Design a site like this with WordPress.com
Get started

Кино театрын интерьер

Агуулга

  • Кино театрын үүсэл хөгжил
  • Кино театрын төрөл
  • Кино театрын онцлох элемэнт,эргономик
  • Кино театрын Монгол орны жишээ
  • Кино театрын гадаад орны жишээ

КИНО ТЕАТРЫН VVСЭЛ ХӨГЖИЛ

Кино бол урлагийн төрөл зүйлийн хувьд хамгийн сүүлд буюу 1895-н оноос үүссэн гэж тооцогддог. Кино урлаг шинжлэх ухаан техникийн ололт дээр тулгуурлан үүсч хөгжсөн гэж хэлж болно. Кино хэдийгээр оройтож мэндэлсэн ч урлагийн бусад төрлүүд дотроос асар хурдтайгаар бусдыгаа гүйцэж түрүүлэн хөгжсөнөөр урлагийн бүх төрлүүдийн нэгдэл болж гарч ирсэн юм. Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим драм гээд орохгүй урлагийн төрөл гэж байхгүй.

Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч  Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парисийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс гарч байна” хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шавыг тавьсан билээ. 

 

Монголын кино театрын үүсэл хөгжил

Кино урлаг нь манай оронд 20-р зууны эхэнд буюу 1910-аад оны үед орж ирсэн байна. Ардын хувьсгал мандахаас өмнөх жилүүдэд Сайн ноён ханы Уянгын хүрээ, Их хүрээний Богдын ордон, 1912 онд Наймаа хотод Жанцан бэйс,

Нанзад зайсангийн хашаанд, түүнчлэн Хятад хорооллын дөрвөн гудамжнызадгай тайз, өргөн чөлөөний “Урд Ши-янз”, Оросын Биржа” буудал, “Крым” ресторан зэрэг газарт анхны богино, дуугүй кинонууд гарч байжээ. Их хүрээний усны гудамж, Шожооны гудамжны зааг дээр Францын нэгэн иргэн худалдааны биржийн алба явуулах, худалдаа хийх зорилгоор нэг чулуун байшин барьжээ /Энэ байшинд 1924 онд манай улсын анхны кино театр Ард үйл ажилгаага явуулсан. Монголын анхны кино театрын барилга 1930 онд анхны кино театр “Ард” vvдээ нээсэн байна. 1934 онд Улаанбаатарт “Ард” кино театр байгуулах шийдвэр гарч бэлтгэлийг хангасны үндсэн дээр 1935 оны 5-р сарын 1-ны өдөр театрынхаа нээлтийг албан ёсоор хийжээ.                                          

КИНО ТЕАТРЫН ТӨРӨЛ

Кино театрыг үндсэн 4 төрөлд хуваан үздэг.

  • Мультиплекс
  • IMAX
  • Independent and Second-Run
  • Drive-in

Мультиплекс

Мультиплекс кино театр нь одоогын бидний өдөр тутам үйлчилүүлдэг олон үзвэрийн танхимтай кино театруудыг хэлдэг. Анх 1963 онд Станлей Данвүүд хамгийн анхны 2 үзвэрийн танхимтай кино театрыг бий болгосон байдаг.Түүнээс өмнөх бүх кино театрууд ганц үзвэрийн танхимтай байсан. Мультиплекс кино театрыг ихэвчлэн 5 болон түүнээс дээш үзвэрийн танхимтай байна гэж үздэгч энэ нь орон оронд өөр өөр байдаг. Мультиплексээс гадна Мегаплекс кино театр гэж байх бөгөөд энэ нь 14 болон түүнээс дээш үзвэрийн танхимтай кино театрыг хэлдэг. Мультиплекс кино театруудын интьерерийн хувьд тодорхой стандарттай бөгөөд ихэвчлэн акустик хавтан, улаан сандал, сувдан хэлбэрийн цагаан дэлгэц болон бүдэг шар гэрэлнүүдийг үзвэрийн танхимд байрлуулж өгсөн байдаг. Мультиплексийн онцлог нь зөвхөн кино үзэх бус олон нийтийн бусад үйл ажиллагаа явуулахад (зоогийн газар, тоглоомын газар, худалдаа үйлчилгээ гэх мэт)тохиромжтойгоор шийдэж өгсөн байдаг.Үзвэрийн танхимаас бусад хэсэг нь тухайн газрын онцлогоос хамаарч модерн, классик, минималист зэрэг олон урсгал чиглэлийг шингээн  төлөвлөж болдог.

