
A.AR314 Иргэний барилгын интерьер хичээлийн оюутны төслийн ажлын нэгдсэн танилцуулгын сан.
“A.AR314 Иргэний барилгын интерьер” – ШУТИС, БАС, Архитектурын салбарт Архитектур мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад Интерьер дизайны мэдлэг олгох 4 кредитийн сонгон суралцах хичээл.
2020-2021 оны намрын улирлаас эхлэн уг хичээлийг судалж байгаа оюутнуудын лекцийн хичээлийн бие даалт болон практик хичээлийн төслийн ажлуудыг нэгдсэн журмаар архив үүсгэх, тухайн хичээлийг дараа дараагийн улирал судлах оюутнуудад залгамж болгох үүднээс уг вебсайтыг үүсгэв.
Хичээлийн тухай товч танилцуулга
Тодорхойлолт:
Интерьерийн хөгжлийн түүхэн шинж байдлаас эхлэн интерьерт нөлөөлөх атмосфер, өнгө, гэрэл, материал, тавилгын системын талаарх онолын багц мэдлэгийг оюутанд өгөхийн зэрэгцээ сонгосон сэдвийн хүрээнд олон нийтийн орон зайн уур амьсгалыг тодорхойлох, бүсчлэх, төсөллөх практик үйл ажиллагаа хамт хийгдэнэ.
Зорилго:
Суралцагчийн уран сайхны мэдрэмжийг нэмэгдүүлэх, өгөгдсөн орон зайд интерьерийн санаа боловсруулах, илэрхийлэх, танилцуулах ажлыг үе шаттай гүйцэтгэж орон зайн бүсчлэл, функц, дизайны хэв маягийг тодорхойлж ашиглагчийн таашаалд нийцсэн орчныг төлөвлөхөд сургана.