Ресторан гэж юу вэ?
Ресторан нь нарийн ажиллагаа шаардах олон нэр төрлийн хоол унд, түүний дотор нэршсэн болон захиалгат хоол үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай амарч цэнгэх, хооллох нөхцлийг ханган найр хурим, баяр ёслол, хүлээн авалт зэргийг зохион байгуулдаг, зориулалт бүхий тайз, дэлгэц, дуу, гэрлийн тоног төхөөрөмжтэй дээд зэрэглэлийн хоолны газар. Ихэнхдээ томоохон аж ахуйн нэгжүүд (жишээлбэл, зочид буудлууд) өөрсдийн нутаг дэвсгэр дээр өөрийн ресторантай бөгөөд оршин суугчдын тав тухыг хангах, зочид буудлын боломжит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хоолны үйлчилгээ үзүүлдэг.

Рестораны түүх
1782 онд Парис хотын “Rue de Richelieu” гудамжид хамгийн анхны ресторан “Grand Taverne de Londres” байгуулагдсан гэж үздэг.
• Улмаар Рестораны соёл нь 1794 онд эхэлсэн Францын хувьсгалын үр дүнд дэлхий нийтэд тархсан.
• Америк улсын Бостон хотод 1794 онд Франц улсын иргэн Jean-Baptiste Gilbert Paypalt нь анхны Америк дахь рестораныг “Julien’s Restaurator” нэртэйгээр байгуулж байжээ.
Эх сурвалж: “The Restaurant” номноос

Рестораны өнгө сэтгэл зүйд нөлөөлөх нь


- Цайвар өнгө: зааны ясан, шаргал, цайвар, цайвар шар, сааралу
Жижигхэн өрөө тасалгааг байгаа хэмжээнээс том харагдуулахын тулд цайвар өнгөний схемийг ихэвчлэн ашигладаг. Цайвар өнгө нь тохь тухтай, тайван, тайвшрах уур амьсгалыг төрүүлдэг бөгөөд энэ нь дээд зэрэглэлийн рестораны хувьд маш сайн сонголт болдог.

2. Харанхуй өнгө: Час улаан, хүрэн, нил ягаан, хар ногоон
харанхуй өнгийг дотно, романтик орчинг бий болгоход маш тохиромжтой бөгөөд энэ нь зарим баар, загварлаг ресторан тохиромжтой. Хэт бараан өнгөний зохилдлогоо нь орон зайг давчуу харагдуулдаг сул талтай.

3. Дулаан өнгө: Шар, улбар шар, алтлаг , улаан
Дулаан өнгө нь маш сэтгэл хөдөлгөм, тод өнгө бөгөөд зочдод маш их харааны өдөөлтийг өгдөг. Гэхдээ эдгээр өнгө нь удаан хугацааны дараа цочрол өгөх ба нүдийг ядраадаг. Түргэн хоолны газар, буфет зэрэгт тохиромжтой.

4. Байгалийн өнгө: Бор, чидун ногоонг, шаргал, улбар шар, бор шаргал
Энэхүү өнгөнүүд нь байгальд түгээмэл байх өнгөнүүд юм. Тайван уур амьсгал бүрдүүлсэн орчинд нэн тохиромжтой бөгөөд эрүүл хооллолтыг дэмжихэд нөлөөлнө. Сүүлийн үед алдартай болсон бөгөөд олон загварлаг ресторануудаас харж болно.

5. Пастелийн өнгө: Тэнгэрийн хөх, ягаан, цайвар шар, лаванда ягаан, цайвар ногоон
Пастел өнгө нь маш цайвар, зөөлхөн хөнгөхөн мэдрэмж төрүүлдэг өнгө бөгөөд кафе, мөхөөлдөсний дэлгүүр, энгийн хоолны газруудад ихэвчлэн ашиглагддаг.
Энэхүү өнгөнүүд нь 1980-аад онд маш алдартай байсан бөгөөд АНУ-ын томоохон хотуудын загварлаг ресторануудад дахин алдартай болж байна.

Рестораны гэрэлтүүлэг
Гэрлтүүлгийг рестораны төрөл, ажиллах цаг, хоолны цэс, зэрэглэл зэргээс хамааруулан сонгоно.
Өглөөний цай- Өглөөний хоолны үйлчилгээнд тод гэрэлтүүлэг ашиглах хэрэгтэй. Үйлчлүүлэгчид өглөө сэрж, кофе ууж, сонин уншиж ажилдаа гарахын тулд эрч хүч өгөхөөр гэрэлтүүлэгтэй байх хэрэгтэй. Хамгийн гол эх үүсвэр нь байгалийг гэрэл юм.
Үдийн хоол- Үйдийн цайны үйлчилгээ нь дунд зэргийн гэрэлтүүлэгтэй байх ёстой. Гэрэлтүүлэг өндөр байх нь түргэн хоолны газар эргэлтийг хурдасгаж байдаг тул ачаалалтай газар болон орлого их оруулах зорилгоор ашиглаж болно.
Оройн хоол- Оройн хоолны үеэр ихэнх борлуулалтаа хийдэг байгууллага болон дээд зэрэглэлийн ресторан үл байхаас хамааран илүү тайван уур амьсгалтай байхыг хичээдэг. Үйлчлүүлэгчид урт өдрийн дараа амрах боломжийг олгох учир илүү тайван уур амьсгалтай байх нь хоол, унд, амттанд илүү их мөнгө зарцуулах боломж олгох юм.
AMBIENT LIGHTING (ОРЧНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГ)
Орчны гэрэлтүүлэг нь өрөөний гэрлийн гол эх үүсвэр бөгөөд энэ нь байгалийн гэрэл эсвэл цахилгаан гэрэлтүүлэгтэй байж болно. Энэ нь хүмүүст хялбар, тохь тухтай харагдах, хөдлөх боломжийг олгодог.

TASK LIGHTNING
Таны үйлчлүүлэгчид болон ажилтнуудад цэс унших, хоол хийх гэх мэт илүү шаардлагатай функцуудыг гүйцэтгэх боломжийг олгодог төвлөрсөн гэрлийн эх үүсвэр юм.

LOW LIGHTING
Бага гэрэлтүүлэг нь тайван, романтик байж болох бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдийг удаан хугацаагаар үлдэхийг дэмждэг. Гэрэлтүүлэг багатай орчинд илүү дотно, тухтай байдлыг бий болгодог учир үйлчлүүлэгчдэд хоолны ширээ, баар, кафед тохиромжтой. Баарны дээгүүр өлгөхөд үйлчлүүлэгчдэд бусдаас тусдаа байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх боломж олгодог. Хувийн орон зайг бүрдүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэг.

HIGH LIGHTING
Тод хурц гэрэл нь илүү их өдөөлтийг өгдөг. Үйлчлүүлэгчдэд сэрүүн сэргэг мэдрэмжийг өгдөг. Смүүти дэлгүүр, гэр бүлд ээлтэй ресторан гэх мэт хөл хөдлгөөн ихтэй газар тохиромжтой. Энэхүү гэрэлтүүлгийг байгалийн гэрэл орох том цонх болон таазны гэрэлтүүлгийн тусламжтайгаар хийж болно.

Pendant Lights /Зүүлт гэрэл
Таазнаас өлгөгдсөн бөгөөд баар, ширээ, арлууд, ширээний тавцан, зочдыг хүлээн авах талбайн дээр байрлуулж болно. Цэс уншиж байх үед зочдод зориулсан ажлын гэрэлтүүлэгтэй.


chandelier lighting
Гэрлийн лааны суурь таазнаас өлгөгдсөн бөгөөд өрөөнд гол цэгийг бий болгоно. Хөнгөн, гоёмсог тансаг хэв маягийг бий болгон

Recessed Lighting /Дотор гэрэлтүүлэг
Таазанд нүхтэй байх бөгөөд орчны болон ажлын гэрэлтүүлэгт ашигладаг.

Utility Lighting /Ашиглалтын гэрэлтүүлэг
Дизайны онцгой нөлөө үзүүлэхгүй боловч гал тогоо, аяга тавагны өрөө, агуулах зэрэг үйлчилгээ, үйл ажиллагаанд зориулагдсан өрөөнүүдэд чухал гэрэлтүүлгийг өгдөг.

Рестораны төлөвлөлт норм, стандарт


-60% ийг хооллох хэсэг
-40% ийг гал тогоо, агуулах
3.1 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар /цаашид хоолны газар гэж нэрлэх/-ыг үйлдвэрлэн, худалдаалж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчлүүлэгчийн онцлог, үйлчилгээний газрын байршлаас хамааруулан 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу ангилна.
3.2 Хоолны газар нь үйлдвэрлэн, худалдаалж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч төрөлжсөн болон төрөлжсөн бус байж болно.
Үйлдвэрлэн худалдаж буй бүтээгдэхүүний нэр төрлөөр: ØТөрөлжсөн бус: -Улс үндэстний, ØТөрөлжсөн: -Цагаан хоолны ØДалайн бүтээгдэхүүний гэх мэт.
Үйлчлүүлэгчийн онцлог, байршлаар: •Клубын дэргэдэх ресторан; •Зочид буудлын дэргэдэх ресторан; •Аялал жуулчлал, уул уурхайн баазын гэх мэт; •Вагон-ресторан;
4.2 Хоолны газрыг автозамаас 50 м-ээс доошгүй зайдбайрлаж байхаар төлөвлөнө.
6. Хоолны газрын барилга, байгууламжид тавих шаардлага
6.1 Хоолны газар нь эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдсанбарилга, байгууламжтай байна
6.2 Хоолны газрын барилга байгууламж, инженерийн болон технологийн тоног төхөөрөмж нь зохих стандартын шаардлагыг хангасан байна.
6.3 Хоолны газрын барилгын төлөвлөлт шийдэл нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн зөв урсгалтай, үйлдвэрлэлийн өрөө, цеххоорондын уялдааг хангасан, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадал хэрэгжих боломжтойгоор зохион байгуулагдсан байна.
6.4 Технологи ажиллагааны дарааллыг баримтлан байрлуулсан тоног төхөөрөмж, ажлын ширээ хоорондын зай нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, цэвэрлэгээ, угаалга хийх боломжтой байна.
6.5 Хоолны газрын барилга, байгууламжийн дуу чимээний хамгаалалт 35дБ буюу түүнээс доош байна.
6.6 Хоолны газрын үйлдвэрлэлийн үндсэн өрөөнүүдийн өндөр 3,3 м-ээс доошгүй байна. 6.7 Цехийн зохион байгуулалтгүй хоолны газарт түүхий эдийг хүлээж авах, хадгалах, анхан шатны ажиллагаа хийх, сав хэрэгслийн угаалгын ажлын байрыг технологи урсгалыг баримтлахаас гадна гал тогооноос 1,5м-ээс доошгүй өндөртэй хаалт хамгаалалтаар тусгаарлаж болно. 6.8 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан орох хаалгын хэсэгт налуу шаттай, зориулалтын тоноглосон ариун цэврийн өрөөтэй байна.
7. Хоолны газрын орчны тохижилтод тавих шаардлага
7.1 Хогийн сав, хог асгах талбайг цонх, хаалганаас 20 м-ээс багагүй зайд байршуулж, хуурай, нойтон, дахин ашиглах хог хаягдлаар нь ялган, битүүмжлэл сайтайсаванд хийж, өдөр бүр хуваарийн дагуу гэрээт байгууллагаар эсвэл өөрсдөө зайлуулна.
7.2 Хэсгийн бохир ус зайлуулах, бие засах газар нь “MNS 5924:2015, Нүхэн жорлон, угаадасны нүх.Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан байх ба хоолны газраас 25 м-ээс багагүй зайд зонхилох салхины доор байрлуулна.



Зоогийн газар | Ширээний тоо | |
2 суудалтай | 4 суудалтай | 6 суудалтай |
15 | 80 | 5 |

Гадаад орон ба монголын рестораны жишээ
Гадаад орны жишээ


RESTAURANT BRIX 1
Байршил: Болзано муж, Өмнөд Тирол, Итали
Төслийн жил: 2016 он
Талбай: 500 м²


NOA RESTAURANT
Байршил: Эстони, Таллин
Талбай: 544 м²
Төслийн жил: 2014 он
Монгол орны жишээ


MODERN NOMADS
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу
140 хүний багтаамжтай. Зэрэглэл 3,5.


MODERN NOMADS
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу
140 хүний багтаамжтай. Зэрэглэл 3,5.




Ашигласан материал
https://www.dezeen.com/interiors/restaurants-and-bars/https://www.archdaily.com/896446/sushi-bar-designs-10-restaurant-interiors-around-the-worldhttps://www.restaurantinteriordesign.eu/https://en.wikipedia.org/wiki/Interior_design
Бэлтгэсэн:
• С.Мичидмаа B181320061
• Д.Түмэн-Аюуш B181320084
• П.Тэлгүүн B181320080
• Ч.Энхмаа B171320166