IMAX

Хамгийн анхий IMAX үзвэрийн танхим 1970 онд Японы Осака хотын Фүжи павильеонд нээлтээ хийж байсан. IMAX нь өндөр түвшний тоног төхөөрөмжийг ашиглан хийсэн кино болон дэлгэц, дуугаралтын систем, тоног төхөөрөмжийг хослуулсан үзвэрийн танхимтай кино театрыг хэлдэг. IMAX гэдэг нь Image maximum буюу өндөр нягтралтай гэсэн утгатай. Тиймдээ ч IMAX үзвэрийн танхимууд бусад энгийн үзвэрийн танхимтай кино театруудаас илүү бодит мэдрэмжийг хүмүүсд өгдөг. IMAX-ын хувьд илүү өргөн том дэлгэц ашигладгаараа онцлогтой.

Independent and Second-Run

Independent and second-run гэдэг нь ерөнхийдөө Мультиплекс кино театрууд гарснаас хойш ашиглалтгүй болсон ганц үзвэрийн танхимтай кино театруудыг хэлдэг. Second-run кино театруудад ихэвчлэн хуучны хоцрогдсон мөн хямд өртөгтэй үзвэрүүдийг гаргадаг. Уг кино театрууд нь хуучнийх тул тухлан кино үзэх нь тохиромжгүй бөгөөд хүмүүс ихэвчлэн хямд DVD, хальс худалдаж авахаар очдог. Second-Run кино театрууд нь маш цөөн байдаг.

Drive-in

Best kids’ movies out now!

Уг кино театрыг машинтай кино театр гэж нэрлэж болох юм. Машинтай театр нь гадаа байрлуулсан маш том хэмжээтэй кино дэлгэц, проекц, концессын зогсоол, автомашины том зогсоолоос бүрдсэн кино театрын бүтцийн нэг хэлбэр юм. Drive-in кино театрын гол онцлог нь олон хүмүүстэй нэг дор бус хувийн орон зай болон тав тухтай байдлыг мэдрүүлдэгээрээ онцлогтой.

КИНО ТЕАТРЫН ОНЦЛОХ ЭЛЕМЭНТ

Дэлгэц

Private home cinema room - SALLE CINÉMA BORDEAUX - VOTRE CINEMA

Киноны дэлгэц нь ихэвчлэн цагаан винил \PVC\  материалаар хийгдсэн байдаг. Тусгалын хэмжээгээр нь дөрөв ангилдаг.

  • Матт цагаан: < 5 хувийн тусгал, зураг тийм ч тод биш
  • Сувдан: 15 хувийн тусгал, дүрс нь тод
  • Мөнгөлөг: 30 хувийн тусгал,дүрс нь маш тод
  • Шилэн: 40 ба түүнээс дээш хувь тусгал, зураг нь хэт тод.

Дэлгэцийг хэлбэрээр нь гурав ангилна

Хавтгай дэлгэц Хавтгай дэлгэц бол ямар ч муруйгүй дэлгэц юм.

Хэвтээ муруй дэлгэц  Хэвтээ муруй дэлгэц нь төгсгөл болгондоо бага зэрэг үзэгчдийн зүг муруйдаг.

Torex дэлгэц Tэд зөвхөн төгсгөл бүрээр нь муруйгаад зогсохгүй дэлгэцийн дээд ба доод хэсэгт муруйж, хотгор гадаргууг үүсгэдэг.

Кино үзэхэд хамгийн тохиромжтой суудлууд

THE BEST SEATS AND ROWS TO BOOK IN A THEATRE - Galalite Screens

Проектор

Кино театрын проекторууд 1 м-т 40-60 дБ давтамжтай дуу чимээтэй байдаг. лазер проектор болон ксенон проекторын хувьд илүү, голчлон учирсан тэдний шүтэн бишрэгчид. Тиймээс тэд бие махбодийн хувьд тусгаарлагдсан байх ёстой танхим. Өрөөн доторх температур нэг хэмийн дотор байх ёстой Лазер проекторын хувьд ихэвчлэн 10-35 ° C-ийн хооронд байх боломжтой. Хэрэв проекторын эргэн тойрон дахь агаар хэт халвал чийдэн/лазер ажиллах хугацаа болно багасч, проектор унтарч болзошгүй. Дунд болон том ксенон чийдэнгийн проекторууд нь гаднах хэрэгтэй болно яндангийн суваг, 800-1000 м агаарын урсгалтай цагт 3. Шалгах өөрийн суулгагчтай хөргөх шаардлага

Проекторын өрөө

Проекторын өрөө нь проектор руу нэвтрэх, киног тоглуулах, хянах, киноны үеэр гарсан асуудлыг хурдан засах зэрэг үүрэгтэй. Кино театрын проекторын өрөөний  өндөр нь кино танхимын хэмжээнээс хамаарах ба ихэвчлэн 1-р эгнээний шалнаас тааз хүртэл байна. Ихэвчлэн өрөөн доторх хана тааз битүү акустик материалтай байдаг.

Проекторын өнцөг

Проекцын өнцөг нь линзээс дэлгэцийн төв хүртэлх проекцын тэнхлэг ба дэлгэцийн перпендикуляр хоорондын өнцөг юм. Проекцын өнцөг нь босоо болон хэвтээ бүрэлдэхүүнтэй. Ихэвчлэн проекцийн линз нь төвөөс өндөр байрладаг ба үр дүнд нь илүү өргөн хүрээтэй дүрслэл үүснэ. Хэрэв проекцийн линз дэлгэцийн гол шугамын төвөөс хажуу тийшээ байрлавал дүрслэл дэлгэцний эсрэг талд илүү том харагдах болно

Портал

Портал буюу проекторын нүхний гол зорилго нь дүрсийг дамжуулах, проектор болон танхимын дуу чимээг тусгаарлах, урьдчилан сэргийлэх явдал юм.

Нүхний хэмжээ

Цоорхой нь аль ч ямар ч өнцөгт тохирхоор хангалттай том байх ёстой, гэхдээ энэ нь тийм ч том гэсэн үг биш. Порталын гадна ханын доод ирмэгийг хазайлгах  хэрэгтэй.  Портал нь ихэвчлэн 400 мм Х 800 мм орчим байдаг ба  өргөнийг 1200мм хүртэл нэмэгдүүлж болно.

Үзэх нөхцөл

Кино танхимын дийлэнх талбайг эхний эгнээ хүртэлх зай эзэлдэг өа тэгэх ч шаардлагатай. Учир нь ямар ч харьцаатай дэлгэцтэй байсан дэлгэцтэй хэт ойрхон суухад хүний харааны системд асуудал үүснэ. Арай хол байснаар дэлгэц дээрх бүх үйлдлийг хангалттай сайн харах, мэдрэх, тэмдэгтүүдийг таних, хадмал орчуулгыг унших боломжтой болно.

Хамгийн эхний эгнээний хүний дэлгэц харах өнцөг

Харааны шугамын зай

Кино театрт хүн бүр үзвэрийг нь үзэх ёстой. Тиймээс танхимыгбүх хүнд харгдхаар харааны шугамаар төлөвлөх ёстой. Сууж буй хүний шалнаас нүд хүртэлх өндөрт 1200 мм-ийг ашиглах нь түгээмэл байдаг.

