Design a site like this with WordPress.com
Get started

MID CENTURY MODERN INTERIOR DESIGN

Агуулга

  1. Үүсэл хөгжил
  2. Онцлог шинж чанар
  3. Жишээ
  4. Дүгнэлт
  5. Ашигласан материал

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Mid Century Modern интерьер дизайны урсгал нь дэлхийн ll дайны дараагаас буюу 1945 оноос 1975 оныг  хүртэл маш хурдацтай хөгжсөн. 1983 онд Кара Грийнберг “Mid Century Modern – Furniture of the 1950s” гэсэн  ном гаргасан бөгөөд үүний дараагаар MCM буюу “Дундад зууны модерн” гэх энэхүү нэршил нь улам илүү  олонд танигдах болжээ.

Дэлхийн 2-р дайн дууссаны дараа хотууд өргөжиж, шинээр баригдаж, орчин үеийн тавилгын эрэлт хэрэгцээ  бий болсон. Мөн техник технологийн дэвшил нь дизайнеруудад шинэ хэлбэр, текстур, өнгийг судлах  боломжийг олгосноор шинэ материалуудыг гарган авч чадсан. Дундад зууны модерн интерьер дизайнеруудаас  дурдвал бол Ray & Charles Eames, Frank Lloyd Wright, Eero Saarinen, Isamu Noguchi нар юм.

Энэхүү интерьер дизайны урсгал нь Америкаас гаралтай бөгөөд үүнд дайны дараагаар Германаас очсон  архитекторууд болон дизайнерууд ихээр нөлөөлсөн ба Баухаус стиль нь ДЗМ стилийн суурь болно.

ⒸFederico Cedron

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР

Дундад зууны орчин үеийн гэсэн нэр томъёог 80-аад оны дунд үе хүртэл  гаргаж ирээгүй байсан ч энэ эрин үе нь Дэлхийн 2-р дайны дараах байдал,  50-аад оны өөдрөг үзэл,  60-аад оны нээлттэй байдал, 70-аад оны  материал, өнгө, текстур зэргийг илэрхийлдэг.

ДУНДАД ЗУУНЫ МОДЕРН СТИЛИЙН ҮНДСЭН 6 ШИНЖ ЧАНАР

ⒸMolly Culver
  1. Органик, геометр 
  2. Функц
  3. Минимал чимэглэл
  4. Материал болон  текстур хослол
  5. Завсрын (болон тод) өнгөнүүд
  6. Байгальд ойр  байдал
  1. Органик болон геометр хэлбэр тод шулуун шугам
  2. “Function over form”
  3. эмх замбараагүй, илүү чимэглэлгүй
  4. органек болон синтетик материалын хослол
  5. завсарын өнгөнь хэзээ ч модноос гардаггүй
  6. байгалийн элемент интерьерт

Хэлбэр

Органик, геометр хэлбэртэй,  энгийн тэгш гадаргуу бүхий  минимал тавилга.

Функц

Тавилгууд нь минимал байхаас гадна Хүний нүд булаам загварлаг.

Функциональ байдалд анхаардаг  нь энэ үеийн тавилгууд яагаад  өнөөг хүртэл хэрэглэгдэж,  байгааг илтгэнэ.

Чимэглэл

Олон жижиг чимэглэлийн оронд том  зүйлс дээр төвлөрдөг. Жишээ нь  сонгодог винтаж кофе ширээ, хананд  өлгөсөн том уран зураг зэрэг нь  тухайн өрөөний дүр төрхийг бий  болгоно.

Материал

Байгалийн  материалыг  бусад материалуудтай  хослуулан ашигладаг. Мод, металл, шил, винил, Фанер гэх мэт дундад зууны үед зохиомол материал элбэг  байгаагүй ч эдгээрийг ашигласнаар  илүү өвөрмөц байдлыг үүсгэдэг.

ⒸEmily Henderson

Өнгө

Завсрын өнгийг ихээхэн ашиглах  бөгөөд илүү модерн дүр  төрхийг илэрхийлэхийг  тулд  тод өнгөтэй тавилгаар акцент өгнө.цайвар өнгийн ханатай томоохон чимэглэлийн хослуулан тавих нь тухайн декорыг илүү чамин тансаг харагуулдаг.

Байгальд ойр  байдал

Байгалийн элемент, ургамалууд нь байгальд  ойр, тав тухтай мэдрэмж төрүүлж, тухайн уур  амьсгалыг төрүүлдэг. Түүнчлэн байгалийн  гэрэлтүүлэг ихтэй, цэлгэр гэгээтэй байдалыг  илүүд үздэг. Том цонх, цайвар хөшиг гэх мэт.

ЖИШЭЭ

Dave Drubeck’s house, Connecticut

Органик хэлбэр, байгалийн материал чулуу, модерн гэрэл болон  тавилга

ⒸLarry Lederman

“Whiley House”,Connecticut

Геометр хэлбэр, завсарын өнгө, акцент өнгө.

ⒸMichael Biondo

Alex Papachristidis-designed Manhattan  apartment

Зочны өрөө нь тод цагаан өнгөтэй бөгөөд цэнхэр  өнгийн уран зураг, барималаар чимэглэж өгсөн  ба модерн тавилгатай.

Lex Sidon’s West Village duplex

Савхин буйдан, гантиган ширээ, ханын зураг,  органик  хэлбэр  бүхий  гэрлийг  чийдэн,  ургамал, байгалийн завсарын өнгө зэргийг  харж болно.

ⒸWilliam Waldron

Evan and Ku-Ling Yurman’s TriBeCaapartment

Байгалийн элэмент болон гэрэл ихтэй, мод ихээр  ашигласан, цэлгэр.

Dakota Johnson’s Home in Los Angeles, California

Винтаж хивс, мод болон бетон ашигласан,  органик хэлбэр, модерн тавилга.

ДҮГНЭЛТ

Mid Century Modern интерьер дизайны урсгал нь  “timeless” буюу хэзээ ч хоцрогдохооргүй, цаг үетэйгээ  хамт хувьсан өөрчлөгдөх мэт санагдлаа. 1950-аад онд  энэ бүхний эхлэлийг тавьсан архитекторууд болон  дизайнерууд цаг үеэсээ аль хэдийн түрүүлж алхаж  байжээ.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

-Inspiration Design. “What Is Mid Century Design In Interior Design”.

https://inspirationdesignbooks.com/blog/style/what-is-mid-century-style-in-interior-design/ -Decoraid. 2018. “Mid Century Modern Design Defigned : How To Master IT”

https://www.decoraid.com/blog/interior-design-style/mid-century-modern-interior-design/ -Camille Styles. 2020. “10 Mid Century Modern Homes”

https://camillestyles.com/design/10-mid-century-modern-homes-we-cant-stop-pinning/ -Elle Decor. 2020. “40 Stylish Mid Century Modern Living Rooms”.

https://www.elledecor.com/design-decorate/room-ideas/g84/midcentury-living-rooms/?slide=30 -La Residence. “6 Characteristics of Mid Century Modern Design”

https://blog.leonandgeorge.com/posts/mid-century-modern-characteristics-style -Foyr. “Mid Century Modern Interior Design Explained”

https://foyr.com/learn/mid-century-modern-interior-design/ -Dezeen. 2021. “10 Timeless Mid Century Modern Interiors”.

https://www.dezeen.com/2021/09/12/ten-mid-century-modern-interiors-lookbook/

Бэлтгэсэн 6-р баг

Т. Цэлмэг B181320065
А. Одмаа B181320075
Б. Булган B181320078
Ш. Мөнхнаран B181320138

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: