Агуулга
Халуун орны интерьер гэж юу вэ ?
Халуун орны интерьерийн онцлог
Халуун орны интерьерийг хэрхэн бүрдүүлэх вэ?
Модэрн халуун орны интерьер дизайн.
Гадаад орны интерьерийн жишээ.

Халуун орны интерьер гэж юу вэ ?
Интерьерийн маш олон төрөлүүд байдагаас өнөөдөр бид та бүхэндээ Халуун орны интерьерийн талаарх мэдлэгийг олгохоор бэлдлээ.
Халуун орны интерьер гэхээр та бүхэн амьд ургамалаар дүүрэн орчин, модон шал гэх мэтээр төсөөлж эхлэх байх. Мэдээж таны төсөөлж буй зүйлс зөв. Тухайн амьдралын хэв маяг болоод уур амьсгалдаа бүрэн нийцсэн интерьерийн шийдлүүдийг он цаг өнгөрөх тусам шинэчлэн гаргаж хөгжүүлсээр өдгөө бидний төсөөлөлд бууж буй интерьерийн шийдэл гарч ирсэн юм.

Юуны өмнө бүгдээрээ халуун орны талаар судалцгаая.
Грекийн нийслэл Афин. Целсийн +48 , Сицилийн Катенануова. Цельсийн +48,5 , Саудын Арабын Жидда. +49 , Аргентины Кордова хот. Цельсийн +50 градус тус тус хүртэл халдаг байгаа юм. Иймэрхүү халуун оронд бүх байшингууд нь саравчтай байдаг ба усан сан, рашаан зэрэгт оршин суугчид халуунаас зугтан маш их ордог байна. Мөн зарим халуун орнуудын гол асуудал нь цөлжилт болон элсэн шуурга юм. Мөн зарим халуун оронд бороо маш их ордог ба бороо орох үед байгалийн гоо үзэсгэлэн улам нэмэгдэж гайхалтай орчинг бүрдүүлдэг байна.

Халуун орны интерьерийн онцлог
Амьд бөгөөд тайван дулаахан орчинд байгаа мэдрэмж өгөхииг зорьдог ба байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг интерьер шийдэлдээ ашигладаг. Бусад интерьерээс онцлох байдал нь : – Амьд байгальтай ойр төлөвлөгддөг ба хээ хуар болон завсарын өнгөнүүдийг ашиглаж, чимэглэлүүд дээр дэрсэн сувинэрэн зүйлсийг ашигладaг нь онцлог юм.

Халуун орны интерьерийг хэрхэн бүрдүүлэх вэ?
Өнгө : – Өнгөний хувьд ногоон, цагаан, фламинго ягаан өнгөнүүдийг голчилдог ба бэйж болон завсарийн зөөлөн хүйтэн өнгөнүүдийг ашиглах нь бүрдүүлж буй орчиндоо улам өнгө зүс болон тайван байдлыг бүрдүүлхэд тусалдаг.
Улам акцэнт өгөхийн тулд алтан шаргал , манго шаргал, хүрэн, цэнхэр, хөх, нүүрсэн борыг ахигладаг. Үүндээр нэмэлтээр алтлаг металыг ахиглаж өгсөнөөр тухайн орон зайг илүү дэгжин, чинээлэг харагдуулна.
Хээ : – Маш үзэсгэлэнтэй халуун орны навчны хээгээр хана болон тавилга зэргийг чимэглэх нь мэдээж энэ чиглэлийн нэгээхэн том хэсэг билээ. Нэмээд геометрийн дүрсүүдээр чимсэн дэр болон буйдангийн бүрээсийг мартаж болохгүй. Мөн модерн халуун орны интерьерт амьтдын арьсны хээг ашигладаг байна.

Тавилга : – Тавилгууд нь маш өвөрмөц загваруудтай байхаас гадна, мод , хуванцар , метал зэрэг материалуудтай байхаас гадна , түрүүн дурьдсна акцент өгөх өнгөнүүд болон хээг ашигласнаар энэ төрлийн интерьерт маш сайн зохицох юм.
Шал : – Хавтан болон модон материалаар хийгдвэл зохимжтой.
Материал : – Хамба хилэн, үслэг , хиймэл амьтны хээтэй даавуу, цагаан хэрэглэл зэрэг нь маш сайн зохицоно.
Хивс : – Мэдээж дээр дурдсан материал болон өнгө хээнүүд орсон байвал тохиромжтой.
Гэрэлтүүлэг : – Модерн буюу орчин үеийн гэрэлтүүлэг абжур, хээтэй абжур, метал рамтай гэрэлтүүлэг, хөлтэй гэрэл зэрэг.
Аксэссиор : – Халуун орны навч ургамал, амьд цэцэг мод, дэрсэн хийцтэй сагс, ваар, ананасны болон фламинго сувинер , жижиг гэрэл, дэр зэрэг нь орчиныг илүү гайхалтай болгож өгдөг.

Модэрн халуун орны интерьер дизайн.

Модэрн халуун орны интерьерийн хувьд түрүүн дурдагдсан олон зүйлс бүгд орохгүйгээр илүү бага, орчин үеийн хийцтэй тавилга , шинэлэг материалуудаар бүрдүүлдэг байна.

Халуун орны ургамлуудыг ганц хоёрыг л тавиур дээр тавь, өрөөний өнгө болон тавилгаа илүү завсрын өнгө сонго. Учир нь халуун орны навчистай хана болон хурц тод өнгөтэй тавилга нь дулаахан орчныг бүрдүүлэхэд тус болох ч хэрвээ та цэлгэр цэвэрхэн орчинд дуртай бол навчтай хана тод өнгийн тавилга нь танд замбараагүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм. Мөн гялалзаж гялтганасан чимэглэл ашигласнаар энэхүү халуун орны стилийг илүү өнгөлөг гоёмсог харагдуулна.

Ургамал бол таны халуун орны хэв маягийн дизайнд шингээх цорын ганц байгалийн элемент биш юм. Модон шал, нишингийн тавилга, энгийн, будаггүй даавуу, нэхмэл эдлэлүүд нь таны орон зайг далайн эрэг дээр илүү зөөлөн, намуухан мэдрэмжийг төрүүлхэд хэрэгтэй юм.
Гадаад орны интерьерийн жишээ.



Хaрж байгаачлан тавилга нь сонирхолтой хэлбэрийн ба цагаан ор хөнжлийн даавуун дээр тод өнгийн хөшигийг ашиглаж өгсөн байгаа юм. Мөн хана дээр амьтны арьсны хээг оруулан өгсөн байгаа нь халуун орны интерьерийн шийдлийн нэгээхэн хэсгүүд юм .

Чимэглэлүүдийг харвал дэрсээр хийсэн байх ба дэрний хувьд улам л содон өнгө хээ тэй болсон байна.

Хөшиг болон ор хөнжлийн даавууг цагаанаар сонгож өгөх нь сэрүүхэн бөгөөд цэвэрхэн мэдрэмж төрүүлж байгаа юм. Мэдээж тавилга болон дэрнүүдийг сонирхолтой байлгахыг мартаж болохгүй.


Ашигласан материалын жагсаалт
https://www.industville.co.uk/blogs/news/tropical-interior-design-trend
https://www.youtube.com/watch?v=FhnJ7xI5ss8
https://www.youtube.com/watch?v=vdeIQ5ot8c4
https://www.youtube.com/watch?v=YepeSVitDl4
Гүйцэтгэсэн оюутан: В151320021 Г. Намуунзул
В151320034 Б. Төгөлдөр
