Design a site like this with WordPress.com
Get started

MODERN INTERIOR DESIGN

Агуулга

  • Үүсэл, хөгжил
  • Онцлог шинж чанар
  • Жишээ

Үүсэл, хөгжил

Модерн интерьер дизайн нь 19-р зууны сүүл үе ба 20-р зууны эхэн үед зонхилж байсан сонгодог загвараас үүдэлтэй. Модерн дизайны үүсэл хөгжилд гоёл чимэглэлийн урлаг, мөн ялангуяа арт деко урсгал ихээхэн нөлөөлсөн бөгөөд тухайн үеийн гоёл чимэглэл бүхий эдгээр хэв маягуудаас зайлсхийсэн хэв маяг юм. Энэ нь “чимэглэл бол гэмт хэрэг”-Adolf loos , “ хэлбэр агуулгаа дагаж хувьсдаг “ гэх мэт тухайн үеийн модернизмийн үзэл бодол агуулгыг тодорхойлж байсан болно. 1950-1960 он хүртэл ихээхэн хүчтэй дэлгэрсэн байдаг.

Модерн дизайн нь хийсвэр сэтгэлгээ, функциональ байдал, хатуу энгийн хэлбэрийг онцолсон 20-р зууны эхэн үеийн хөдөлгөөн болох модернизмаас үндэслэгдсэн. Модерн дизайны гарал үүсэлд хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн, нөлөө бүхий дизайны философи болох 1920-иод онд Германы Баухаус дизайн, Скандинавын загвараас бий болгосон гэх бөгөөд дизайны гоо зүй нь хэлбэр нь функцтэй хослуулах, элдэв олон чимэглэлгүй энгийнийг эрхэмлэсэн үзэл санаан дээр итгэл үнэмшилд төвлөрсөн байв.

Энэхүү зарчим, үзэл санаа нь модерн дизайн хэв маяг бий болгосон бөгөөд бидний хүлээн зөвшөөрч, өнөөг хүртэл ашигладаг урсгал, хэв маяг юм. Орчин үеийн дизайн нь минимализм, индустриализм, скандинавын интерьерийн тод цагаан дүр төрхөөс эхлээд растик модерн, максимализм хүртэл хамрах дур булаам, илүү баялаг, зоригтой хэлбэр формуудтай.

Модернизмын хөдөлгөөн мод, чулуу, тоосго зэрэг уламжлалт барилга, дизайны материалыг ашиглахаас татгалзах хандлагатай болж шил, ган, бетон зэрэг үйлдвэрлэлийн материалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Шинэ технологи, үйлдвэржилт, ган, бетон зэрэг барилгын материал нь 1920-иод оноос 1950-иад оны эхэн үе хүртэлх орчин үеийн урлаг, архитектурт ашиглах хүртээмж ихэссэн. Цэвэр шугам, шалнаас тааз хүртэлх цонх, задгай орон зай, хавтгай дээвэр нь энэ эриний давамгайлсан хэв маяг болсон.

Онцлог шинж чанар

Орчин үеийн дизайнд маш олон хэв маяг байдаг тул хэд хэдэн тодорхойлох онцлог шинж чанарууд байдаг. Эдгээр нь олон янзын хэлбэрээр харагдах хамгийн нийтлэг, өргөн гол шинж чанарууд юм.

Нягт нямбай шугаман элемент

Эдгээр шугамууд нь нэмэлт чимэглэлгүй бөгөөд тэгш өнцөгт хайрцагнуудыг өрж хэвтээ элементүүдээр холбож зэрэгцүүлэн геометрийн тэгш хэмт биет үүсгэсэн хэвтээ болон босоо чиглэлийн элемент юм. Энэ нь интериорт илүү орон зайтай мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Шилэн хана, том цонх

Пасадны ихэнх талбайг шилэн хана эзэлнэ, энэ нь дотоод засалд байгалийн гэрлийг их хэмжээгээр оруулах боломжийг олгож доторх орон зайг илүү агаарлаг том харагдуулж өгдөг.

