь скандинав болон минимал хэв маягын хөгжилд хүчтэй түлхэц өгч байна.
Скандинавын орнууд байгаль цаг уурийн нөхцөл нь Монголыхтой тун төстэй гэж хэлж болно. Скандинавын улсуудын хамгийн том баялаг нь байгалийн үзэсгэлэнт дүр төрх учир тэд үүнийгээ архитектурын төлөвлөлтийнхөө гол онцлог болгон орчин үеийн технологитой хослуулан ашигладаг байна. Материалын хувьд тэдгээр нь интерьер болон экстерьерийн дизайндаа модыг түлхүү ашигладгийн учир нь мод боловсруулалтаараа дэлхийн улс орнуудад алдартай юм.
Скандинавын архитектурын бас нэгэн онцлог нь гадны урсгалыг хэт даган дуурайгаагүй, үндэснийхээ хэв шинж, өв соёлыг ахритектур төлөвлөлтөндөө тусгаж өгсөөр ирснээрээ онцлог ба энэ нь японы архитектурын чиг хандлагатай зарим талаараа төсөөтэй санагдсан. Тиймдээ ч Скандинавын архитектур нь байгальтай илүү уусан зохицохын зэрэгцээ тухайн байгалийн өвөрмөц тогтоц, өнгө үзэмжийг огт сүйтгэхгүйгээр харин ч улам ялган таниулахыг зоридог ба байгальд ээлтэй дизайнуудын нэг юм.
A.AR314 INTERIOR DESIGN
10-р баг
Шалгасан багш : /A.AR67/ А.Мандах
Гүйцэтгэсэн оюутан :
/B161320109/ Э.Халиунаа
/B171320173/ И.Хүрдтөгөлдөр
/B171320163/ М.Билгүүн
/B181320146/ Б.Төгөлдөр