
АГУУЛГА
ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
ТӨРӨЛ
ОНЦЛОГ
RADOSTI COFFEE SHOP
МОНГОЛ ДАХЬ ЖИШЭЭ
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
Үүсэл хөгжил
Кофе анх 9 – р зуунд Этиоп улсад үүссэн гэдэг юм бна. Этиопийн ямаачины ямаа нь нэгэн бутны жимс идээд маш их хөдөлгөөнтэй сэргэг байгааг нь ажиглаад өөрөө идэж үзээд, дараа нь лам нарт өгөн кофены түүх эхэлсэн гэж үздэг юм бна.
13-р зууны үед Арабчууд анх кофег ил гал дээр хуураад чанаж ууж эхэлсэн. Арабчууд гэхдээ шашны журмаар кофе уудаг байсан. Дараа нь Европ-руу нэвтэрч 1451 онд Италу-д кофе ирсэн боловч католик шашинтанууд эсэргүүцэн Чөтгөрийн ундаа гэж нэрлэн, Пап ламтандах кофег хориглох хүсэлтийг иргэд нь гаргажээ. Гэвч Пап Ламтан нь өөрөө кофе уудаг хүн байсан болохоор кофег жинхэнэ Христосын ундаа гэж зарласан байна. 1727 онд кофе Бразилд хулгайгаар орж иржээ. Ингэж Бразил улсын дэлхийн хэмжээний кофены үйлдвэрлэлийх нь эхлэл тавигдсан.
Кофег зөвхөн дээд зиндааны хүмүүс хэрэглэдэг байсныг Бразилчууд энгийн иргэдийн өдөр дутмын хэрэглээ болгож чадсан. Кофеа гэдэг нэгэн төрлийн бутлаг модноос кофены үр ургадаг гэнээ. Түгээмэл хэрэглэгддэг 2 нь кофеа канэфора буюу робуста ба кофе арабика юм. Арабика нь дээд зэрэглэлийн мод бөгөөд Этиоп болон өмнөд Кэняагаас гаралтай. Робуста нь төв Африк болох Угандагаас гаралтай.
Дэлхийд ургаж байгаа кофены 75% нь арабика, үлдсэн 25% нь робуста хэмээх сорт. * Арабика сорт нь өндөрлөг, сэрүүхэн болон чийглэг борооны улиралтай орнуудад сайн ургадаг. Энэхүү мод нь эмзэг тул хорхой шавьж идэх нь амар байдаг тул хүний арчилгаа их шаардагддаг. Хөдөлмөр их ордог тул үнэтэй байдаг. Амтны хувьд зөөлөн, кафэйн багатай байдаг.
Дэлхийд ургаж байгаа кофены 75% нь арабика юм. * Робуста сорт нь газрын түвшинд болон дулаан/халуун орчинд тэсвэртэй, хорхой шавьж идэх нь бага байдаг тул хүний хөдөлмөр ордоггүй, машинаар хурааж авдаг болхоор хямд байдаг.
Кафе гэдэг үгний үүсэл гарал нь Турк хэлний “kahve” гэсэн үгнээс гаралтай Англи үг болох “Cafe”-кофе гэсэн утгатай.
Анх хооллох ундлах жижиг газар болон хөгжиж байсан ч ихэвчлэн хязгаарлагдмал цэстэй, зөвхөн кофегоор үйлчилдэг Coffee house(кофены баиилга) нэрээр өдийг хүртэл уламжлалт чанараа хадгалж ирсэн.
Кофены нээлт, кофе уух соёл нь Африкаас худалдаалагчаар дамжин Европт нэвтрэхдээ ард иргэд, олон нийтийн үйл ажиллагаанд анхаарал татсан соёл, хэрэглээ болж өдөр тутмын амьдралын хэв маяг болтол хөгжсөн байдаг. Тухайн үедээ алдар нэртэй эрхэмүүд, дуучин, жүжигчин хүмүүс өөрсдийн дуртай кафед аргө хэмжээ зохиох, тоглолт хийж байсан нь хүн ихээр цуглардаг байсан.
20р зууны Францад уран зураг болон уран зохиолын их хөгжлийн сэхээтнүүд, урлагийн зүтгэлтнүүд даруухан кафег илүүд үзэх болсон нь тухайн үед олон нийтийн чухал цэг болгосон.
20р зууны сүүлээр кофегоор төрөлжсөн кафе, ресторан нээгдсэн нь улам алдартай болоход нөлөөлсөн гэж үздэг.
1930 он гэхэд кафег архитектурын соёлын нэг хэсэг болсон нь өдөр тутмын хүрээлэн буй орчиндоо хэрхэн нөлөөлж болохыг анхаарч илүү боловсронгуй, оновчтой байдлаар хүргэхийг зорих болсон. Улмаар кафенууд үйлчилгээний төрөл, орон зйн шийдлийн хувьд хоорондоо ялгагдах болсон байдаг.
17р зууны сүүлчээр кафен барилгыг мэргэжлийн архитекторууд төлөвлөх болсон нь нэр хүндээ өсгөх өөрсдийн бүтээлийг сурталчилах хэрэглүүр болж хөгжсөн.
19р зуунаас кафед явагддаг байсан олон нийтийн байгууллагууд тусдаа үйл ажиллагаа явуулах болсон нь үйлчилгээний төрөлд өөрчлөлт орж олон нийтийн хөдөлгөөнтэй орон зайнаас хувийн шинжтэй орон зай руу орсон функуионал ойлголт бий болсон.
Кофе шоп нь XV-р зуунд АРАБЫН МЕКА хотод тансаг дотор засалтайгаар байгуулагдаж байсан байна. Үүнээс харвал олон нийтийн байгууламжууд дунд кофе шопын дотор засалд онцой анхаардаг нь харагдаж байгаа юм.
XVI- р зууны үед одоогийн Түрк улсын нийслэл Станбул хотод кофе шоп баригдаж эхэлсэн түүхтэй юм. Тухайн үед кофе нь тансаг зэрэглэлийн зэрэгт тооцогддог байсан бөгөөд баян чинээлэг ард албатуудын амтархан уудаг ундаа байсан гэхэд болох юм. Мөн тухайн үед гашуун хар кофе хэрэглэдэг байсан байна. XVII-р зууны үеээс Итали, Франц, Англи зэрэг улсуудад кофе шоп нь түгэн дэлгэрсээр өргөн цар хүрээтэй тархсан байна. Мөн л тухайн үеийн дээдсийн болон баячуудын уулзалт баяр ёслолын ундаа болон дэлгэрч байсан. Түгэн дэлгэрч байх явцдаа сүү болон сахар нэмэгдсэн байдаг.
XVII зууны сүүлч буюу 1773 оноос Америкд кофе шоп дэлгэрч эхэлсэн байдаг. Тухайн үедээ мөн л бусдын жишгээр баян чинээлэг ард иргэдийн хэрэглээ байсаар байсан юм.
1882 онд кофений чанар болон үнийг тогтоож стандартыг бий болгосон нь ижил тэгш хэрэглэх боломж ард иргэд болон баян ядуу хамаарахгүй бүх хүнд нээлттэй болсон байна. Тухайн цаг үеийн барилга архитектур урлагийн урсгал чиглэлээ дагаад дотоод засал чимэглэл нь нүсэр хэт чамин, монументал хэлбэртэй байсан. Өнөө цагт элдэв нүсэр элементгүй энгийн хэрнээ чамин гэсэн орчин цагийн модерн урсгал түлхүү давамгайлсан байдаг юм.
ТӨРӨЛ
- Нийтийн хоолны газар
- Төрөлжсөн кафе
- Мөхөөлдөсний кафе
- Нарийн боовны кафе
- Кафе гриль
- Бар кафе
- Кофе шоп
- Моноконцепуал кафе
- Интернет кафе
- Арт кафе
- Лаунж кафе
- Бистро кафе
- Кафетери
- Антикафе
ОНЦЛОГ
Байгальд ээлтэй, эко материал ашигладаг.
Интерьерийн хувьд мод, ногоон байгууламж зэрэг нь үйлчлүүлэгчдийн тав тух, ажлын идэвхи, бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Гол үйлчлүүлэгчид нь оффис ажилчид байдаг. Ажил хэргийн уулзалт, ярилцлага зэргийг хийхэд тохиромжтой. Мөн орчин сайтай учраас хичээл, ажил хийж сууж буй хүмүүс их байдаг байна
Оффисын ажилчид кофе шопыг илүү зоридог болсон гэсэн судалгаа бий. Үүнээс болж сүүлийн үеийн оффисын чиг хандлага нь орчин үеийн кофе шопыг дагаад эко интерьерийг тусгаж өгж
Radosti coffee shop

“Радости” нь гэр бүлийн кофе шоп бөгөөд өөрийн талх нарийн боов, ихэвчлэн цагаан хоолтон хоол хийдэг. Энэ нь Санкт-Петербург хотын түүхэн хэсэгт, Василевскийн арлын Нева голын эрэг дээр байрладаг.


Онцлог нь: мод, бетон зэрэг энгийн материалыг ашиглан элбэг дэлбэг ногоон байгууламжтай тохилог газрыг бий болгох явдал байв.
Бүтэн орон зай нь даацын тоосгон ханаар хоёр өөр эзлэхүүнд хуваагдана. Хананы ард байрлах арын эзэлхүүнийг гал тогоо, хэрэглээний өрөө, цонхгүй жижиг хоолны өрөө төлөвлөсөн.
Байгалийн гэрлийн хомсдол нь таазыг бүхэлд нь хамарсан жижиг LED гэрлүүдийн сүлжээгээр нөхсөн байна. Кафены гол хаалга нь Нева мөрний үзэмж бүхий асар том панорамик цонхтой. Эдгээр цонх, өндөр таазны ачаар хоолны танхимийн хэсэг нь гэрлээр дүүрэн байдаг.


Өрөөний өнгөлгөөний материалууд нь энгийн бөгөөд байгальд ойрхон байдаг – цагаан хана, тааз, байгалийн тоосго, модон хавтан. Шал нь бетонон гадаргуугаар хучигдсан байдаг. Төгсгөлийн материалд онцгой анхаарал хандуулдаг цорын ганц зүйл бол үндсэн хоолны талбайн буланд байрлах асар том модон амфитеатр юм.
Энэхүү амфитеатр нь хүүхдийн тоглоом, арга хэмжээ, тогтмол кофе уудаг газар юм. Дотоод засал чимэглэлийг Скандинавын брэндүүдийн минималист тавилга, гэрэлтүүлгээр дүүргэсэн. Дотоодын олон нарийн ширийн зүйлийг орон нутгийн цехүүд үйлдвэрлэсэн.
МОНГОЛ ДАХЬ ЖИШЭЭ 1:
ДИЖИТАЛ КОФЕ ШОП


Мобиком корпорац компани залууст зориулан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж 2 дахь “Lifestyle” салбараа ROC кофе шоп-той нэгтгэснээр, технологийн дэвшил, интерьерийн тааламжит нийлэмжийг хамтатгасан дижитал кофе шоп нээсэн.


Интерьер дизайныг СаяСанаа ХХК бүтээсэн.
Байгалийн хөнгөн мэдрэмж, тод өнгөний эрчтэй хоршиж, дулаан тохилог уур амьсгалыг бүрдүүлсэн байна.
Хуучны уламжлалт хэв маягийг өөрчилсөн магалгүй улам тав тухтай байдлыг мэдрүүлж чадах юм.
Кофе шоп болгонд байдаггүй дижитал төхөөрөмжүүд интерьертэй төгс зохицож байгаа нь гадаадын дижитал хэв маягууд шиг хэтэрхий технологжсон гэхээс илүү хархад л орчиндоо уусаж хэрэглэгчдэд тухтай мэдрэмж төрүүлнэ.



Хөнгөн цайвар өнгийн модон материалууд, жижиг ургамал, хурц биш жижиг гэрэл, хөнгөн өнгөлөг зөөлөн цайвар буйдан болон сандал, мөн ханийн жижиг чимэглэл, хөнгөн хийцлэл нь сэтгэл санаа тав тухтай байдлыг хангажээ.
Интерьер дижитал технолог нь ирээдүйн чиг хандлагад том өөрчлөлт, дэвшил авчирна.
МОНГОЛ ДАХЬ ЖИШЭЭ 2:
TOM N TOMS



Тус кофе шоп нь өнгөрсөн онд Монголд салбараа нээсэн билээ.
Орчин үеийн шийдэл бүхий дотоод засал тохижилтыг хийж, цэвэрхэн орчин бүрдүүлж чаджээ. Нэг жилийн хугацаанд нийслэл хотод дөрвөн салбараа нээж амжсан байна.
Салбар бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд Гранд плазагийн нэгдүгээр давхарт байрлах энэ салбар нь залуучуудад зориулагдсан гэдгээрээ онцлогтой. Хамт олон, найз нөхөдтэйгөө халуун яриа өрнүүлэх эсвэл ном уншингаа 100 хувь арабика сортын кофены амтыг мэдрэх боломжтой.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ:
google.com/search?q=КАФЕН+ҮҮСЭЛ+ХӨГЖИЛ&tbm=isch&ved=2ahUKEwjdlLLQlP70AhXJfHAKHaw2AiEQ2-cCegQIABAA&oq=КАФЕН+ҮҮСЭЛ+ХӨГЖИЛ&gs_lcp=CgNpbWcQAzoHCCMQ7wMQJ1CPFliPFmCRGmgAcAB4AIABa4gB1gGSAQMwLjKYAQCgAQGqAQtnd3Mtd2l6LWltZ8ABAQ&sclient=img&ei=ZqTGYd3JHMn5wQOs7YiIAg&bih=722&biw=1536#imgrc=AR54kIcqYlyd-M
https://instrumentvistre.ru/mn/istoriya-kofe-vidy-kofe-i-nekotorye-podrobnosti-o-nih-kofe.html
БЭЛТГЭСЭН:
З. БАТ-ӨЛЗИЙ
Ц.ТЭМҮҮЛЭН
EUNPYUNG ROH
Н. ТӨРТОГТОХ