Нээлттэй орон зайг сайн тодотгосон төлөвлөлт

Орчин үеийн архитектур нь функцтэй хослуулах ёстой гэдэг ч функцээс илүү хэлбэрт анхаарлаа хандуулдаг тул архитекторууд бие биедээ уусдаг орон зай бүхий том, цэлгэр төлөвлөгөөг хийхийг эрмэлздэг.

Орчин үеийн болон уламжлалт барилгын материал

Орчин үеийн байшинд түгээмэл хэрэглэгддэг материалууд болох ган, бетон блок, төмөр, шилийг мод, тоосго, чулуу гэх мэт уламжлалт барилгын материалтай харилцан уялдуулан хослуулан төлөвлөснөөр интериор дизайны гайхалтай тоглолт хийх боломжийг олгодог.

Гадна орчинтойгоо хариалцан уялдаатай байх

Барилгын гадна талбайг түүнийг хүрээлэн буй байгалийн ландшафттай хэрхэн холбогдож харилцан хамааралтай байдлаар төлөвлөх зарчим юм. Энэ нь дотор байх хүмүүсийн амьдарлын хэв маяг интериорийн уур амьсгалд шууд байдлаар нөлөөлж байдаг.

Тэгш хэмт бус загварууд

Хэв маяг нь тэгш хэмт бус нарийн хийцтэй чимэглэлээс зайлс хийж хасч хялбаршуулсан энгийн материалаар гүйцэтгэдэг бөгөөд энэ нь цэвэр төгс сэтгэгдэлийг төрүүлдэг.

Жишээ

The Farnsworth House, Illinois, USA, 1945

Mатериалууд нь нарийвчлал, өнгөлгөөний түвшин нь нарийн хяналттай тансаг мэдрэмжийг илэрхийлэх зорилготой юм. Барилгыг жингүй харагдуулахын тулд ой модтой газарт байрлах шилэн павилионыг төлөвлөсөнөөр нь байгаль орчинтойгоо харьцах давуу талыг бүрэн ашиглаж цагаан металл тулгуурууд нь дээврийн шугаманд хүрэхгүй байгаа нь Грекийн сүмийн гоо зүйн дэг жаягийг илтгэж байна.

The glass house Connecticut. USA,1949

Шал нь улаан тоосгон хэв маягаар хийгдсэн бөгөөд газрын түвшнээс арван инчийн өндөрт өргөгдсөн. Угаалгын өрөөнөөс гадна байшингийн бусад хэсгүүдийг намхан шүүгээ, номын тавиураар болгоомжтой хийж, байшинг нэг задгай өрөө болгожээ. Энэ нь байшингийн дөрвөн талаас агааржуулалт хийхээс гадна хангалттай гэрэлтүүлэгтэй болгодог.

The Seagram Building, New York, USA, 1958

Seagram барилга нь дэгжин байдал, модернизмын зарчмуудыг илэрхийлдэг. Шийдэл нь орчин үеийн тэнгэр баганадсан барилгын стандартыг тогтоосон байдаг. Талбай нь барилга руу орох хүртэл коридоор үүсгэж, хотыг тэнгэр баганадсан барилгатай холбосон босгыг өгчээ. Лобби нь цагаан таазтай бөгөөд энэ нь гадна болон дотор талын хоорондох тодорхой шугамыг улам бүр эвдэж байна. Саарал өнгийн молороор хийсэн шилэн хавтангууд бөгөөд оффисын өрөөнүүдийг шалнаас тааз хүртэл цонхоор хангадаг. Seagram барилга нь орчин үеийн материалыг ашигласан, эргэн тойронд баригдсан олон барилгуудын загвар болсон. Энэхүү барилга баригдаж дууссанаас хойш тавин жилийн дараа ч өдөр бүр олон жуулчдын сонирхлыг татсаар байгаа бөгөөд Нью-Йоркийн тэнгэрийн шугамын дунд олон улсын загварын тэнгэр баганадсан барилгын үлгэр жишээ болж байна.

