Design a site like this with WordPress.com
Get started

ФЭНГ ШҮЙГ ИНТЕРЬЕРТ АШИГЛАХ СУДАЛГАА

Сүүлийн жилүүдэд Монголчуудын дунд фэнг шүй гэх урлаг дэлгэрч түүний номлолоор хүмүүс гэрийн дотоод орчноо тохижуулдаг болсон. Үүний зэрэгцээ дизайнерууд фэнг шүйгийн ойлголтыг мэдэж байх шаардлагатай тулгарсан. Иймээс фэнг шүйгийн үүсэл гарал түүнийг интерьерт тусгах талаарх судалсан.

Фэнг шүй бол, бидний эргэн тойронд орших “чи” хэмээгдэх энергийн урсгал ба түүний бидний амьдрал, оюун санаа, мэдрэхүйд нөлөөлж байдаг тэрхүү нөлөөн дээр үндэслэсэн ухаан юм. Бидний амьдарч буй газар нутаг, орон зай, зүг чиг,  хүрээлэн бүй эд юмс тухайн орон зай, энергийн урсгал хүмүүсийн зан ааш, эрүүл мэнд,ажил амьдралд сайн муу янз бүрээр нөлөөлдөг.

Фенг шүйгийн гол аргачлал бол байршил зүйн энгийн өөрчлөлтүүд юм.


Фэнг шүй нь эртний Хятадын амгалан тайван байгальтай зохицон амьдрах урлаг юм. Фэнг – салхи, шүй – ус хэмээн утгатай.

Өвлийн хүйтэн салхи хойд зүгээс гардгийг хятадууд анзаарсан, үүгээр уул нь байшинг энэ салхинаас халхлах ба урсгал ус нь ургамлын ургалтад нөлөөлж, “ци” эрчим хүчийг үүсгэдэг гэх ойлголттой болсон юм. “Ци” гэдэг нь амьтай болгонд байдаг амьдралын олон талт хүч ба энэ хүч нь байнга үүсэж, сарниж байдаг. 

Жишээ нь: Ус тогтмол байвал сөрөг ци, ус хэтэрхий түргэн урсдаг бол ци-г авч оддог, удаан урсах нь ци элбэг. Үүгээр Хонг Конг хотын бичил цэцэрлэг бүрт усан оргилуур байдаг нь үүнтэй холбоотой.



Фэн шүйгийн зарчмууд нь амьдралын олон элементүүдэд үйлчилдэг боловч фэнг шүйгийн шинжилгээнд ашигладаг хэрэгслүүдийг байшингийн нөхцөлд хамгийн хялбараар ашиглаж болох тул интерьер дизайнд ихэвчлэн ашигладаг.

Фэнг шүйгийн таван чухал элемент бол мод, төмөр, шороо, ус, гал юм. 

Таван махбодь
Эх сурвалж: http://www.netgoons.com/feng-shui-removes-negative-energy-48

Элементууд нь улаан шугамын дагуу бий болгох /үүсгэх/ зарчимтай бөгөөд хар шугамын дагуу устгах нөлөөтэй юм.

Мод /wood/ –Мод нь өсөлт, эрч хүчийг бэлэгддэг. Ургамал, модон тавилга нь энэ элементийг нэмэгдүүлэх  хялбар арга юм. Модон эдлэлийг өөрийн орон зайд байрлуулах нь хувь хүний ​​өсөлт хөгжилтийг дэмждэг.

Гал /fire/ -Хүсэл тэмүүлэл, эрч хүчийг бэлэгддэг. Өөрийн орон зайг галын чанартай болгохын тулд лаа, улаан өнгийн зүйлийг ашигладаг. Энэ бол өөрчлөлт, тэлэлт, хэлбэлзлийн төлөөлөл юм. 

Шороо /earth/ Тогтвортой байдал, тэнцвэрийг бэлгэддэг. Газрын элементийг чулуу, талст, ландшафтын зурагтай хамт ашигладаг. Энэ нь газардуулж, тогтворжуулахад тусалдаг. 

Төмөр /metal/ -Логик, оюун ухааныг бэлгэддэг. Энэ элементийг металл хүрээ эсвэл баримал ашиглан орон зайд нэмж болно. Энэ нь мэдлэг, оюун санааны хурц байдлыг дэмждэг.

УС /water/ –Мэргэн ухаан, тайван байдлыг бэлгэддэг. Толин тусгал,цацруулагч гадаргуу ба аквариум нь усны элементийг таны орон зайд нэмэх арга юм. Энэ нь тайвшрахад тусалдаг.


Фэн Шуйн элемент тус бүрийг илэрхийлэх өнгө нь хүссэн фэнг шүй энергийг авчирч эв зохицол, тэнцвэрийг бий болгодог. Ингэхдээ таван үндсэн өнгө ашиглана.


Багуа газрын зураг нь тухайн орон зайд байгаа энергийг шинжлэхэд тусалж, урсгалыг сайжруулахын тулд ямар элементүүдийг орон зайд нэвтрүүлэхийг санал болгодог. Багуа газрын зураг дээрх есөн квадрат тус бүр нь дотоод засал чимэглэлийг хийхэд тусалж болохуйц элемент, өнгөтэй байдаг. Есөн квадрат бол баялаг, алдар нэр, хайр дурлал, гэр бүл, эрүүл мэнд, үр хүүхэд, мэргэн ухаан, ажил мэргэжил, тусч хүмүүс юм.

Багуа зургийг өрөөний байгуулалттай давхцуулсан зураг
Эх сурвалж: https://www.invaluable.com/blog/what-is-feng-shui/

Квадрат бүрт энергийн зөв урсгалыг хангахын тулд зөв зүйлээр чимэглэж, энергийн зөв урсгалд саад болох зүйлсээс зайлсхийх нь чухал юм.

Талбарт бүрт зөв объектыг байрлуулснаар та хий чадлыг бэхжүүлдэг. Ци бол оюун ухаан, бие махбодыг нэгтгэдэг амь өгдөг энерги юм. Квадрат бүрт эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд эдгээр чимэглэлийн зөвлөмжийг ашиглах хэрэгтэй.


Фенг шүйг ямар өрөөнд хэрхэн ашигладагыг судалсан. Үүнд зочны өрөө, унтлагын өрөө, ажлын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон үүдний өрөөг авч үзлээ.

Зочны өрөө

Зочны өрөө нь нийтийн нээлттэй бүс юм. Фэнг шүй төлөвлөлтөд хамгийн эхэнд тус өрөөнд байрлах хамгийн том /ихэвчлэн буйдан/ тавилгыг хана дагуулж хаалга руу эсвэл том задгай хэсэг рүү харуулж байршуулна. Ингэснээр тухайн өрөөний уур амьсгалыг удирдаж чаддаг. Нэмэлт жижиг сандал, буйдан байвал аль болох харилцаанд саад болохгүйгээр байршуулна. Хэт их хавчигдсан орчинг бүрдүүлэхээс зайлсхийх ёстой. 

Зочны өрөөний жишээ зураг
Эх сурвалж: https://homeadore.com/2014/04/30/false-creek-condo-design/

Цайны ширээ тавих үедээ аль болох хурц өнцгөөс зайлсхийх ёстой ба бөөрөнхий зууван дүрс нь бусад тавилгатайгаа зохицохгүй бол жижиг дөрвөлжин эсвэл шилэн ширээг байршуулж болно. Цонхны хувьд нэвт гэрэлтдэг хөшиг ашиглаж болох ч ямар ч хаалтгүй цонхтой баймаар байвал цонхны ойр хавьд нь ургамал байршуулж болно. Өрөөндөө улаан өнгийн элемент оруулбал илүү эрч хүчтэй уур амьсгалтай болно.

Монгол оронд хамгийн элбэг ашигладаг сэргээгдэх эрчим хүч бол нар юм. Гэхдээ нарны зайн хураагуурыг анхнаас нь эхэлж төлөвлөлтдөө тусгах юм бол анхны зардал өндөр гарах магадлалтай учир бид зөвхөн явцдаа ашиглах боломжтой гэж үзэн орон зай бэлдсэн болно.

Унтлагын өрөө

Хүн амьдралынхаа гуравны нэг хувийг унтаж өнгөрөөдөг. Тиймээс унтлагын өрөө тохилог байвал зохино. Мөн унтаж байгаа хүн маш эмзэг байдаг тул Фенг шүйд энэ өрөөг их анхаардаг. Унтлагын өрөө тэгш өнцөгт болон дөрвөлжин хэлбэртэй байвал тохиромжтой байдаг ба ийм хэлбэрийн өрөөнд сайн энерги чөлөөтэй нэвтэрдэг. Унтлагын өрөө ганц хаалгатай байхад л болно. Нарны гэрэл орон дээр шууд тусахаар байж болохгүй. Мөн ургамал цэцэг тавих шаардлагагүй. Унтлагын орны толгой хэсгийг цонхны доор байршуулж болохгүй. Орыг хаалгатай хөндлөн байрлалаар тавих нь Фенг шүйд тохиромжтой гэж үзнэ.

Унтлагын өрөөний жишээ зураг
Эх сурвалж: https://homeenvymembersclub.com/11-easy-feng-shui-bedroom-layout-ideas-to-get-more-sleep/

Энэ өрөөнд толь байх хэрэггүй, зайлшгүй шаардлагатай бол дугуй толь тавиарай. Ягаан, улаан хүрэн өнгийн ор болон бүтээлэг, хөшигтэй байж болно.Харин орны дэвсгэр даавуу цагаан байх хэрэгтэй. Хэзээ ч цэнхэр даавуу дэвсч болохгүй хэмээн Фэнг Шүйд үздэг байна. Усыг төлөөлсөн элдэв зүйл, нуур далайн зураг, аквариум, усан сан байлгах нь үл ойлголцол авчрахаас гадна унтахад хэцүү болгодог тул үүнийг цээрлэх хэрэгтэй.

