
Агуулга
- Түүх болон үүсэл
- Орон зай
- Стилийн төрлүүд
- Гадаад болон монгол орон дахь жишээнүүд
Оффисын интерьерийн үүсэл хөгжил

Латин оффициумаас гаралтай Officium (олон тооны officia ) нь эртний Ромд “үйлчилгээ”, “(үүрэг)”, “эелдэг байдал”, “ёслол” гэх мэт утгатай.
Дундад зууны үед (1000-1300) ихэвчлэн засгийн газрын ихэнх захидал бичигддэг, хаант улсын засаг захиргааны хууль тогтоомжийг хуулбарладаг газар байв.
Оффис гэдэг нь байгууллагын зорилго, зорилгыг дэмжих, хэрэгжүүлэхийн тулд байгууллагын ажилчид удирдлагуудын ажиллах орон зай гэж хэлж болно.
Эртний сонгодог оффисууд ихэвчлэн ордны цогцолборт эсвэл том сүмийн нэг хэсэг байсан.
Дундад зуун

Ихэвчлэн баримт бичиг хадгалдаг, бичээч нар ажлаа хийдэг өрөө байсан. Эртний бүтээлүүдэд “албаны өрөө” гэдгээр дурьдсан байдаг. Харин яруу найраг болон бусад уран зохиол бичих, хадгалахад зориулагдсангүй жинхэнэ албаны гэрээ хэлэлцээр, зарлиг, хууль тогтоомж бичиж хадгалдаг өрөө байсан нь одоогийн оффисийн өрөөний эхлэлийг тавьсан.
15-р зууны үед олон хотуудын хүн ам өсөж нягтрал нэмэгдсэний хэрээр худалдаачдын эрэлт хэрэгцээ ихсэж биенес явуулах, агуулах, бичиг хэргийн ажил явуулах эдийн засгийн бие даасан барилгуудын хэрэгцээ шаардлага гарч ирсэн. сүм хийд, засгийн газар, цэргийн болон худалдааны барилга байгууламжийн ялгаа бий болж эхэлсэн.
Орчин үеийн оффисын үүсэл

Хуучин Адмиралти (Риплигийн барилга) нь 1726 онд гурван давхар U хэлбэрийн тоосгон барилга хэлбэрээр баригдсан бөгөөд Их Британид анхны оффисын зориулалттай барилга юм. Тус барилга нь оффисуудаас гадна Адмиралтийн ноёдуудад зориулсан удирдах зөвлөлийн өрөө, орон сууцтай байв.


18-19-р зуунд аж үйлдвэрийн хувьсгал эрчимжихийн хэрээр банк санхүү, төмөр зам, даатгал, жижиглэн худалдаа, газрын тос, телеграф зэрэг салбарууд цар хүрээ өссөн. Бизнесийн гүйлгээ хийхийн тулд захиалга боловсруулах, нягтлан бодох бүртгэл, бичиг баримт бүрдүүлэх ажлыг гүйцэтгэхэд улам олон тооны бичиг хэргийн ажилтан шаардлагатай болж, эдгээр үйл ажиллагааг явуулахад улам бүр мэргэшсэн оффисын өрөө шаардлагатай болсон.
Анхны өндөр оффисын барилга нь 1841 Ливерпүүлд баригдсан Брунсвикийн барилга байв. Төмөр, ган ашигласнаар нь 10 давхар барилга барьж чадсан. 1852 онд Элиша Отис аюулгүйн цахилгаан шатыг зохион бүтээсэн нь барилга байгууламжийн хурдацтай өсөлт эхэлсэн
20-р зуун

1906 он гэхэд Sears, Roebuck and Co нар тухайн үеийн дэлхийн хамгийн том барилга байсан Чикаго хотод 3,000,000 хавтгай дөрвөлжин фут (280,000 м2) барилгад шуудангийн захиалга болон төв оффисоо нээв. Оффисоо төлөвлөхдөө ажилчиддаа удирдан чиглүүлэх, идэвхтэй ажиллуулахын тулд задгай орон зайг төлөвлөсөн. 1915 онд Нью-Йорк хотын нэгэн даатгалын компани менежерүүдэд ажилчдыг хялбархан харах боломжийг олгох үүднээс хавтгай давцантай, доор нь шүүгээтэй “The Modern Efficiency Desk Орчин үеийн үр ашигтай ажиллах ширээ”-ийг нэвтрүүлсэн.

1964 онд Херман Миллер (албан тасалгааны тоног төхөөрөмж) компани нь үйл ажиллагааны оффисын үзэл баримтлалыг гаргаж ирсэн, хожим нь оффисын тавилгын хийж эхэлсэн бөгөөд алдартай дизайнер Роберт Пропстай хамтарч оффисын төрөл бүрийн тавилга хийж эхэлсэн.
ОФФИСЫН ОРОН ЗАЙ
Оффисын орчны гол зорилго нь хамгийн их сэтгэл ханамжтайгаар ажилчидаа ажилаа гүйцэтгэх боломж олгох юм. Олон төрлийн хүмүүс янз бүрийн өөр өөрийн ажилаа хийх боломж олгох оффисын хамгийн зөв орон зайг бүрдүүлэх нь чухал.
– ажиллах орон зай /Workspaces/
-уулзалтын орон зай /Meeting spaces/
-туслах орон зай /Support space/ гэсэн гурван төрлийн орон зайд хувааж үзсэн.
Ажиллах орон зай /Workspaces/
Оффисын ажиллах орон зай нь унших, бичих, компьютер дээр ажиллах зэрэг үйл ажиллагаанууд явагддаг. Нийт есөн төрлийн ажиллах орон зай байдаг тус бүр нь өөр өөр үйл ажиллагааг дэмждэг.



- Нээлттэй оффис: Байнгын харилцаа холбоо эсвэл харьцангуй бага төвлөрөл шаарддаг ердийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой, арав гаруй хүнд зориулсан нээлттэй ажиллах орон зай.
2. Багийн орон зай: Хоёроос найман хүнд зориулсан хагас хаалттай ажлын байр; Байнгын дотоод харилцаа холбоо, дунд зэргийн төвлөрөл шаарддаг багаар ажиллахад тохиромжтой орон зай
3. Кабин/тусгаарлагдсан орон зай/: Дунд зэргийн төвлөрөл, дунд зэргийн харилцан үйлчлэл шаарддаг үйл ажиллагаанд тохиромжтой, нэг хүнд зориулсан хагас хаалттай ажиллах орон зай

4. Хувийн оффис: Нэг хүнд зориулсан хаалттай ажиллах орон зай, нууц, их төвлөрөл шаарддаг эсвэл олон жижиг уулзалт хийх боломжтой.
5.Хамтарсан оффис: Хагас төвлөрсөн ажил болон жижиг бүлгүүдэд хамтран ажиллахад тохиромжтой, хоёроос гурван хүний хаалттай ажиллах орон зай
6. Багийн өрөө: Дөрвөөс арван хүний багтаамжтай хаалттай ажиллах орон зай; Нууц байж болох ба дотоод харилцаа холбоог байнга шаарддаг багаар ажиллахад тохиромжтой

7. Study booth: Нэг хүнд зориулсан битүү орон зай; төвлөрөл, нууцлалыг шаарддаг богино хугацааны үйл ажиллагаанд тохиромжтой
8. work lounge: Хоёроос зургаан хүнд зориулсан амралтын өрөөтэй төстэй ажлын өрөө; хамтын ажиллагаа шаарддаг ба/эсвэл гэнэтийн уулзалтыг зөвшөөрдөг, богино хугацааны үйл ажиллагаанд тохиромжтой
9. touch down: Нэг хүнд зориулсан нээлттэй ажиллах орон зай; төвлөрөл бага, харилцан үйлчлэл бага шаарддаг богино хугацааны үйл ажиллагаанд тохиромжтой
Уулзалтын орон зай
Оффис дахь уулзалтын орон зай нь ихэвчлэн харилцан яриа, мэтгэлцээн, хэлэлцүүлэг гэх мэт идэвхтэй процессууд явагддаг. Уулзалтын орон зайн зургаан төрөл байдаг бөгөөд тус бүр нь өөр өөр үйл ажиллагааг дэмждэг.

1.Жижиг уулзалтын өрөө: Албан болон албан бус харилцаанд тохиромжтой хоёроос дөрвөн хүний суудалтай хаалттай уулзалтын өрөө
2.Том хурлын өрөө: Албан ёсны харилцаанд тохиромжтой таваас арван хоёр хүнд зориулсан хаалттай уулзалтын өрөө
3.Уулзалтын жижиг орон зай: Хоёроос дөрвөн хүний багтаамжтай нээлттэй эсвэл хагас задгай уулзалтын талбай; богино, албан бус харилцаанд тохиромжтой

4.Том хэмжээний уулзалтын орон зай: Таваас арван хоёр хүнд зориулсан нээлттэй эсвэл хагас задгай уулзалтын талбай; богино, албан бус харилцаанд тохиромжтой
5. Оюуны довтолгооны өрөө: Таваас арван хоёр хүнд зориулсан хаалттай уулзалтын өрөө; тархины шуурга, семинарт тохиромжтой
6. Уулзалтын хэсэг: Хоёроос дөрвөн хүний нээлттэй уулзалтын цэг; түр зуурын, албан бус уулзалтад тохиромжтой
Дэмжих буюу туслах орон зай
Оффис дахь туслах орон зайг ихэвчлэн бичиг баримт бүрдүүлэх, завсарлага авах зэрэг хоёрдогч үйл ажиллагаанд ашигладаг. Арван хоёр төрлийн туслах орон зай байдаг бөгөөд тус бүр нь өөр өөр үйл ажиллагааг дэмждэг.

1.Файл хадгалах хэсэг: Байнга ашиглагддаг файл, баримт бичгийг хадгалах нээлттэй эсвэл хаалттай туслах зай
2.Хадгалах орон зай: Түгээмэл хэрэглэгддэг албан тасалгааны хэрэгслийг хадгалах зориулалттай нээлттэй эсвэл битүү туслах зай
3. Хэвлэх, хуулах хэсэг: Хэвлэх, сканнердах, хуулах төхөөрөмж бүхий нээлттэй эсвэл хаалттай туслах орон зай

Шуудангийн хэсэг: Ажилчид шуудангаа авах, хүргэх боломжтой нээлттэй эсвэл хагас задгай туслах зай л хаалттай туслах зай
Хоолны агуулахын талбай: Ажилчдыг зочдыг зочлоход зориулж ундаа, хэрэглэгдэхүүн авч болох нээлттэй эсвэл хаалттай туслах өрөө.
Завсарлагааны хэсэг: Ажилчид ажлаасаа завсарлага авах боломжтой хагас задгай эсвэл хаалттай туслах зай

Шуудангийн хэсэг: Ажилчид шуудангаа авах, хүргэх боломжтой нээлттэй эсвэл хагас задгай туслах зай
Хоолны агуулахын талбай: Ажилчдыг зочдыг зочлоход зориулж ундаа, хэрэглэгдэхүүн авч болох нээлттэй эсвэл хаалттай туслах өрөө.
Завсарлагааны хэсэг: Ажилчид ажлаасаа завсарлага авах боломжтой хагас задгай эсвэл

Шүүгээний хэсэг: Ажилчдын хувийн эд зүйлсээ хадгалах боломжтой нээлттэй эсвэл хагас задгай туслах талбай
Тамхи татах өрөө: Ажилчид тамхи татах боломжтой хаалттай туслах өрөө
Номын сан: Ном, сэтгүүл, сэтгүүл унших зориулалттай хагас нээлттэй эсвэл хаалттай орон зай

Тоглоомын өрөө: Ажилчдын тоглоом тоглох боломжтой (жишээ нь: компьютер тоглоом, усан сан, дартс) хаалттай туслах өрөө.
Хүлээлгийн хэсэг: Зочдыг хүлээн авч, уулзалтаа хүлээх боломжтой нээлттэй эсвэл хагас задгай туслах талбай
Эргэлтийн зай: Оффисын давхарт эргэлтэнд шаардлагатай бүх үндсэн функцийг холбосон дэмжлэгийн орон зай

MINIMALIST

Минималист нь XX зуунд өнгөрсөн үеийн гоёл чимэглэлийн өндөр хэв маягийг үгүйсгэж, эсэргүүцсэний үр дүнд бий болсон. Зарим дизайны түүхчид минимализмын гарал үүслийг 1917 оны Голландын Де Стийл хөдөлгөөнөөр 1930-аад оны эхэн үе хүртэлх хялбаршуулсан хэлбэрээс улбаатай гэж үздэг бөгөөд үүнд Японы уламжлалт цэцэрлэг, интерьерийн энгийн байдал, Скандинавын цэвэр гоо зүй нөлөөлсөн гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг.

Минималист тавилга , дагалдах хэрэгсэл нь үйл ажиллагаа, практикт анхаарлаа төвлөрүүлдэг. Хавтгай, гөлгөр гадаргуу, бат бөх, цэвэр шугамууд нь зүйл бүрийн чухал шинж чанарыг онцолсон тод илэрхийллийг бий болгодог. Хэлбэрийн цэвэр байдал, энгийн байдлыг тусгадаг.

Цэлмэг, цэвэрхэн вандан сандал, гадаргуу, нүцгэн хана, овоолсон цаас, нарийн ширийн зүйлсийн цуглуулга зэрэг эмх замбараагүй байдлыг арилгах нь минималист орон зайг бий болгоход зайлшгүй шаардлагатай.
Monochromatic
Цагаан, шаргал, саарал өнгөнөөс бүрдсэн монохроматик өнгөний схем нь минималист загвартай орон зайн онцлог юм.

BREATHE загварын чиг хандлага нь минималист дизайны мөн чанарыг гайхалтай шингээж өгдөг . Энэхүү чиг хандлага нь хэлбэр, өнгийг хамгийн энгийн байдалд нь оруулж, агаартай, гэрэл гэгээтэй, гоёмсог орон зайг бий болгодог.

Hygge

Hygge – Дани улсаас гаралтай зөвхөн зөв уур амьсгалд, зөв сэтгэлгээгээр мэдрэгдэх эрүүл мэнд, талархалыг агуулсан илэрхийлэл
Энэ нь амьдралын энгийн зүйлсээс таашаал авч, тухтай сэтгэл ханамжийг мэдрэх тухай ойлголт юм.
Hygge нь ухамсартаа тодорхой тайвшрал, тохь тухыг таньж, таашаал авах чадвар, сайн сайхан байдал, тайтгарал, тохь тухтай байх мэдрэмж
Hygge стилийн тавилга, дагалдах хэрэгслүүд нь тохь тухтай, дулаан, зөөлөн элементүүдэд төвлөрдөг. Мөн байгалийн элементүүдийг агуулдаг.

Тохь тухтай ижил төрлийн зөөлөн тавилга, тансаг хивс, зөөлөн буйдан ба осман, задгай зуух, номын тавиур, дулаан гэрэлтүүлэг, байгалийн элементүүдийг агууулсан лаа, гэрлийн суурь, чимэглэлүүд гэх мэт.

Эдгээр нь орчныг илүү найрсаг, дулаан болгож сэтгэл сэргээх, тав тухтай мэдрэмжийг өгдөг.

Office in industrial style

18-р зууны Аж үйлдвэрийн үед бий болсон. Хуучны хэв маягийг санагдуулам. Үндэслэгч нь 1919 онд үйлдвэрлэлийн дизайнер Жозеф Клод Синелтэй .
Аж үйлдвэрийн дизайны гарал үүсэл нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэржүүлэхэд оршдог.

-Архитетектурын хийцийг цэвэрээр нь харуулсан.
-ил гарсан шугам
-хуучирсан модон ширээ
– арьсан сандал
–нугалардаг ширээний гэрэл
-механик эд анги
-хатуу төрлийн элемэнтүүд
-гар урлал, уран зураг


Modern, hi-tech and futuristic office.

20-р зууны эхний үеэс бий болсон. Үндсэн түвшинд таблетуудыг (жишээ нь iPads) Skype эсвэл Facetime, Видео хурал хийх зориулалттай орон зайг багтаасан оффисын дотоод засал чимэглэл нь өндөр чанартай тоног төхөөрөмж, ажилтнуудад “хуралд” байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно. AV чиг хандлагад видео хана, мэдрэгчтэй дэлгэц, хамгийн сүүлийн үеийн харилцаа холбооны технологиор тоноглогдсон байна.

-цэвэр цэмцгэр, илүү дутуу зүйлгүй харагддаг.
-бүх зүйл нь хэрэглээнд зориулагдсан.
-дизайны хувьд өвөрмөц шийдэлтэй байдаг.

Modern and creative office based on biophilic design.

Ногоон оффисын үзэл баримтлал сүүлийн хэдэн жилд улам бүр түгээмэл болж байгаа бөгөөд энэ нь сайн хэрэг юм. ногоон оффисын загвар нь үндсэндээ биофил дизайнаар дамжуулан ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлж, сэтгэл санааг сайжруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэхэд зориулагдсан дотоод орчныг бүрдүүлж өгдөг нь батлагдсан.

-Эко тавилга
-ханын өвөрмөц хийцлэл
– ургамалтай хослуулсан хийцлэл
-тайван мэдрэмж өгөх
амралтын бүсийг бий болгох


Traditional office

Уламжлалт загвар нь уламжлалт хэв маягаас санаа авсан байдаг. Энэ бол 18-19-р зууны үеийн сонгодог урлаг, эртний эдлэл, түүхийн хэсгүүдийг шингээсэн мөнхийн хэв маяг юм. Хэдийгээр Европын гоёл чимэглэлийн нөлөөнд автсан уламжлалт дизайныг ихэвчлэн хардаг ч энэ нь Англи, Франц эсвэл бүр зүүн зүгийн элементүүдийг багтааж авч үздэг. . Интерьер дизайнер Эрин Гейтс “Загвар, эд ангиуд нь байгалийн материал болон байгалийн өнгө ашиглан дизайны түүхэн элементүүдийг тусгасан”

-илүү хуучирсан гоёл чимэглэлийн хэв маяг, түүнчлэн бизнесийн соёл,
Зохион байгуулалтын хэв маягтай байх,

– Гоо зүйн үүднээс авч үзвэл уламжлалт оффисын өрөө нь шинэлэг тавилга дутмаг байж болох ч оффисын талбайг бүхэлд нь хамарсан хувийн орон зайг агуулсан байж болох бөгөөд энэ нь илүү бие даасан, уламжлалт ажлын арга барилыг дэмждэг.

Гадаад дотоодын судалгаа
PASONA ТӨВ
Архитектор: Yoshimi Kono , Kono Design компаны үүсгэгч. /2000 онд/
Байршил: Япон улс, Токио хот
Барилга: Pasona гэх Ажилд зуучлах фирм,
50 жилийн настай оффисын барилга.
Үйл ажиллагаа: -Оффиссын танхим болон талбай.
-дээврийн цэцэрлэг
-цайны газар
-хотын тарилангын байгууламж
Хэмжээ: – 19,974 метр квадрат талбай бүхий оффисын барилга дотор 200 гаруй төрлийн ургамал, жимс, хүнсний ногоо, будаа агуулсан 3995 метр квадрат ногоон байгууламжтай

хэсэглэл: гадна фасадруу ил гарган тарьсан байдал.

интерьерын харагдац-1 Олон нийгтийн хэсэг



интерьер харагдац-2 Хурлын танхимын хэсэг



Интерьерын харагдац -3 Ажилчдын ажлын хэсэг болон ганцаарчлан уулзалт хийдэг хэсгийн шийдэл.


гадаад-02
The Swiss Re Tower
Архитектор: Morman Poster 2003он,
Байршил: london city
Барилга: Даатгалын компаны барилга
Нурсан барилгыг дахин барьж Их Британы анхны эко тэнгэр баганадсан барилга болсон.
Үйл ажиллагаа: -Оффиссын танхим болон талбай.
Хэмжээ: 180 метр өндөр, 41 давхар, спираль фасадны, даршилсан ногоо (геркин) хэлбэрийг ашигладаг. 12-25 хэмийн хооронд, дунд зэргийн салхитай үед цаг уурын станцууд цонхны нээлхийг удирддаг.

Энэ барилга нь орчин үеийн эко био архитектурын тод жишээ юм. Барилгын хэлбэрын онцлогоос хамааран office-ийн сонирхолтой интерьерын шийдэлтэй.
Барилгын хэлбэрийн онцлог:Салхины чиглэлээс хамааран эрчим хүчийг хэмнэсэн мөн байгалын гэрэлтүүлгийг барилга дотор ухаалгаар шийдэн үруулж ирсэн.

Интерьерын харгдац-1 Ажилчдын ажиллах хэсэг


Интерьерын харагдац-2


Дотоод-01
MCS оффис
interior design -Сүндарь
–Гэрэлтүүлэг агааржуулалт нь нэгдсэн удирдлагын системтэй.
— Ажилчин төвтэй.
–Tanagram Design төлөвлөлтийг ашиглан төлөввөсөн.
–Тавилгын материаль нь европын стандартад нийцсэн.
–Пастил өнгө ашигласан. Энэ нь анхааралаа өндөр түвшинд төлөрүүлэхэд нэн тустай.
–Зөвхөн ажиллах биш. Хамт олонтой болж өөрийгөө хөгжүүлэх.
Интерьерын харагдац-1 Тухайн ажилчны ажилын онцлогоос хамааруулан тус бүрд нь шийдэж өгсөн. Бас бүх ажилчид ханаруугаа харсан ширээтэй бөгөөд энэ нь хүний анхаарал төвлөрөлтөнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн үүнийг Тнаграм дизайны онцлог гэж болно.



Итерьерын харагдац -2 Хурлын өрөөнүүдийн шийдэл.




Интерьерын харагдац- 3 Ажилчдын амралтын амралтын хэсгийн төлөвлөлт



Интерьерын ханын шийдэл



Интерьерын гэрлийн шийдэл.
Ажилчин тус бүр ажлын ширээний дээд хэсэгт гэрэлтэй бөгөөд гэрлээ өөртөө тохируулан хөдөлгөж борхоор тус бүр шийдэж өгсөн.


Дотоод-02
BURO Mongolia Office
Modern classic загварыг ашиглан төлөвлөсөн илэнхүйдээ open space төрлын office юм.
Интерьерын харагдац-1 ажилчдын ажлын хэсэг.

интерьерын харагдац-2 Уулзалт болон хурлын хэсгийн шийдэл.


Итерьерын харагдац-3 Ажилчдын амрах хэсэг /гал тогоо/. ажилчиддаа зориулсан гал тогоо, хувцасны локер, утсаар ярих хэсэг тус тус төлөвлөсөн.


Интерьерын харагдац-4 Захирлын өрөөний шийдэл. Энэ өрөө нь дотроо дүүш болон хүүхдэд зохиулсан хэсэгтэй.


Интерьерын харагдац-5 Хананы ашиглалт.


Багийн гишүүд:
Б. Даваасүрэн В161320058
О. Энхнамуун В171320040
Б. Есөнхулан В171320153
Б. Хажидмаа В181320024
Ашигласан материал:
- https://en.wikipedia.org/wiki/Office
- Undarmaa’s Office Tour – MCS Estates | Episode 1
- BURO. Mongolia Office Tour
- https://archello.com/project/pasona-hq?fbclid=IwAR0OBHhYcaz2qSOTywGkpZIt7HS0IbueN_pYxSiVjaQ2CEZcFbmXHtqMJno
- Swiss Re Tower – London – Foster + Partners – RJ Models
- design-milk.com