Villa Savoye, Poissy city, Paris, 1929

Ле Корбюзье 1932 онд Архитектурын зүг хэмээх номондоо тэрээр модернист барилгуудад баримтлах зарчмаа тодорхойлсон нь : барилгыг газраас хөндийрүүлэн өргөхөд нарийн багана ашиглах хэрэгтэй; чөлөөт нүүрэн талтай байх (өөрөөр хэлбэл загвар нь структураас хамаарахгүй байх); доторхийг гэгээтэй болгох үүднээс туузан цонх хийх; шалны задгай төлөвлөлттэй нэг давхартаа орон зай багатайг дээврийн цэцэрлэгээр нөхдөг.

Унтлагын гол өрөөнүүд илүү дутуу зүйлгүй бөгөөд хана, шал, тааз нь цагаан юм уу цайвардуу өнгөтэй. Энэ дотоод засал тааз шүргэсэн битүү шилэн ханаар дээвэр дээрх цэцэрлэгтэй залгаасгүй холбогджээ. Дотор талын шатнууд дотоод заслыг тодорхойлсон тэгш шугам, тэгш өнцөгтүүд тэрсэлдэн муруй хэмнэл үүсгэжээ. Цагаан муруйн дээр хар бариул, босоо төмөр оруулсан нь нүд амраахын хамт цагаан ханаас ялгарсан хар хаалга, цонхны хүрээтэй зохицолдсон. Энэ муруй, шулуун шугам хар цагааны харшлалууд нь дотоод заслыг биетэй болгохын сацуу цонхоор тусах байгалийн гэрлийн өөрчлөгдөх үзэгдлийг тодруулдаг.

Дээш өргөгдсөн, цэнхэр плитатай ванны нэг талаар нь шаталсан намхан хана бий. Уг ер бусын загвар Ле Корбюзьегийн залуудаа очиж байсан газар дундын тэнгис хавийн Турк ваннуудаас сэдэлтэй ажээ. Мөн барилгын дотор байдаг даацын хануудыг үгүй хийсэн бөгөөд бие биен рүүгээ урсан орсон цэлгэр орон зай үүсгэжээ. Урт туузан цонхнууд нь хаус руу байгалийн гэрэл оруулахаас гадна тал бүр тийшээ харах боломж өгдөг.

Модерн интерьер дизайны урсгал нь ямарч дизайн, хэв маягтай хосолж хэзээ ч хоцрогдохооргүй, цаг үетэйгээ хамт хувьсан өөрчлөгдөх мэт санагдлаа. Орчин үеийн дизайны үүсэл хөгжилд гоёл чимэглэлийн урлаг, мөн ялангуяа арт деко урсгал ихээхэн нөлөөлсөн бөгөөд тухайн үеийн гоёл чимэглэл бүхий эдгээр хэв маягуудаас зайлсхийсэн хэв маяг юм. Үүнээс улбаалаад орчин үеийн дизайн нь орон зайн доторх тавилга, тавиур, шүүгээ, эд юмс бүр нь тодорхой, шаардлагатай функцийг агуулсан өөрөөг бий болгож байшингийн эзэнд тааламжтай амьдралын хэв маягийг өгөж, тайвшруулах гоо зүйн шинж чанартай. Тиймдээ ч цаашдаа хоцрогдохгүй гэж үзэж байгаа юм.

Ашигласан их сурвалж

  • homeguides.sfgate.com
  • masterclass.com
  • livingetc.com
  • archdaily.com
  • mossbuildinganddesign.com
  • decorilla.com

Гүйцэтгэсэн:
1. A.AR11D027 Э.Лхагвасүрэн
2. В181320022 М.Лхагвабат
3. В181320118 Э.Наранзул
4. В181320135 О.Тэмүүлэн

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: