
Vintage design нь 90-ээд оноос дэлгэрч эхэлсэн ба эхэн үедээ хувцас загвар, хөгжим, урлагт хөгжсөөр сүүлд нь интерьер дизайны салбарт хөгжиж эхэлсэн байна.
Vintage гэдэг үгийн утга нь дээд зэрэглэлийн дарс гэсэн үгээс улбаатай. Арав гаруй жилийн турш тав тухтай дарсны зооринд хадгалж, төгс боловсорч гүйцсэн, амт чанар бүхий дарсыг ийнхүү нэрлэдэг байна.
Vintage дизайн нь энгийн хэдий ч тансаг, дэгжин, романтик орчинг бүрдүүлж нүдэнд дулаахан, урт удаан хугацаанд танил дотно байсан мэт мэдрэмж төрүүлдэг.
Хамгийн гол онцлог нь эртний түүхийг өөртөө агуулж буй мэт нууцлаг бөгөөд халуун дулаан, өөриймсөг орчинг бий болгодог.
Үнэ цэнэтэй, онцгой, дурсамж агуулж буй мэт.
Vintage design-ыг үндэслэгч нь амбицтай, авъяаслаг архитекторч Патрик Уиллис гэгч байв. Тэрээр өөрийнхөө төслийн дагуу анхныхаа байшинг босгож, бүтээлийнхээ танилцуулгад бэлдэж байжээ. Гэхдээ бүтээлч хүмүүс ихэвчлэн тохиолддог асуудал үүсч эцсийн мөчид тэр санхүүжилт хангалтгүй байгааг ойлгов. Дараа нь залуу хуучирсан тавилга, гоёл чимэглэлийн хямд үнээр худалдаж аван өрөөг тохижуулжээ.


Онцлох өнгүүд: Vintage design-д үндсэн өнгүүд нь хүнд өнгүүд болон цайвар өнгийн зохицуулан ашигладаг. Үүнд зурагт үзүүлсэнчлэн beige, sand, cream. gray өнгүүд нь үндсэн өнгө болж pale blue. pale lilac гэх мэт өнгүүдээр тодотгож өгөх боломжтой юм.
Онцлох материал: Vintage design-д цэвэр байгалийн материал ашиглахыг илүүд үздэг. Үндсэн гол байгалийн материал нь модон, байгалийн даавуун болон зарим тохиолдолд чулуун материал байж болно.
Vintage interior design нь хэдэн арван жилийн өмнө бүтээгдсэн мэт харагдах бөгөөд өмнөх үеийн загварын трендийг харуулж байдаг. Мөн эрхэм дотны хүнээс нь өвлөгдөж ирсэн мэт дотно мэдрэмж төрүүлдэг. Эдгээр мэдрэмжийг төрүүлэхийн тулд элэгдэл, ан цав бүхий эртний эдлэлийг хуучин эсвэл хиймлээр хуучруулсан тавилга чимэглэлийг шигтгэж өгдөг. Үүнд ойролцоогоор 30-60 жилийн эдэлгээтэй эд зүйлсийг ашиглахад хамгийн тохиромжтой байдаг байна.



Vintage тавилга
- Мод, цэвэр даавуу савхин материалтай.
- Модон материалыг гөлгөр болтол нь зүлгэх шаардлагагүй. Ан цав, сэв байх тусмаа амьд, vintage хэв маягийн илүү тодотгож өгнө.
- Элэгдэл, ан цав, хэлтэрхий зэрэг нь зохимжтой харагддаг.
- Дарханы урлал, модон сийлбэр, тавилгын бариул чимэглэлүүд нь хүрэл эсвэл гуулин тоноглолууд бүхий байх нь зохимжтой байдаг.
- Vintage тавилгын хөлнүүд нь ихэвчлэн дугуйруулан сийлбэрлэсэн байна.
Vintage даавуун эдлэлүүд
Vintage интерьерт хөшиг нь ихэвчлэн урт бөгөөд гоёмсог байдаг ба хөшигний хавчаар, бүс зэргээр чимэглэсэн байдаг. Ерөнхий дизайнаасаа хамаарад тод эсвэл бүдэг ямар ч өнгийн хөшиг сонгох боломжтой.
Цэцгэн хээтэй тавилгууд цулгай ханатай өрөөнд зохимжтой. Даавуун бүрээс бүхий эдлэлүүдийг ханын өнгөтэй төстэй эсвэл ханын өнгөөс бага зэрэг тод байхаар төлөвлөбөл зохимжтой байдаг.
Ханын цаас: цулгуй хүнд тоннтой ханын цаас эсвэл цэцэг хээ угалз бүхий ханын цаас
Тааз: цагаан гипс, эмульс, ан цав элэгдэл үүссэн мэт модон тааз зэрэг байж болно.
Шал: Модон, чулуун хавтан, бетонон шал болон ханын цаастай тохирохуйц хивс хивсэнцэрүүд байж болно.
Vintage design орчин бүрдүүлэх чимэглэл
Винтаж дизайныг цэцэггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Энэ амьд цэцгийг хэлэхээс гадна цэцгэн хээ угалз ч бас хамаарна.
Vintage design бүрдүүлэх чимэглэлд дараах зүйлсийг ашиглаж болно.
- Керамик эсвэл шилэн ваартай цэцгүүд
- Гоёмсог сийлбэртэй модон жааз
- Хар цагаан зураг
- Цацагтай нэхмэл аяганы суурь
- Сийлбэр хүрээтэй том толь
- Винтаж эд зүйлс





Винтаж эд зүйлс:
Эцэст нь Vintage дизайныг тодорхой дүрэм журманд баригдалгүйгээр мэдрэмж, орчныхоо найруулгад тулгуурлан бүтээдэг. Vintage интерьер дизайны зорилго нь эртний эд хогшил, хуучирсан болон шинэ тавилга сэлтийг ашиглан өнгөрсөн үеийг санагдуулам, тухтай уур амьсгалыг бүрдүүлэх юм. Ингээд уг дизайныг ашиглан бүтээсэн өрөөнүүдийг зургийг доор үзүүлье.
Винтаж хэв маяг бүхий эдлэл, хивс, модон тавилга ашигалсан зочны өрөө Модон төгөлдөр хуур, винтаж хивсэнцэр, жааз, модон шал бүхий
өрөөСийлбэр бүхий модон ширээ, навчит ургамалууд, хуучин хивс, метал хүрээтэй толь зэргийг ашигласан амралтын өрөө Модерн хэв маяг бүхий унтлагын өрөөнд хуучин загварын тавилга ашигласан байна. Метал хээ угалзан хүрээтэй ор, дугуй сийлсэн хөлтэй тавиур, толь, жааз зэргийг ашигласан унтлагын өрөө. Хуучин тавилга, цэцгэн хээтэй ханын цаас бүхий гал тогоо Хуучин хэв загварын цахилгаан хэрэгсэл, модон тавилга, навчит цэцэг бүхий гал тогоо Хуучинсаг ариун цэврийн тоноглол, винтаж өнгө ашигласан хана ба твилга бүхий ариун цэврийн өрөө Метал хүрээтэй толь, ган тоноглол бүхий ариун цэврийн өрөө Байгалийн модон материал ашигласан кафе