Шат төлөвлөлтийн жишээ

Гэрэл

Санамсаргүй гэрэл

Үзвэрийн үед кино танхим гэрэлтүүлэггүй байх шаардлагтай байдаг ба санаандгүй тусах гэрлүүд хүний тав тухыг алдагдуулдаг тул үүнийг бодолцон төлөвлөлт хийх хэрэгтэй. Оптик алдаанаас үүдэн кино дэлгэцэнд гарах үед дэлгэцэн дээр тусах гэрэл үзэгчидрүү хэт их эсвэл хэт бага тусдаг, гарах хаалгыг онгойлгох үед зэргэлдээх өрөөнөөс гэрэл орж болно. Энэ мэт олон санамсаргүй гэрлүүд үзвэрийн танхимд тусч болно.

Үзвэрийн үеийн гэрэлтүүлэг

Кино танхим нь ихэвчлэн харанхуй байдаг тул зөөлөн, хурц гэрэлгүй байх хэрэгтэй учир нь үзвэр дууссаны дараа гэнэт тод гэрэл тусах нь хүний нүдний хараанд маш муугаар нөлөөлдөг. Мөн гэргэлний өнгө ч бас аль болох зөөлөн, шаргал туяатай байх ёстой. Гэвч байнга бүдэг гэрэлтэй байх нь шат болон саадыг хараагүйгээс үүдэж хүн бэртэх аюултай. Тиймээс үзвэр эхлэх үед арай тод гэрэл тусгаж, үзвэр дуусах үед гэрлийн өнгө болон тусах хэмжээг багасгах зохицуулалт хийх хэрэгтэй.

Өрөөний өнгө

Дээр дурдсанчлан, дэлгэцээс туссан гэрэл өрөөний гадаргуу дээр эргэж ойгоод тод тусч хүний тав тухыг алдагдуулдаг. Тиймээс гадаргуу нь аль болох бараан хар өнгөтэй байвал хүний тав тух хангагдана. Үзэгчдийн танхимын сандалнаас бусад нь бүхэлдээ хар өнгөтэй байх нь хамгийн тохиромжтой байдаг. Харин сандалнууд нь улаан өнгөтэй байх хэрэгтэй ба учир нь гэрэл унтармагц улаан өнгө нь хүний нүднээс хамгийн хурдан алга болдог өнгө юм.

Акустик

Үзвэрийн үед кино танимаас киноны дуу чимээ их ялгарснаас үүдэн кино театрын хүлээлгийн болон бусад хэсгүүдэд төвөгтэй байдал үүснэ. Тиймээс кино танхимд дуу чимээний төлөвлөлт заавал хэрэгтэй.

Акустик гипс: Акустик гипс нь дуу чимээг шингээдэг дүүргэгч агуулсан гипс юм. Энэ нь дуу чимээг сайн тусгаарлах хэдий ч өртөг өндөртэй байдаг.

Акустик хавтангууд: Мод, үйсэн, металл гэх мэт зөөлөн, ихэвчлэн утаслаг, дуу чимээ шингээдэг материалаар янз бүрийн хэмжээ, бүтэцтэй хавтанцар. Кино театрын акустикт түлхүү хэрэглэгддэг.

Buy 12 Pack Acoustic Foam Panels With Self-Adhesive,1 X 12 X 12 Sound Proof Foam  Panels Fire Resistant, Acoustic Foam Wedges High Density, Soundproof Wall  Panels for Home Studio Online in Vietnam. B0978R2TMV
Buy 12 Pack Set Acoustic Foam Panels, Studio Wedge Tiles, 2" X 12" X 12" Acoustic  Foam Sound Absorption Pyramid Studio Treatment Wall Panels Online in  Vietnam. B07FZHFWXW

Акустик хөөс: Зөөлөн хөөсөан материалаар хийгдсн байдаг ба кино теарт тийм ч их тохиромжгүй, учир нт дуу тусгаарлалт нь акустик хавтангаас муу.

Дуу өгсгөгч

Дуу өсгөгчийг танхимын урд болон ард талд байрлуулбал зохистой байдаг ба урд талд дээд талдаа 6 н өсгөгч, харин ард талд дээд талдаа 8н өсгөгч байрлуулна мөн өгсгөгч хоорогдын зай 0,9-1,2м байх ёстой.

Кино теарын суудал болон эгнээ хоорондын зай

Суулын хоорондын хамгын бага зайны өөр өөр норм дүрэм байдаг. Энэ нь хүчинтэй норм дүрэм болон суудлын зохион байгуулалт эгнээнээс хамаарна. Хоёр эгнээний хоорондох суудлын дээд хэмжээ нь ихэвчлэн 30-50 хооронд хэлбэлздэг. Хэрэв суудалруу зөвхөн нэг талаас нэвтрэх боломжтой бол эгнээ хооронд суудлын зөвшөөрөгдөх тоо нь арай их байж болно. Хамгийн бага эгнээний суудал хоорондын зай нь гол төлөв (ихэвчлэн 400-450 мм) эсвэл суудлын тоо (эсвэл зай) нэмэгдэх тусам хамгийн хоорондын зай (350-500 мм) болно.

Сүүлийн эгнээний гүн

Сүүлчийн эгнээний гүн нь илүү том байх ёстой бөгөөд энэ нь арагш хазайдаг. Энэ нэмэлт гүн нь ихэвчлэн 150-200мм -ийн хооронд байдаг. Суудлын түшлэгтэй бол 250-400мм хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Тусгай суудлын загварууд нь сүүлийн эгнээнд илүү гүн байх шаардлагатай.

Дээш өргөгддөг суудал: Дээш өргөх суудал гэдэг нь ашиглаагүй үед дээш өргөгдөж, эгнээний зайг ихэсгэдэг суудлыг хэлдэг. Хүмүүсийг нэвтрүүлэхийн тулд сууж буй хүн босоод суудлаа дээшлүүлэхэд эгнээний зай 1200 мм орчим байна. Суудлын үзүүрээс түшлэг хүртэл гүн нь 500-800 мм байна.

Байнгын суудал: Энэ нь эвхэх боломжгүй суудлыг хэлнэ. Энэхүү суудал нь дээш өргөгддөг суудлаас илүү том эгнээний зай шаарддаг. Суудлын гүн нь 800-1000 мм.

Хос суудал: Хос суудал (буйдан эсвэл “Хосуудын суудал” гэж нэрлэдэг) нь байнгын суудалтай төстэй боловч гарын түшлэггүй эсвэл хоёр суудлын хооронд зөөврийн түшлэгтэй Суудлын гүн нь 800-1000 мм.

Суудлын гүн: 900–1400 мм, амрах байрлал буюу нуруугаа налж, хөлийн түшлэгээ дээш өргөсөн тохиолдолд 1800 мм ба түүнээс дээш байна.

Суудлын өргөн

Ихэнхи суудлын өргөн ихэвчлэн ижил өргөнтэй байдаг ба гарын түшлэгийн өргөнөөс (50-150 мм) хамаарч өөр өөр байж болно. Суудлын өргөн: Нийтийн гарын түшлэгтэй тохиолдолд 500-750мм, давхар гарын түшлэгтэй тохиолдолд  650-900 мм байна. Зарим нь арай өргөн суудалтай, өргөн гарын түшлэгтэй, дан эсвэл давхар байдаг. Энэ суудлын өргөн 650-900мм ба (түүнээс дээш) байж болдог.

Зарим нь арай өргөн суудалтай, өргөн гарын түшлэгтэй, дан эсвэл давхар байдаг. Энэ суудлын өргөн 650-900мм ба (түүнээс дээш) байж болдог.

КИНО ТЕАТРЫН МОНГОЛ ОРНЫ ЖИШЭЭ

Zaisan Hill-Prime Cineplex

Анх 2018 онд Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборт Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр үүд хаалгаа нээснээр Монголын кино ертөнцөд нэгэн шинэ түүхийг эхлүүлж дэлхийд 4DX танхимтай 51 дэх орон болсноор өсөн нэмэгдэж байна. Prime Cineplex кино театрийн ялгарах онцлог нь сүүлийн үеийн технологийн ололтод дэвшилтүүдийг өөртөө цогцоор агуулсан ба кино урлагаар дамжуулж  шинжлэх ухаан танин мэдэхүй боловсрол олгож, монгол орны түүхэн дурсгал газар, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор FlyTour төслийг хэрэгжүүлж байна.