Ажлын өрөө

Ажлын өрөөний гол ширээ нь хаалга руу шууд чигээрээ харсан байх нь бага зэрэг зохимжгүй ч ширээнээс хаалга харагддаг байх ёстой ингэснээр тухайн өрөөний энерги болон уур амьсгалыг удирдах боломж өгдөг. Ширээгээ өөрийн хувийн эд зүйлсээр чимэглэж болох ба амьд ургамал байршуулж болно. Энэ нь өрөөний сөрөг энергийг байхгүй болгодог. 

Ажлын өрөөний жишээ зураг
Эх сурвалж: https://www.hunker.com/13728369/feng-shui-home-office-ideas-and-inspiration

Ажлын өрөөний шийдэх ёстой асуудал бол замбараагүй байдал. Энэ нь ил харагдах кабелын утас, залгуураас үүдэлтэй байдаг. Мөн үүнээс гадна хурц өнцөг олноор байлгах нь өрөөний уур амьсгалыг тавгүй болгодог. Бүх хурц өнцөгтэй эд зүйлээс татгалзах аргагүй ч аль болох өнцөг нь хүний байнга байдаг газар луу зүглэхгүй байх нь оновчтой. 

Гал тогоо

Гал тогооны өрөөг энерги үүсгэгч гэж үздэг юм. Иймд гэртээ ямар энерги үүсгэх нь гал тогооны өрөөндөө хэр зэрэг анхаарч байгаагаас хамаарна. Хамгийн түрүүнд гал тогооны агааржуулагч маш чухал. 

Гал тогоо нь эд баялгийг бэлгэдэх учир тохь тухтай байх ёстой. Зуухыг гол хаалга, ариун цэврийн өрөө, өрхийн тэргүүний унтлагын өрөө, сантехникийн холбоос руу харуулж байрлуулдаггүй ба ямар ч тохиолдолд баруун хойт өнцөгт байрлуулдаггүй. Хөргөгч, угаагуурын тосгуур нь усыг бэлгэдэх тул зуухыг эдгээрийн хооронд байрлуулж болохгүй. Усны хооронд гал байх нь нулимс гашуудлыг бэлгэддэг. Хэрвээ зайлшгүй ингэж байрлахаар бол хооронд нь багана, ширээ зэргээр тусгаарлана. 

Гал тогооны өрөөний жишээ зураг
Эх сурвалж: https://www.mydomaine.com/feng-shui-kitchen-design-ideas-4767845

Зуухны цэвэр бүрэн бүтэн байдлыг хангахад анхаарах хэрэгтэй, Гал тогооны өрөөнд дугуй ширээ хамгийн тохиромжтой. Сантехникийн холболтуудыг далдалж өгвөл сайн.

Ариун цэврийн өрөө

Ариун цэврийн өрөөг байрны төвд байрлах нь муу энергийг тараах эх үүсвэр болно. Мөн гэрийн баруун урд, зүүн хойно, урд, талууд орох хаалганы эсрэг байрлах нь тохиромжгүй. Гэвч түүнийг засах арга бий. Үүний тул хаалганы дотор талд толь тавьж муу энергийг буцаах, тосгуурын таг, хаалгыг байнга хааж байх хэрэгтэй.

Ариун цэврийн өрөөний жишээ зураг
Эх сурвалж: blog.mykukun.com

Үүдний өрөө

Үүдний хэсэг бол Фэнг шүйд онцгой цэвэрхэн байх ёстойг шаарддаг. Гэрэл гэгээтэй, ямар нэгэн овоолсон зүйлгүй байх. Өмнө зүгт харсан гол хаалга сайн азыг дууддаг хэдий ч гадагш онгойдог бол азыг тогтоон барьдаггүй тул ээлгүй юм. Энэ тохиолдолд гол хаалгыг дотогш онгойдог болгох хэрэгтэй.

Үүдний өрөөний жишээ зураг
Эх сурвалж: https://www.barilga.mn/

Дүгнэлт

Фенг шүй нь нэг талаас Хятад улсын түүхэн дэх  шашин төрлийн заншил боловч эртний ард иргэдийн амьдралын урлагаас үүсэлтэй, сэтгэл зүй болон шинжлэх ухаан дээр тулгуурласан. Энэ заншил нь дэлхий даяар тархсан ба архитектор болон интерьер дизайнер үндсэн зарчмыг нь мэдэхэд илүүдэхгүй урлаг юм.

Фэнг шүй тусгасан төлөвлөлт
Эх сурвалж: kenlauher.com


Ном зүй: 

Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

  • Речард Вебстар. (2003). “Ажлын байрны фэншүй” 
  • Саймон Браун. (2002). “Фен шүйгийн зөвлөмжүүд

Гадаад хэлээр бичигдсэн нийтлэлүүд

Ашигласан вэб, сайт

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: