Үүсэл хөгжил
•1960 онд АНУ үүссэн.
•Абстракт экспрессионизм-ийн хариу үйлдэлээр байсан.
•Хөнгөн, цэвэрхэн, энгийн
•Урлаг, дуу хөгжим, дизайнд илэрхийлэгдсэн.
•Японы уламжлалт урлаг, дизайн, архитектураас санаа авсан.

Минималист
• Минималист архитектурт субьект нь хэрэгцээт элементүүдийг авч үлддэг. De Stijl артистууд экцспрессионизмыг улам лавшруулж зураас болон массыг ашигласан.
• Архитектор Ludwig Mies van der Rohe (1886–1969) нь “Less is more” гэх уриа лоозонг үүсгэн барилгын зөвхөн хэрэгцээт элементийг авч үлдэн, энгийн байдлыг маш тодоор дүрсэлсэн. •Тэрбээр элемент бүрийг функц болон эстетик талаас олон үүрэгтэй болгосон: шал нь радиаторын үүрэг гүйцэтгэх, том зуух нь угаалгын өрөө болгон ашиглах гэх мэт.
Минималист архитектор гол төлөөлөгч
•Tadao Ando (Japan, 1941)
•Alberto Campo Baeza (Spain, 1946)
•Luis Barragán (Mexico, 1902 – 1988)
•John Pawson (UK, 1949)
•Antoine Predock (USA, 1936)
•Claudio Silvestrin (Italy, 1954)
•Álvaro Siza Vieira (Portugal, 1933)
•Peter Zumthor (Switzerland, 1943)
Минимал гэдэг нь маш цөөн эд
зүйлсийг өмчлөхийг хэлнэ.
Минималист хэв маягаар амьдарснаар өөрийн амьдрал дахь чухал зүйлүүдэд
илүү ач холбогдол өгч, бусад зүйлсэд сатаарахаас сэргийлдэг.
Өөрсдийн амьдрал дахь чухал зүйлсүүдэд илүү анхаарал тавих шаардлага гардаг тул, минимал нь амьдралд эерэгээр нөлөөлөх хандлагатай байдаг.
Интерьер
•Гол элемент нь: Хэлбэр дүрсний шийдэл, өнгө болон текстур орно. Өрөөнүүдийн хуваалтын гол арга нь төлөвлөлт бус тавилга, даавуу, шилэн ханаар тусгаарлаж өгөх явдал юм.
Орон сууцны барилгын Интерьерт анхаарах зүйлс
1. Хэт эрээн хэрэглэл
Ханын цаас, орны бүтээлэг, хөшиг, хивс гэх мэт. Хэт эрээлжилсэн алаг хээ угалз, хэт олон өнгөтэй эрээн эдлэл зэрэг тохиромжгүй. Минимал дизайнд цулгуй өнгө давамгайлдаг.
2. Олон жижиг сувенир
Ганц нэг том хэмжээний, чанартай, гоёмсог Декор (уран зураг, баримал гэх мэт) зэрэг илүү тохиромжтой. Эдгээр зүйлс цэгцтэй харагдахаас гадна саруулхан, хөнгөн мэдрэмж өгнө.
3. Нүсэр шүүгээ, ор
Толгойгүй дан ор, цул өнгөтэй жижиг хэмжээний хувцасны шүүгээ илүү зохимжтой.
4. Тасалгааны ургамал
Хямд декор худалдаж авахаас илүүтэй амьд навчит ургамал гэрийн интерьерт сайхан энергийг бий болгодог.
Олон нийтийн барилгын Интерьерт анхаарах зүйлс
1.Хүлээн авах
Нүсэр том бус энгийн дизайн, мөн гэрэлтүүлгээс бүрдсэн байх. Илүү гэгээлэг дулаан өнгийг хэрэглэн хурц тод өнгөнөөс татгалзах.
2. Ажлын ширээ
Энгийн босоо шулуун элемент бүхий нэмэлт элементгүй. Мөн шургуулгагүй зөвхөн нүдэн хуваалттай байх нь илүү тохиромжтой.
3.Ариун цэврийн өрөө
Гэрэлтүүлгийн хувьд энгийн туузан болон нүдэн гэрлийг илүү ашиглаж өгдөг бөгөөд энэ нь зардлын хувьд хэмнэлттэй мөн анхаарал бага татдаг дизайны шийдэл юм.
Минималисмын Сул тал
•Нэгэн хэвийн, уйтгартай
•Баригдмал
•Хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй
•Том орон зайг хоосон харагдуулдаг
•Байгалиас тусгаарладаг
Минималист хэв маяг
Яагаад хүн бүр минималст хэв маягтай байж чаддаггүй талаар
1. Тухайн улсын соёлоос шалтгаалж байдаг.
2. Тухайн хэрэглэгч дурсамж агуулсан зүйлсээсээ татгалзаж чаддаггүй.
3. Хүн үргэлж байгальтай холбоотой зүйлсрүү тэмүүлдэг учир минималст хэв маягтай болдоггүй.
Дүгнэлт
Минимал гэдэг хомс байдал бус ухаалаг сонголтуудыг хэлнэ. Энэ нь зөвхөн дизайны шийдлээр хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай гол зүйлсэд төвлөрөх, сонголтуудаа хянаж, зөвхөн хэрэгцээт зүйлсдээ цаг гаргах тухай ойлголт.