Мөн үзэгчдийн тав тухыг хангах үүднээс бүх танхимын суудал бүрийн арын түшлэг нь налдаг, тухлаг зөөлөн сандлуудтайгаас гадна орчин цагийн холливуд киноны дууны өнгийг тодорхойлогч 3 хэмжээс дууны цогц шийдэл болох “Dolby Atmos” дугаралттай, хамгийн  тод чанартай 3 хэмжээсийг үүсгэгч Laser танхим, тухайн үзвэрийн онцлогт таарсан тусгай эффектүүдийг мэдрүүлэх тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон 4DX танхим болон тансаг зэрэглэлийн хосуудад зориулсан  VIP танхимуудыг нэг дор цогцлоосон кино театр юм.

Кино театрын интерьерийн хэсэг нь INDUSTRIAL дизайны урсгалруу түлхүү чиглэсэн хана, багана зэрэг нь тоосгон хээтэй өнгөлгөөг ашигласан, таазны хэсэг нь урт нарын элементээр бүрхэж, нүдэн гэрлээр гэрэлтүүлэгийг шийдэж өгсөн байна. Ерөнхий өнгөний хувьд илүү ялгарал ихтэй хүнд өнгө ашигласан байна.

Попкорн, амттан авах цэгийн урд атрах хэсэг төлөвлөж буйдан, ширээ байрлуулж өгсөн ба улаан өнгийн хивс нь илүү ялгарлыг үүсгэж байна. Гэрэлтүүлгийн хувьд таазанд суурьлуулсан нүдэн гэрэлтэй. Баганыг буйдан болон хивсны өнгөтэй зохицуулахаар бараан модон хээтэй хавтангаар өнгөлсөн.

КИНО ТЕАТРЫН ГАДААД ОРНЫ ЖИШЭЭ

The Kino International cinema

The Kino International бол Берлин дэх кино театр бөгөөд, 1961 – 1963 оны хооронд баригдсан. Энэ нь зүүн Берлин дэх хуучин Karl Marx Allee-д байрладаг. 1989 онд Берлиний хана нурах хүртэл DEFA нь студидэд кино нэнээлтүүдийг хийж байсан. Өнөөдөр энэ нь тусгай хамгаалалтад байдаг түүхэн барилга бөгөөд жил бүр Берлиний кино наадмын нээлтын гол газруудын нэг юм.

Лобби хэсэг нь нээлттэй, чөлөөтэй орон зайтай энэ хэсэгт тойрог хэлбэрийн сандал байрлуулж өгсөнөөр орон зайд хөдөлгөөн болон эзэлхүүнийг хувааж өгсөн байна. Таазны хэсэгт олон тооны жижг гэрлээр чимэглэж өгсөн ба давдагдсан хөдөлгөөнт элемэнт нь гоёмсог дүр төрхийг бий болгож байна. Интерьер нь илүү бараан хүнд өнгө агуулсан деталиудтай байна.

Үзвэрийн тахимын тааз нь гэгээлэг өнгөтэй, усны долгион шиг хөдөлгөөний хэмнэл агуулсан байна. Энэ нь акустик нөлөөлөлөөс гадна, хүмүүст мэдрэгдэх мэдрэмж нь илүү их байна. Ханыг нарийн баганан элемэнтээр чимэглэсэн ба хүмүүсийн хөдөлгөөнийг дагасан гэрэлтүүлэг хийж өгсөн байна.

Эх сурвалж

Бэлтгэсэн

  • В181320127 Н.Ууганцэцэг
  • В181320095 И.Хангай
  • В181320077 Б.Төгөлдөр
  • В181320002 Г.Чинсанаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: